Шинэ Дели 1982


Азийн есдүгээр наадам 1982 оны арваннэгдүгээр сарын 19-нөөс арванхоёрдугаар сарын 4-ний өдрүүдэд Энэтхэгийн Шинэ Дели хотноо болжээ. Энэтхэгийн дэвжээнд 33 орны тамирчид хүрэлцэн ирсэн нь Азийн наадмын түүхэнд шинэ дээд амжилт байлаа. 4585 тамирчин 21 спортын төрөлд хүч чадлаа сориход БНХАУ-ын баг анх удаа Японы дээр гарч багийн дүнгээр тэргүүлжээ.

Гандбол, морин спорт, завь, гольфийн спортууд анх удаа наадмын хөтөлбөрт багтсан бол туялзуур сэлэм, боулинг тодорхой шалтгааны улмаас хасагдсан байна.

Спортын төрлүүд:

  • Хөнгөн атлетик
  • Усан спорт
  • Сагсан бөмбөг
  • Бокс
  • Хөлбөмбөг
  • Буудлага
  • Барилдаан
  • Волейбол
  • Талбайн хоккей
  • Дугуй
  • Бадминтон
  • Хүндийг өргөлт
  • Волейбол
  • Завь
  • Гимнастик
  • Байт харваа
  • Дарвуулт завь
  • Гандбол
  • Морин спорт
  • Урт завь
  • Гольф
Байр Улс Алт Мөнгө Хүрэл Нийт
1 Хятад 61 51 41 153
2 Япон 57 52 44 153
3 Солонгос 28 28 37 93
4 Ардчилсан Солонгос 17 19 20 56
5 Энэтхэг 13 19 25 57
6 Индонези 4 4 7 15
7 Iran Иран 4 4 4 12
8 Пакистан 3 3 5 11
9 Монгол 3 3 1 7
10 Филиппин 2 3 9 14
11 Ирак 2 3 4 9
12 Тайланд 1 5 4 10
13 Кувейт 1 3 3 7
14 Сири 1 1 1 3
15 Малайз 1 0 3 4
16 Сингапур 1 0 2 3
17 Афганистан 0 1 0 1
18 Ливан 0 0 1 1
19 Бахрайн 0 0 1 1
20 Хонконг 0 0 1 1
21 Катар 0 0 1 1
22 Вьетнам 0 0 1 1
Нийт 199 199 215 613

МОНГОЛЧУУД:

Монголчуудын хувьд гурав дахь Азийн наадамдаа таван төрлөөр (буудлага, чөлөөт бөх, дугуй, бокс, спортын гимнастик) 23 тамирчин, дөрвөн дасгалжуулагчийн хамт оролцож гурван алт, гурван мөнгө, нэг хүрэл медаль хүртэж байв. Багийн дүнгээр 9-р байранд орсон байна.

Медальтнууд:

1. З.Дүвчин чөлөөт бөх   алт

2. Б.Болд чөлөөт бөх   алт

3. Буудлагын баг (М.Жанцанхорлоо, С.Адилбиш, Г.Ганзориг, С.Энхжаргал) алт

4. Ц.Ганболд дугуй   мөнгө

5. Д.Цэрэнтогтох чөлөөт бөх  мөнгө

6. Б.Ганзориг буудлага    мөнгө

7. С.Хичээнгүй бокс   хүрэл

Илгээх:
  • Facebook
  • Twitter
  • LinkedIn
  • PDF

Холбоотой мэдээллүүд

  • Холбоотой мэдээлэл байхгүй байна