Азийн хүүхдийн анхдугаар наадмын багийг үдэн гаргалаа
ОУОХ, Азийн Олимпийн Зөвлөлөөс төрөл бүрийн наадмуудыг “бөөндөж” буй. Залгамж халааг бэлдэх, шинэ залуу тамирчдад урам өгөх, олимпийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх зорилгоор ОУОХ-оос хүүхдийн олимпийг 2010 онд Сингапур хот-улсад зохион байгуулахаар болсон билээ. Read more
Генсекүүдийн өдөр
Өнөөдөр IOC Trophy-г гардуулж дууссаны дараа NOC Trophy буюу МҮОХ-ы “Алтан очир”, “Олимпийн алдар” одонг нэр бүхий хүмүүст гардууллаа. ОУОХ-ы том шагналын дараа МҮОХ өөрийн шагналаа гардуулав. Монголын спортын хамаг ачааг нугалж байдаг, өдөр тутмын ажлыг хариуцаж байдаг ерөнхий нарийн бичгийн дарга нар “Алтан очир” одонг хүртэцгээжээ.
Read more
Ч.Наранбаатар, Ж.Хатанбаатар нар IOC Trophy-ийн эзэд
Олон улсын олимпийн хороо тэртээ 115 жилийн өмнө шангаа татаж байж. Энэ өдөр буюу 6 сарын 23-ыг олон улсын олимпийн өдөр болгон дэлхийн өнцөг булан бүрт өөр өөрийн онцлогоор тэмдэглэдэг. Өнгөрсөн жил энэ өдрийг тэмдэглэж спортынхон алдаа оноогоо шүүн, Бээжингийн олимпоос АЛТ авахын төлөө хэмээн сууцгааж байсан бол энэ удаа зорилгоо давуулан биелүүлсэн амжилттайгаар олимпийн өдрөө тэмдэглэж байна.
Олимпийн асуулт, хариулт – 1
Олимпийн асуулт хариулт -1
“Ванкувер-2010” өвлийн олимпийн XXI наадмын урилгыг гардууллаа
Уг урилгыг албан ёсоор гардуулаx ёслол 11.30 цагт Олимпик Хауст боллоо. Уг ёслолд ОУОХ-ны хүндэт гишүүн Ш. Магван, МҮОХ-ны ерөнхийлөгч Д. Загдсүрэн, ерөнхий нарийн бичгийн дарга Ж. Отгонцагаан, цанын спортын дасгалжуулагч Л. Дорж, ОУХМ Х. Хаш-Эрдэнэ, Э. Очирсүрэн болон тэшүүрийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Л. Дагвадорж, Б. Энхбаяр нар оролцов.
ОУОХ-ны хүндэт гишүүн Ш. Магван ерөнхийлөгч Жак Роггегийн нэрийн өмнөөс МҮОХ-ны ерөнхийлөгчид гардуулж амжилт хүслээ. “Ванкувер-2010” өвлийн олимпийн наадмын эрх олгох сонгон шалгаруулалтын тэмцээн өнгөрсөн улиралд эхэлсэн бөгөөд ирэх оны нэгдүгээр сард үргэлжилнэ.Манай улсаас цанын спортын тамирчин Хүрэлбаатарын Хаш-Эрдэнэ Олон Улсын цанын холбооноос баталсан суурь онооны болзлыг биелүүлж, Ванкуверийн цасан замд уралдах Монгол улсын анхны тамирчин боллоо.
Ийнхүү цаначин Х. Хаш-Эрдэнэ өвлийн олимпийн наадамд хоёр дахь удаагаа оролцохоор болов. Тэрбээр 2006 онд Ториногийн өвлийн олимпод эх орноо төлөөлж байсан билээ.
