Бусан 2002


Шар тивийнхний их тулаан 2002 оны аравдугаар сарын 2-16-нд БНСУ-ын өмнөдийн “нийслэл”, далайн боомт Бусан хотноо боллоо. Азийн наадам ийнхүү түүхэндээ хоёр дахь удаагаа нийслэл бус хотод айлчлав. Бусан хот өмнө нь 1997 онд Зүүн Азийн наадмыг зохион байгуулсан туршлагатай.

“Бусан-2002”-д Азийн 44 орны 9782 тамирчин дасгалжуулагч оролцсоны дунд урт хугацааны дайнаасаа Афганистан эргэн ирж, Зүүн Тимор анхны наадамдаа тоосоо өргөжээ. Тамирчид 38 спортын төрлөөр 420 иж медалийн төлөө өрсөлдөв.

МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Дамдингаар ахлуулсан Монгол улсын багт 18 спортын 136 тамирчин, 37 дасгалжуулагч багтсан нь урьд өмнөх наадмын бүрэлдэхүүнээс үлэмж ахисан хэрэг байлаа. Тэквондо, каноэ, сагс, гандбол, бодибилдинг, бадминтоноор анх удаа монгол тамирчин “Asiad”-д өрсөлдлөө.

Нэг алт, хоёр мөнгө, 12 хүрэл медалийн “ургац хураасан” Монголын баг 44 орноос 26-д бичигдэв. Алтан медалийг чөлөөт бөхийн О.Пүрэвбаатар, мөнгийг жүдоч Ц.Очирбат зүүсэн.

Өмнөх наадмуудаас медаль хүртдэг байсан боксчид энэ удаа медальгүй ирж, харин буудлагын тамирчдаас О.Гүндэгмаа медаль энгэртээ зүүжээ.

Азийн наадмаас зургаахан медаль хүртээд байсан (Тегеранд 1, Хирошимад 2, Бангкокт 3) Монголын эмэгтэй тамирчид Бусанд нэн одтой наадсан гэхэд болно. Тэд долоон хүрэл медаль хүртсэн юм.

Х.Эрдэнэт-Од, О.Пүрэвбаатар, О.Гүндэгмаа, Э.Долгормаа нар Азийн наадмын хоёр ба түүнээс олон медальтны жагсаалтад орж ирлээ. Өмнөх олон медальтнийг нэрлэвэл: Х.Баянмөнх, Д.Цэрэнтогтох, З.Ойдов, А.Баатархүү, Г.Ганзориг, Д.Төмөр-Очир, Б.Бат-Эрдэнэ, Ц.Цогтбаяр, Д.Мөнхбаяр, Д.Баттулга, Х.Болдбаатар, С.Дашдулам.

Наадмын медальт монгол тамирчид:

Алт – О.Пүрэвбаатар  чөлөөт бөх 58 кг

Мөнгө – Ц.Очирбат  жүдо 90 кг

Хүрэл – Э.Долгормаа  жүдо +78 кг

Хүрэл – Э.Долгормаа  жүдо үнэмлэхүй

Хүрэл – Г.Дашдаваа  жүдо 66 кг

Хүрэл – Д.Нямхүү жүдо 81 кг

Хүрэл – Х.Эрдэнэт-Од жүдо 57 кг

Хүрэл – Ц.Энхжаргал  эмэгтэй бөх 48 кг

Хүрэл – Т.Мягмарсүрэн эмэгтэй бөх 63 кг

Хүрэл – Н.Отгонжаргал эмэгтэй бөх 55 кг

Хүрэл – О.Гүндэгмаа спорт гар буу

Хүрэл – Н.Баярмагнай чөлөөт бөх 63 кг

Хүрэл – Ө.Саруул-Од үшү саншо-56 кг

Хүрэл – М.Батжаргал үшү саншо-70 кг

Багийн дүн:

Байр Улс Алт Мөнгө Хүрэл Нийт
1 Хятад 150 84 74 308
2 Өмнөд Солонгос 96 80 84 260
3 Japan Япон 44 74 72 190
4 Казахстан 20 26 30 76
5 Узбекистан 15 12 24 51
6 Тайланд 14 19 10 43
7 Тайвань 10 17 25 52
8 Энэтхэг 10 12 13 35
9 Умард Солонгос 9 11 13 33
10 Iran Иран 8 14 14 36
11 Саудын Араб 7 1 1 9
12 Малайз 6 8 16 30
13 Сингапур 5 2 10 17
14 Индонези 4 7 12 23
15 Вьетнам 4 7 7 18
16 Хонконг 4 6 11 21
17 Катар 4 5 8 17
18 Филиппин 3 7 16 26
19 Бахрейн 3 2 2 7
20 Кыргызстан 2 4 6 12
21 Кувейт 2 1 5 8
22 Шри Ланка 2 1 3 6
23 Пакистан 1 6 6 13
24 Мьянмар 1 5 6 12
25 Туркменистан 1 2 1 4
26 Монгол 1 1 12 14
27 Ливан 1 0 0 1
28 Тажикстан 0 2 4 6
29 Макао 0 2 2 4
30 Арабын Нэгдсэн Эмират 0 2 1 3
31 Бангладеш 0 1 0 1
32 Непал 0 0 3 3
33 Сири 0 0 3 3
34 Лаос 0 0 2 2
35 Йордан 0 0 2 2
36 Афганистан 0 0 1 1
37 Бруней 0 0 1 1
38 Палестин 0 0 1 1
39 Йемен 0 0 1 1
Нийт 427 421 502 1350
Илгээх:
  • Facebook
  • Twitter
  • LinkedIn
  • PDF

Холбоотой мэдээллүүд

  • Холбоотой мэдээлэл байхгүй байна