Бээжин 1990
Иракийн дайчид Кувейт рүү халдах үеэр Азийн Олимпийн Зөвлөлийн (OCA) ерөнхийлөгч Шейх Фахад Аль-Сабах амь үрэгджээ. OCA-ийн төв штаб Кувейтээс Англи руу “дүрвэж”, ерөнхий захирал Муталлеб Ахмад хамаг ачааг нуруун дээрээ үүрэх болов.
Ийм л түгшүүртэй үед Азийн спортын 11-р наадам БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо явагдсан билээ. 1990 оны есдүгээр сарын 22-ноос аравдугаар сарын 7-ны хооронд өрнөсөн уг наадамд 37 орны 4755 тамирчин спортын 27 төрөлд 308 иж медалийн төлөө хурд хүчээ сорив.
“Сөүл-88″ наадмыг улс төрийн шалтгаанаар “бойкотлосон” социалист орнууд (Монгол, Ардчилсан Солонгос, Вьетнам) болон анхны наадмуудад Хятадын өмнөөс “хэнхэглэж” байгаад 1974 оноос хойш оролцоогүй Тайвань “буцаж ирлээ”. Наадмын хөтөлбөрт каноэ завь, кабадди, сепак такрау, софтбол, үшү албан ёсоор, бейсбол, софт теннис үзүүлэх тоглолтоор анх удаа багтав. Хэдий цөвүүн цагт тохиосон ч “Бээжин-90″ нь Азийн наадмын түүхэн дэх хамгийн шилдгийн тоонд зүй ёсоор багтдаг юм. Зохион байгуулагч орныхон ч гайхамшигтай ялалтанд хүрч, алтан медалийнхаа бараг 60 хувийг “хил давуулсангүй”.
|
|
|
Медалийн хүснэгт
| Байр | Улс | Алт | Мөнгө | Хүрэл | Нийт |
|---|---|---|---|---|---|
| 1 | 183 | 107 | 51 | 341 | |
| 2 | 54 | 54 | 73 | 181 | |
| 3 | 38 | 60 | 76 | 174 | |
| 4 | 12 | 31 | 39 | 82 | |
| 5 | 4 | 6 | 8 | 18 | |
| 6 | 4 | 5 | 9 | 18 | |
| 7 | 4 | 1 | 7 | 12 | |
| 8 | 3 | 6 | 21 | 30 | |
| 9 | 3 | 2 | 1 | 6 | |
| 10 | 2 | 7 | 8 | 17 | |
| 11 | 2 | 2 | 4 | 8 | |
| 12 | 1 | 8 | 14 | 23 | |
| 13 | 1 | 7 | 9 | 17 | |
| 14 | 1 | 0 | 2 | 3 | |
| 15 | 1 | 0 | 0 | 0 | |
| 16 | 0 | 10 | 21 | 31 | |
| 17 | 0 | 2 | 5 | 7 | |
| 18 | 0 | 2 | 1 | 3 | |
| 19 | 0 | 1 | 4 | 5 | |
| 20 | 0 | 1 | 0 | 1 | |
| 21 | 0 | 0 | 2 | 2 | |
| 22 | 0 | 0 | 1 | 1 | |
| 23 | 0 | 0 | 1 | 1 | |
| 24 | 0 | 0 | 1 | 1 | |
| 25 | 0 | 0 | 1 | 1 | |
| Нийт | 313 | 312 | 358 | 983 | |
Монголчууд:
Монголын баг тамирчид Бээжинд МҮОХ-ны ерөнхийлөгч С.Болдоор удирдуулан өнөр бүрэлдэхүүнтэй очжээ. Спортын есөн төрөлд (байт харваа, буудлага, хөнгөн атлетик, чөлөөт бөх, дугуй, спортын гимнастик, бокс, жүдо, хүндийг өргөлт) 58 тамирчин, 14 дасгалжуулагч, 2 шүүгчтэйгээр оролцсон байна.
Бээжингийн дэвжээнээс Монголын тамирчид 1 алт, 7 мөнгө, 10 хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр 12-т бичигджээ. Чөлөөт бөхийн 82 кг-д Пунцагийн Сүхбат илт тасархай түрүүлсэн бол дугуйчин Д.Төмөр-Очир, наадмын нээлтэнд төрийн далбаагаа залсан жүдоч Б.Бат-Эрдэнэ нар хос медальтай ирсэн. Чөлөөтийн 10 тамирчнаас нэг алт, дөрвөн мөнгө, хоёр хүрэл зүүж, багийн уралдаанд Монголын дугуйчид мөнгөн медалиар (дугуйчдын оргил амжилт) энгэрээ мялааж, боксчин Б.Алтангэрэл алтан медалиа будлиантайгаар алдсан зэрэг олон сонин дуулгаж болох юм. Монголд хамгийн ойрхон явагдсан уг наадамд оролцсон манай тамирчдын дийлэнх нь галт тэргээр зорчжээ.
Наадмын медальт монгол тамирчид:
1. П.Сүхбат чөлөөт бөх, 82 кг, алт
2. Б.Бат-Эрдэнэ жүдо, +95 кг, мөнгө
3. Дугуйн баг (Д.Мөнхбат, Б.Хаянхярваа, Д.Төмөр-Очир, Д.Жаргалсайхан) мөнгө
4. А.Цэдэнсодном чөлөөт бөх, 57 кг, мөнгө
5. Ло.Энхбаяр чөлөөт бөх, 74 кг, мөнгө
6. Б.Жавхлантөгс чөлөөт бөх, 100 кг, мөнгө
7. А.Баатархүү чөлөөт бөх, 130 кг, мөнгө
8. Б.Алтангэрэл бокс, 75 кг, мөнгө
9. Ц.Хосбаяр чөлөөт бөх, 48 кг, хүрэл
10. Ч.Бямбадорж чөлөөт бөх, 90 кг, хүрэл
11. Э.Цогтжаргал бокс, 48 кг, хүрэл
12. Ц.Цэрэнням бокс, 51 кг, хүрэл
13. Н.Алтанхуяг бокс, 57 кг, хүрэл
14. Д.Ганзориг бокс, -91 кг, хүрэл
15. Д.Төмөр-Очир дугуй (цуваа), хүрэл
16. Д.Баттулга жүдо, 65 кг, хүрэл
17. А.Буянжаргал жүдо, 71 кг хүрэл
18. Б.Бат-Эрдэнэ жүдо, үнэмлэхүй хүрэл













