Дели 1951


Энэхүү наадам нь 1950 онд зохион байгуулагдах байсан ч бэлтгэл ажлын улмаас нэг жилээр хойшилжээ. Энэхүү наадмыг зохион байгуулахад Энэтхэгийг Махаража Ядавиндра Сингх ихээхэн үүрэг гүйцэтгэсэн аж. Япон 1948 оны олимпод оролцоогүй ч Азийн наадмын шанг таталцсан орнуудын нэг болжээ.

Харин Солонгосын дайны улмаас Солонгосын баг оролцоогүй аж.

Наадам 1951 оны 3 сарын 4 – 3 сарын 12-ны хооронд найман өдөр үргэлжилсэн юм. Азийн наадмын анхны алтан медалийг Сингапурын усанд сэлэгч Кок 1500 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд түрүүлэн хүртжээ. Тэрээр усанд сэлэлтийн бүх чөлөөт сэлэлтийн зайд түрүүлж 4 алтан медалийг тус наадмаас хүртсэн.

Оролцсон улсууд: Афганистан, Бирм, Цейлон, Энэтхэг, Индонези, Иран, Япон, Непал, Филиппин, Сингапур, Тайланд

Спортын төрлүүд:

  • Усан спорт (үсрэлт, сэлэлт, усан поло)
  • Хөнгөн атлетик
  • Сагсан бөмбөг
  • Дугуй
  • Хөлбөмбөг
  • Хүндийг өргөлт

Медаль авсан орнууд:

Байр Улс Алт Мөнгө Хүрэл Нийт
1 Япон (JPN) 24 21 15 60
2 Энэтхэг (IND) 15 16 20 51
3 Иран (IRI) 8 6 2 16
4 Сингапур (SIN) 5 7 2 14
5 Филиппин (PHI) 5 6 8 19
6 Цейлон (CEY) 0 1 0 1
7 Индонези (INA) 0 0 5 5
8 Бирм (BIR) 0 0 3 3
Нийт 57 57 55 169
Илгээх:
  • Facebook
  • Twitter
  • LinkedIn
  • PDF

Холбоотой мэдээллүүд

  • Холбоотой мэдээлэл байхгүй байна