Сингапур 2010
Сингапур-2010 хүүхдийн олимпийн анхдугаар наадам нь 8 сарын 14-26-нд Сингапур хот улсад зохиогдоно. Хүүхдийн олимп явуулах шийдвэрийг 2008 оны 2 сарын 21-нд ОУОХ-ы 105 гишүүний саналаар гаргажээ.
Сонгон шалгаруулалт
11 хот залуучуудын олимпийн анхдугаар наадмыг зохион байгуулах хүсэлтэйгээ илэрхийлж 9 хот нэрээ дэвшүүлжээ. Афин (Грек), Бангкок, Москва, Сингапур, Турин нарын 5 хот дараагийн шатанд шалгарч эцсийн шалгаруулалтанд Москва, Сингапур хотууд үлдсэн. Эцсийн шатанд 53-44-аар Сингапур хот-улс ялалт байгуулснаар зохион байгуулах эрхээ авчээ.
Бэлтгэл ажил
Сингапур-2010 зохион байгуулах хорооныхон бэлтгэл ажлыг Бээжингийн олимпийг зохион байгуулсан туршлага бүхий хүмүүсийг Хятадаас урьж, түүнчлэн Лондоны олимпийн зохион байгуулах хорооны хүмүүсээс зөвлөгөө аван бэлдэж байна.
Зохион байгуулах хорооны даргаар ОУОХ-ы дэд ерөнхийлөгч Нг Сэр Миян ажиллаж байна.
Хүүхдийн олимпийн тосгон нь Наняний Технологийн их сургууль дээр байрлана.
Бамбарын аялал
2010 оны 1 сарын 26-нд Залуучуудын анхдугаар олимпийн наадмын бамбарын аяллын хуваарь гарсан. Бамбар 7 сард бадамлан асах бөгөөд таван тивийг төлөөлсөн 5 хотоор өртөөлөн Сингапурт хүрэх ажээ.
- Берлин, Герман

- Дакар, Сенегал

- Мехико Сити, Мексик

- Оклэнд, Шин Зеланд

- Сөүл, Өмнөд Солонгос

Спортын төрлүүд
Залуучуудын олимпийн наадам нь 26 спортын төрлөөр зохиогдоно.
| ● | Нээлт | ● | тэмцээн | ● | шигшээ тэмцээн | ● | хаалт |
| 8 сар | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | Нийт Алтан Медаль |
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Ёслолын ажиллагаа | ● | ● | ||||||||||||
| Усанд шумбалт | 2 | 2 | 4 | |||||||||||
| Усанд сэлэлт | 2 | 4 | 4 | 4 | 4 | 18 | ||||||||
| Байт харваа | 1 | 1 | 1 | 3 | ||||||||||
| Хөнгөн атлетик | 2 | 4 | 4 | 4 | 4 | 4 | 22 | |||||||
| Бадминтон | 2 | 2 | ||||||||||||
| Сагсан бөмбөг (гудамж) | 2 | 2 | ||||||||||||
| Бокс | 4 | 4 | 8 | |||||||||||
| Каноэ | 1 | 1 | 2 | |||||||||||
| Дугуй (BMX) | 1 | 1 | 2 | |||||||||||
| Дугуй (уулын дугуй) | 1 | 1 | 2 | |||||||||||
| Морин спорт | 1 | 2 | 3 | |||||||||||
| Туялзуур сэлэм | 2 | 2 | 2 | 6 | ||||||||||
| Хоккей | 2 | 2 | ||||||||||||
| Хөлбөмбөг | 1 | 1 | 2 | |||||||||||
| Гимнастик (уран сайхны) | 2 | 5 | 5 | 12 | ||||||||||
| Гимнастик (ритм) | 1 | 1 | 2 | |||||||||||
| Гимнастик (трамплин) | 2 | 2 | ||||||||||||
| Гандбол | 2 | 2 | ||||||||||||
| Жүдо | 4 | 4 | 8 | |||||||||||
| Орчин үеийн 5 төрөлт | 2 | 1 | 3 | |||||||||||
| Завь | 4 | 4 | ||||||||||||
| Дарвуулт завь | 4 | 4 | ||||||||||||
| Буудлага | 2 | 2 | 4 | |||||||||||
| Ширээний теннис | 2 | 2 | ||||||||||||
| Тэквондо | 5 | 5 | 5 | 5 | 20 | |||||||||
| Теннис | 2 | 2 | 4 | |||||||||||
| Триатлон | 2 | 2 | ||||||||||||
| Волейбол (танхим) | 1 | 1 | 2 | |||||||||||
| Хүндийг өргөлт | 2 | 3 | 3 | 3 | 11 | |||||||||
| Бөх (элс) | 2 | 2 | 4 | |||||||||||
| Чөлөөт бөх | 7 | 7 | 14 | |||||||||||
| Нийт алтан медаль | 4 | 6 | 8 | 20 | 20 | 12 | 25 | 22 | 13 | 24 | 22 | 8 | 184 |
Монголын багийн бүрэлдэхүүн:
ОУОХ-НЫ ХҮНДЭТ ЗОЧИД
ОУОХ-ны хүндэт гишүүн Ш.Магван
МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн
БТСГ-ын дарга Ч.Наранбаатар
МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан
БТСГ-ын Гадаад харилцаа, мэдээлэл, технологийн хэлтсийн дарга Н.Оюунбат
МОНГОЛЫН БАГ
Багийн ахлагч
МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, УИХ-ын гишүүн, Х.Бадамсүрэн
Штабын нарийн бичгийн дарга
МҮОХ-ны гадаад харилцааны референт Б.Баяртуяа
Сурвалжлагч: Б.Өлзийтогтох (“Таван цагариг”)
Шүүгч: Э.Мөнхбилэг (ширээний теннис, ITTF)
Тамирчид, дасгалжуулагчид
Бокс: Д.Ананд (57 кг), дасгалжуулагч Н.Нармандах
Жүдо: О.Дөлгөөн (66 кг), дасгалжуулагч Д.Энхбаатар
Спортын гимнастик: Г.Эрдэнэболд, Д.Соёлсайхан, дасгалжуулагч Ц.Алтантөгс , Ч.Энхтүвшин
Триатлон: Т.Энхжаргал, дасгалжуулагч Н.Наранбат
Хөнгөн атлетик: Х.Мичидмаа, Г.Шижирбаатар, дасгалжуулагч Б.Батхүү
Усанд сэлэлт: Г.Өлзийбадрах, Э.Сүрэнням, дасгалжуулагч Г.Галбадрах
Чөлөөт бөх: Б.Батцэцэг (60 кг), Э.Оюунболд (100 кг), дасгалжуулагч Д.Мөнхбаяр, Б.Адьяахүү













