Тегеран-1974
Түүхэнд анх удаа Азийн баруун хэсэгт (Ойрхи Дорнодод) болсон болсон уг наадамд 25 орны 3010 тамирчин спортын 16 төрөлд хүч сорив. Наадам 1974 оны 9-р сарын 1-16-нд Ираны нийслэлд болжээ.
25 орны ҮОХ тамирчдаа илгээсэн нь урьд өмнө дуулдаагүй тоо болж, социалист баримжаатай БНХАУ (Тайвань энэ наадмаас эхлэн Хятад нэрээр орохоо зогсоов), Ардчилсан Солонгос, Монголын баг наадамд анх удаагаа оролцов. Наадмын хөтөлбөрт гимнастик, туялзуур сэлэмний спорт, техник технологт нь гүйлтийн тартан зам, фото-финишийн камерийг анх удаагаа багтаажээ. Түүнчлэн “Мюнхен-72″ олимпийн хэрэг явдлаас сургамж авч аюулгүй байдлыг дээд зэргээр хангав.
Арабын орнууд эрс эсэргүүцэж байсан ч Израйлийг наадамд оролцууоахаар болсон бөгөөд БНХАУ, Пакистан, Ардчилсан Солонгосын теннис, туялзуур сэлэм, сагсан бөмбөг, хөлбөмбөгчид Израйлтай халз тулахаас татгалзжээ.
Медалийн тоогоор Япон тэргүүлж, нутгийн эзэн Иран, шинэ цэрэг БНХАУ удааллаа.
Наадмын төрлүүд:
- Хөнгөн атлетик
- Усан спорт
- Сагсан бөмбөг
- Бокс
- Хөлбөмбөг
- Буудлага
- Барилдаан
- Волейбол
- Талбайн хоккей
- Дугуй
- Бадминтон
- Хүндийг өргөлт
- Волейбол
- Завь
- Туялзуур сэлэм
- Гимнастик
Медалийн хүснэгт:
| Байр | Улс | Алт | Мөнгө | Хүрэл | Нийт |
|---|---|---|---|---|---|
| 1 | 75 | 49 | 51 | 175 | |
| 2 | 36 | 28 | 17 | 81 | |
| 3 | 33 | 46 | 27 | 106 | |
| 4 | 16 | 26 | 15 | 57 | |
| 5 | 15 | 14 | 17 | 46 | |
| 6 | 7 | 4 | 8 | 19 | |
| 7 | 4 | 12 | 12 | 28 | |
| 8 | 4 | 2 | 8 | 14 | |
| 9 | 3 | 4 | 4 | 11 | |
| 10 | 2 | 5 | 8 | 15 | |
| 11 | 2 | 0 | 9 | 11 | |
| 12 | 2 | 0 | 0 | 2 | |
| 13 | 1 | 3 | 7 | 11 | |
| 14 | 1 | 2 | 3 | 6 | |
| 15 | 1 | 0 | 5 | 6 | |
| 16 | 0 | 2 | 12 | 14 | |
| 17 | 0 | 1 | 4 | 5 | |
| 18 | 0 | 1 | 0 | 1 | |
| 19 | 0 | 0 | 1 | 1 | |
| Нийт | 202 | 199 | 208 | 609 | |
Монголчууд:
Азийн олимпийн их гэр бүлд анх удаагаа багтсан Монголын багийг тухайн үед БТСЭТЗ-ийн дарга байсан Шагдаржавын Магван ахалж, зургаан төрлийн 28 тамирчин, 5 дасгалжуулагч, 1 шүүгч, 1 механикийн бүрэлдэхүүнтэйгээр оролцоод 2 алт, 5 мөнгө, 8 хүрэл медаль хүртжээ. Зөвхөн хүндийг өргөгчид медальгүй ирсэн байна.
Чөлөөт бөхийн шигшээ багийнхан Туркийн Стамбулд болсон ДАШТ-д амжилттай оролцсоны дараагаар (З.Ойдов алт, Х.Баянмөнх мөнгө, Ц.Нацагдорж хүрэл) Иранд хүрэлцэн очжээ. Тэд Азийн наадамд 11-үүлээ очоод ес нь 10 медаль хүртэж тэр бүрийд гардаггүй өвөрмөц амжилтын эзэн болж байв.
АЗИЙН НААДМЫН АНХНЫ МЕДАЛЬТНУУД
1. Д.Цэрэнтогтох чөлөөт бөх, 90 кг алт
2. Х.Баянмөнх чөлөөт бөх, -100кг алт
3. С.Гомбо бокс, 57 кг алт
4. З.Ойдов чөлөөт бөх, 62 кг мөнгө
5. Д.Сэрээтэр чөлөөт бөх, 74 кг мөнгө
6. Х.Баянмөнх сонгомол бөх, -100 кг мөнгө
7. Д.Намжилмаа хөнгөн атлетик, мөнгө
8. Б.Ганбат бокс, 54 кг хүрэл
9. Т.Мягмаржав буудлага мөнгө
10. Ж.Мөнхбат сонгомол бөх, 90 кг хүрэл
11. О.Энхтайван чөлөөт бөх, 48 кг хүрэл
12. Ц.Нацагдорж чөлөөт бөх, 68 кг хүрэл
13. Д.Цэрэндаш чөлөөт бөх, 82 кг хүрэл
14. Д.Адьяатөмөр чөлөөт бөх, +100 кг хүрэл
15. Дугуйн баг (С.Жамьян, Д.Төртогтох, Ш.Жамбал, Ш.Ёндондаш) хүрэл













