Манила 1954


19 орны 1280 гаруй тамирчид 1954 оны 5 сарын 1-10 ны хооронд 9 хоногийн турш өрсөлджээ.

Анхны наадмаас дугуйн төрөл хасагдсан ба бокс, буудлага, чөлөөт бөхийн барилдаанууд нэмэгдсэнээр нийт 8 төрөл орсон байна. Наадмын нээлтийн ажиллагаа 5 сарын 1-ний 16 цагт эхэлсэн ба 20000 гаруй үзэгч Ризал Мемориал Стадионд үзэж сонирхжээ. ОУОХ-ны хүсэлтээр нээлтийн ажиллагаан дээр олимпийн бамбарыг асаагаагүй ба хожим 1958 оны наадмаас эхэлж Азийн наадамд ашиглах болжээ.

Харин энэ наадамд зохион байгуулагчид тамирчдын парадыг зохион байгуулсан байна. Зохион байгуулагч Филиппин стадионд хамгийн сүүлд орж ирсэн аж.

Оролцсон улсууд: Афганистан, Бирм, Цейлон, Энэтхэг, Индонези, Япон, Филиппин, Сингапур, Тайланд, Камбож, Иран, Хятад, Израйль, Өмнөд Солонгос, Малайз, Вьетнам, Хонг Конг, Умард Борнео, Пакистан

Төрлүүд:

  • Хөнгөн атлетик
  • Усан спорт
  • Сагсан бөмбөг
  • Бокс
  • Хөлбөмбөг
  • Буудлага
  • Хүндийг өргөлт
  • Барилдаан
Байр Улс Алт Мөнгө Хүрэл Нийт
1 Япон (JPN) 38 36 24 98
2 Филиппин (PHI) 14 14 17 45
3 Өмнөд Солонгос (KOR) 8 6 5 19
4 Пакистан (PAK) 4 5 0 9
5 Энэтхэг (IND) 4 4 5 13
6 Хятад (ROC) 2 4 6 12
7 Израйль (ISR) 2 1 1 4
8 Бирм (BIR) 2 0 2 4
9 Сингапур (SIN) 1 3 4 8
10 Цейлон (CEY) 0 1 1 2
11 Индонез (INA) 0 0 3 3
12 Хонг Конг (HKG) 0 0 1 1
Нийт 75 73 69 218
Илгээх:
  • Facebook
  • Twitter
  • LinkedIn
  • PDF

Холбоотой мэдээллүүд

  • Холбоотой мэдээлэл байхгүй байна