Бангкок 1998


1998 оны арванхоёрдугаар сарын 6-20-нд Тайландын нийслэлд болсон уг наадамд 42 орны 6554 тамирчид оролцож, спортын 36 төрөлд 378 иж медалийн төлөө өрсөлджээ.

5, 6, 8-р Asiad-ийг зохион байгуулсан Бангкок хот ийн дөрөвдэхь удаагаа Азийн наадмын түүхийг бичлээ. Хэдий 1997-98 оны туршид Азид мөнгөний хямрал үргэлжилж байсан ч тайландчууд түүнд түүртсэнгүй. Азийн Олимпийн Зөвлөл анх удаа наадмын маркетингийн эрхийг дангаараа эзэмшиж, зөв зүйтэй зохицуулснаар дээрх амжилтад “хуруу нэмэв”.

Регби, бильярд, сквошийн төрөл төрөл Азийн наадмын хөтөлбөрт бүл нэмсэн бол бүжгийн спорт үзүүлэх тоглолтоор оржээ. Багийн дүнгээр БНХАУ, БНСУ, Япон өнгөлдөг заншил тасраагүй бөгөөд зохион байгуулагч орныхон дөрөвдүгээрт шалгарав. 2 алт, 2 мөнгө, 10 хүрэл медальтай Монголын баг 19-р байр эзэлжээ.

МҮОХ-ны генсек Б.Гансүхээр ахлуулсан Монголын багт 13 спортын 85 тамирчин, 30 шахам албаны хүн, дасгалжуулагч багтсан юм. Манай хөлбөмбөг, боулингийн баг тамирчид тивийн дэвжээнд анх удаа хөл тавилаа. Харамсалтай нь хөлбөмбөгчид маань Кувейтийн багт 0:11, Узбекистанд 0:17 -гоор буюу дэлхийд ч дуулдаагүй хол үзүүлэлтээр хожигдов.

Чөлөөтийнхний АЛТАН уламжлал тасарч, харин жүдочид хос алтаар давхар цохилт хийлээ. Хишигбатын Эрдэнэт-Од, Халиуны Болдбаатар нар хамтдаа (тэр тусмаа нэг өдөр) энэ амжилтанд хүрсэн түүхтэй.

  • Усан спорт
  • Swimming pictogram.svg сэлэлт
  • Synchronized swimming pictogram.svg усны бүжиг
  • Water polo pictogram.svg Усны поло
  • Archery pictogram.svg Байт харваа
  • Athletics pictogram.svg Хөнгөн атлетик
  • Badminton pictogram.svg Бадминтон
  • Baseball pictogram.svg Бейсбол
  • Basketball pictogram.svg Сагсан бөмбөг
  • Bowling pictogram.svg Боулинг
  • Boxing pictogram.svg Бокс
  • Canoeing (slalom) pictogram.svg Каноу
  • Бильярд
  • Cycling (road) pictogram.svg Дугуй
  • Equestrian pictogram.svg Морин спорт
  • Fencing pictogram.svg Туялзуур сэлэм
  • Field hockey pictogram.svg Талбайн хоккей
  • Football pictogram.svg Хөлбөмбөг
  • Golf pictogram.svg Гольф
  • Gymnastics (artistic) pictogram.svg Гимнастик
  • Handball pictogram.svg Гандбол
  • Judo pictogram.svg Жүдо
  • Каббади
  • Karate pictogram.svg Карате
  • Rowing pictogram.svg Завь
  • Rugby union pictogram.svg Регби
  • Sailing pictogram.svg Дарвуулт завь
  • Futsal pictogram.svg Сепак Такрау
  • Shooting pictogram.svg Буудлага
  • Softball pictogram.svg Софтбол
  • Tennis pictogram.svg Софт теннис
  • Squash pictogram.svg Скуош
  • Table tennis pictogram.svg Ширээний теннис
  • Taekwondo pictogram.svg Тэквондо
  • Tennis pictogram.svg Теннис
  • Volleyball (indoor) pictogram.svg Волейбол
  • Weightlifting pictogram.svg Хүндийг өргөлт
  • Wrestling pictogram.svg Чөлөөт бөх
  • Wushu pictogram.svg Үшү

Медалийн хүснэгт:

Байр Улс Алт Мөнгө Хүрэл Нийт
1 Хятад 129 78 67 274
2 БНСУ 65 46 53 164
3 Япон 52 61 68 181
4 Тайланд 24 26 40 90
5 Казахстан 24 24 30 78
6 Тайвань 19 17 41 77
7 Иран 10 11 13 34
8 Умард Солонгос 7 14 12 33
9 Энэтхэг (IND) 7 11 17 35
10 Узбекистан 6 22 12 40
11 Индонези 6 10 11 27
12 Малайз 5 10 14 29
13 Хонконг 5 6 6 17
14 Кувейт 4 6 4 14
15 Шри Ланка 3 0 3 6
16 Пакистан 2 4 9 15
17 Сингапур 2 3 9 14
18 Катар 2 3 3 8
19 Монгол 2 2 10 14
20 Мьянмар 1 6 4 11
21 Филиппин 1 5 12 18
22 Вьетнам 1 5 11 17
23 Туркменистан 1 0 1 2
24 Кыргызстан 0 3 3 6
25 Иордан 0 3 2 5
26 Сири 0 2 4 6
27 Непал 0 1 3 4
28 АНЭ 0 1 1 2
29 Макао 0 1 0 1
30 Бангладеш 0 0 1 1
31 Бруней 0 0 1 1
32 Лаос 0 0 1 1
33 Оман 0 0 1 1
34 Бахрейн 0 0 0 0
35 Бутан 0 0 0 0
36 Камбож 0 0 0 0
37 Ливан 0 0 0 0
38 Мальдив 0 0 0 0
39 Палестин 0 0 0 0
40 Тажикстан 0 0 0 0
41 Иемен 0 0 0 0
Нийт 379 381 467 1227

Наадмын медальт монгол тамирчид

алт – Х.Болдбаатар  жүдо, 73 кг

алт – Х.Эрдэнэт-Од   жүдо, 57 кг (эм)

мөнгө – Д.Сумъяабазар   чөлөөт бөх, 97 кг

мөнгө – О.Пүрэвбаатар чөлөөт бөх, 58 кг

хүрэл – У.Эрдэнэбаатар  жүдо, 60 кг

хүрэл – Д.Пүрэвсүрэн  жүдо,  90 кг

хүрэл – О.Одгэрэл  жүдо, +100 кг

хүрэл – С.Дашдулам   жүдо, 78 кг (эм)

хүрэл – спорт гар бууны баг (Д.Мөнхбаяр, О.Гүндэгмаа, Д.Оюун)

хүрэл – Т.Үйтүмэн  бокс, 60 кг

хүрэл – Д.Энхсайхан  бокс 63,5 кг

хүрэл – Б.Энхбаяр  бокс 71 кг

хүрэл – Ц.Цогтбаяр  чөлөөт бөх, 63 кг

хүрэл – Г.Өсөхбаяр  чөлөөт бөх, 130 кг

Илгээх:
  • Facebook
  • Twitter
  • LinkedIn
  • PDF

Холбоотой мэдээллүүд

  • Холбоотой мэдээлэл байхгүй байна