Бангкок 1978


Азийн наймдугаар наадмыг явуулах эрхийг Пакистаны Исламабад хот аваад байсан боловч улс орны дотоод нөхцөл байдлаас болж энэ эрхээ Тайландын Бангкокт шилжүүлжээ. Ийнхүү Тайланд улс найман удаагийн Азийн наадмын 3гурвыг нь эх орондоо зохион байгуулж, тэр бүр гараад байдаггүй ховорхон амжилтын эзэн болсон юм. Бангкокийн Азийн наадамд Израилийг оруулахаас татгалзсан бөгөөд Сири улс шинэ гишүүн болон нэмэгджээ. Түүнчлэн Арабын нэгдсэн Эмират, Бангладеш, Ливан, Катар, Саудын Араб Азийн наадмын гэр бүлд анхлан багтсан түүхтэй.

25 улсын 3842 тамирчин спортын 19 төрөлд өрсөлдөв. 1978 оны 12 сарын 9-20-ны өдрүүдэд болсон энэхүү наадамд багийн дүнгээр Япончууд ахин түрүүлжээ.

  • Хөнгөн атлетик
  • Усан спорт
  • Сагсан бөмбөг
  • Бокс
  • Хөлбөмбөг
  • Буудлага
  • Барилдаан
  • Волейбол
  • Талбайн хоккей
  • Дугуй
  • Бадминтон
  • Хүндийг өргөлт
  • Волейбол
  • Завь
  • Туялзуур сэлэм
  • Гимнастик
  • Байт харваа
  • Боулинг
  • Дарвуулт завь
Байр Улс Алт Мөнгө Хүрэл Нийт
1 Япон 70 58 49 177
2 Хятад 51 55 45 151
3 Солонгос 18 20 31 69
4 Ардчилсан Солонгос 15 13 15 43
5 Тайланд 11 11 20 42
6 Энэтхэг 11 11 6 28
7 Индонези 8 7 18 33
8 Пакистан 4 4 9 17
9 Филиппин 4 4 6 14
10 Ирак 2 4 6 12
11 Малайз 2 1 4 7
12 Сингапур 2 1 3 6
13 Монгол 1 3 5 9
14 Ливан 1 1 0 2
15 Сири 1 0 0 1
16 Мьянмар 0 3 3 6
17 Хонконг 0 2 3 5
18 Шри Ланк 0 0 2 2
19 Кувейт 0 0 1 1
Нийт 201 198 226 625

МОНГОЛЧУУД:

Манай улсын хувьд байт харваа, буудлага, чөлөөт бөх, бокс, спортын гимнастик, хүндийг өргөлтийн төрлөөр 28 тамирчин, 6 дасгалжуулагчийн хамт оролцож нэг алт, 3 мөнгө, 5 хүрэл медаль хүртэж багийн дүнгээр 13-р байр эзэлжээ. Ялангуяа чөлөөтийн тамирчид өндөр амжилт өндөр амжилт гаргаж, зургаан медаль эх орондоо авчирсан бол үлдсэн гурван медалийг боксчид хүртэж байсан аж.

Монголын багийн медальтнууд

1. З.Ойдов чөлөөт бөх,    алт

2. А.Баатархүү чөлөөт бөх, мөнгө

3. Ж.Бор чөлөөт бөх,  мөнгө

4. Ч.Гочоосүрэн чөлөөт бөх,  мөнгө

5. Ж.Даваажав чөлөөт бөх, хүрэл

6. П.Ганболд чөлөөт бөх,  хүрэл

7. Р.Отгонбаяр бокс, хүрэл

8. Х.Жамьян бокс, хүрэл

9. Д.Эрдэнэ бокс  хүрэл

Илгээх:
  • Facebook
  • Twitter
  • LinkedIn
  • PDF

Холбоотой мэдээллүүд

  • Холбоотой мэдээлэл байхгүй байна