Стокхольм 1912


Олимпийн наадмыг өөрийн нутаг дэвсгэр дээр зохион байгуулах асуудлыг шведчүүд бүр эртнээс ОУОХороо байгуулагдах үеэс тавьж иржээ.

Шведчүүдийн хүсэл 1904 оны ОУОХ-ны ээлжит Чуулганаар шийдвэрлэгдэж, Зуны олимпийн тавдугаар наадмыг зохион байгуулах бэлтгэл ажил хийгдэж эхэлжээ. Стокхольмийн олимпийн наадамд зориулж спортын барилга байгууламжийг шинээр барьж байгуулахад Шведийн хаан ихээхэн ач холбогдол өгч анхаарсан нь бэлтгэл ажлыг үр дүнтэй болгоход нөлөөлжээ.

Стокхольмийн зуны олимпийн 5-р наадамд 28 орны 2490 тамирчин (эмэгтэй 55), 13 спортын 98 төрөл, зай, жинд 294 медалийн төлөө өрсөлджээ.

Египет, Люксембург, Португал, Серби, Японы баг тамирчид  олимпийн наадамд анх удаагаа оролцсон байна. Өмнөх олимпийн наадмуудаас хөтөлбөрт орсон спортын тоо цөөрсөн боловч төрөл, зай, жингийн хувьд төдийлэн буураагүй байна. Эрэгтэйчүүд: сонгомол бөх, дугуй, усны бөмбөг, сэлүүрт завь, морин спорт, хөнгөн атлетик, далбаат завь, усанд сэлэлт, орчин үеийн таван төрөлт, буудлага, теннис, туялзуур сэлэм, хөлбөмбөг, эмэгтэйчүүд: теннис, усанд сэлэлт, усанд шумбалтын спортын төрлүүдээр тус тус өрсөлджээ.

нээлт

Олимпийн тавдугаар наадамд олон спортын төрлүүдэд ширүүн тэмцэл өрнөсний нэг нь хөнгөн атлетик байжээ. Өмнөх олимпийн наадамд АНУ-ын тамирчид хөнгөн атлетикаар давамгайлж байсан бол Стокхольмын олимпийн наадамд байдал өөр болж 10 төрөлт, жад шидэлт, гурвын харайлт, марафон гүйлт, зээрэнцэг шидэлтийн спортын төрлүүдэд 30 багц медалийн төлөө өрсөлдөхөд Швед, ӨАБНУ, Грек, Финлянд, Канад, Их Британи, Норвеги зэрэг орны тамирчид тус тус тэргүүлж алтан медаль хүртжээ.

Финляндын хөнгөн атлетикч Х.Колехмейнен  5000 м, 10000 м, 12 км-ийн буухиа уралдаанд тус тус тэргүүлж алтан медалийн эзэн болжээ. Буудлагын спортын төрөлд Шведчүүд гялалзсан амжилт үзүүлсний дотор мэргэн бууч Оскар Сван өмнөх олимпийн наадмын амжилтаа бататгаж, олимпийн наадмын үеэр 64 нас 256 хоногтой байх үедээ алтан медалийн эзэн болжээ. Олимпийн наадамд ийм өндөр насандаа аварга болсон хүн өөр үгүй ажээ.

Спортын хамгийн хүнд төрлүүдэд тооцогддог таван төрөлт, арван төрөлтийн аваргыг АНУ-ын индиан гаралтай тамирчин Жим Торп авчээ. Гэвч арьс өнгөөр ялгаварлан гадуурхагчдын буруутай үйл ажиллагаанаас улмаас түүний нэр олимпийн аваргуудын жагсаалтаас хасагда, алтан медалиудыг нь хураан авч ОУОХ-нд илгээсэн “гунигт түүх” байдаг.

Бөхийн барилдааны тэмцээнд 17 орны 180 бөх ширүүн өрсөлджээ. Тухайн үедээ сонгомол бөхийн барилдааны дүрмээр нэг орноос хэдэн ч бөх оролцож болдог байсны гадна барилдаан үргэлжлэх хугацаа нэг цаг, энэ хугацаанд хэн нэгнийгээ цэвэр ялаагүй тохиолдолд оноогоор ялалтыг тооцдог байжээ. Харин хагас шигшээ болон шигшээ барилдаан заавал “цэвэр ялах” ёстой байсан тул сонгомол бөхийн барилдаан нь ихэнхи тохиолдолд олон цагаар үргэлжилдэг байжээ.

Стокхольмын олимпийн наадмын бөхийн барилдаан хамгийн удаан үргэлжилсэн барилдаануудын нэгэнд тооцогддог байна. Тухайлбал энэ олимпийн наадмын хүнд жинд Шведийн Андерс Альгрен, Финляндын Ивар Белинг нарын барилдаан 6 цаг үргэлжилжээ. Мөн хүнд жингийн хагас шигшээ барилдаанд Оросын Мартин Клейн, Финляндын Альфред Асикайнен нар 10 цаг барилдсаны эцэст М.Клейний ялалтаар өндөрлөжээ.

Стокхольмын Зуны олимпийн 5-р наадмын нэгэн онцлог бол ОУОХ 1906 онд Парисын чуулганаараа шийдвэрлэсний дагуу урлагийн наадмыг зохион байгуулах ажиллагааг олимпийн хөтөлбөрт оруулсан явдал юм. Ийнхүү олимпийн 5-р наадмын үеэр архитекторчид, уран зураачид, уран барималчид, зохиолчид, хөгжмийн зохиолчдын шилдэг бүтээлүүдийг шалгаруулжээ. Уран зохиолын төрлөөр Г.Хохрод, М.Эшбах нарт алтан медаль олгосон бол, Пьер де Кубертинд “Спортын дуулал” бүтээлд нь олимпийн алтан медаль олгожээ. Энэхүү алтан медаль нь олимпийн спортын төлөө суут тэмцэгч Кубертиний хувьд хамгийн эхний бөгөөд эцсийнх нь байсан гэдэг.

Зуны Олиимпийн наадам 1912 Olympic flag.svg
Байр Улс 1 2 3 Нийт
1 Соединённые Штаты Америки АНУ 25 19 19 63
2 Швеция Швед 24 24 17 65
3 Великобритания Их Британи 10 15 16 41
4 Россия Финлянд 9 8 9 26
5 Франция Франц 7 4 3 14
6 Германия Герман 5 13 7 25
7 Южно-Африканская Республика Өмнөд Африк 4 2 0 6
8 Норвегия Норвеги 4 1 4 9
9 Венгрия Унгар 3 2 3 8
Канада Канад 3 2 3 8
11 Италия Итали 3 1 2 6
12 Флаг Австралазии Австрали 2 2 3 7
13 Бельгия Бельги 2 1 3 6
14 Дания Дани 1 6 5 12
15 Греция Грек 1 0 1 2
16 Россия Орос 0 2 3 5
17 Флаг Австрийской империи Австри 0 2 2 4
18 Нидерланды Нидерланд 0 0 3 3
103 104 103 310
Илгээх:
  • Facebook
  • Twitter
  • LinkedIn
  • PDF

Холбоотой мэдээллүүд

  • Холбоотой мэдээлэл байхгүй байна