Монгол улс 2010 CAN! Фестивальд оролцлоо
2010 онд Сингапурт болох Залуучуудын анхдугаар Олимпийн наадмыг сурталчлах зорилгоор уг наадмын зохион байгуулах хорооноос 2010 CAN! (Create Action Now) Festival нэртэй соёлын цуврал арга хэмжээг 2009 оны 4 дүгээр сараас 2010 оны 8 дугаар сар хүртэл зохион байгуулах юм. “Соёл ба өв уламжлал” сэдэвт эхний арга хэмжээ 2009 оны 4 дүгээр сарын 18-нд Сингапурын “Scape” залуучуудын паркт болов. Read more
Д. Загдсүрэн – Оны хүн
Тус байгууллага “Бээжин-2008” олимпийн наадамд Монгол тамирчдыг өндөр амжилт үзүүлэхэд спортын эмнэлгийн чиглэлийн хэрэгжүүлсэн иж бүрэн төслийн үр дүнгээрээ үлэмж хувь нэмэр оруулсан МҮОХ-ны ерөнхийлөгч, Монгол улсын эрүүлийг хамгаалахын гавъяат ажилтан, анагаах ухааны доктор Дэмчигжавын Загдсүрэн тэргүүтэй спортын эмнэлгийн багийг “2008 ОНЫ ХҮН”ээр шалгаруулснаа албан ёсоор мэдэгдэж, сертификат ирүүллээ.
Энэ шагналыг гардуулах ёслол 11 цагт Олимпик Хауст боллоо. Олон Улсын намтар судлалын хүрээлэнг төлөөлж, АНУ-ын Монгол судлалын төвийн захирал Брайан Уайт уг шагналыг гардуулав.
Энэхүү нэр хүндтэй шагналыг хүртсэн спортын эмнэлгийн багийн бүрэлдэхүүнд ерөнхийлөгч Д. Загдсүрэнгээс гадна Монгол улсын ардын эмч, МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ж.Хатанбаатар, Монгол улсын ерөнхийлөгчийн нийгмийн бодлогын зөвлөх, доктор Л. Лхагва, БТСГ-ын спортын эмнэлгийн албаны дарга, Ч. Насанбат нар багтдаг юм.
Монголын уулчид Seven Summit болно
Дэлхийн 6 тивийн 7 ноён оргилд авирсан уулчдыг Seven Summit хэмээн нэрлэдэг билээ. Монголын уулчид ирэх сард энэ болзлыг биелүүлэх боломжтой боллоо. Ази тивийн төдийгүй дэлхийн дээвэр Эверест тэргүүтэй Килиманжаро, Маккинли зэрэг 6 оргилд манай уулчид авираад байгаа билээ.
Энэ удаа долоо дахь уул болох Австрали тивийн ноён оргилд гарахаар эмэгтэй уулчид зориг шулуудан бэлтгэлээ базаажээ.
Өнөөдөр МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, спорт ба эмэгтэйчүүд комиссын дарга, Д.Арвин 11 цагт уулчдын багийг Олимпик Хауст хүлээн авч уулзав.
Д. Арвин тавьсан зорилгоо биелүүлэхийг ерөөн амжилт хүсч, төрийн далбаа, дурсгалын зүйл гардуулав. Энэ удаагийн авиралтын багийг уулын спортын ОУХМ С. Заяа ахалж байгаа бөгөөд ОУХМ А. Жанарбек, С. Одончимэг,Х.Сэлэнгэ, Ч. Тэрбиш, спортын мастер П. Сарантуяа нар багийн бүрэлдэхүүнд багтсан байна.
Тэд энэ сарын 10-нд оргил уруу дайралт хийхээр төлөвлөжээ.Дашрамд дурдахад Мобиком корпораци уулынхны салшгүй хэрэгцээ болсон сансрын холбооны “Троя” фирмийн утсыг бэлэглэж, өндөр оргилоос холбоо барих боломжийг олгож байгаа юм байна.
Ц. Нацагдорж “Алтан-Очир” одон хүртлээ
МҮОХ-ны ерөнхийлөгч Д. Загдсүрэн тушаал гаргаж, чөлөтт бөхөөр олимпийн наадамд, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд үзүүлсэн амжилтыг нь үнэлж, Монгол улсын гавъяат тамирчин Цэдэндамбн Нацагдоржийг МҮОХ-ны дээд шагнал “Алтан Очир” одонгоор шагналаа.
Баянхонгор аймгийн Баянлиг сумын харъяат, Монгол улсын гавъяат тамирчин Ц. Нацагдорж 65 настай. 1965 оноос чөлөөт бөхийн спорттой амьдралаа холбож, улсын шигшээ багийн тамирчны албыг 10 жил хашсан.Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 1 мөнгө /Минск-1975/, 1 хүрэл /Истанбул-1974/ медаль хүртэж, Мюнхен-72 олимпийн наадамд IV, Монреаль-76-д VI байр эзлэж явсан гарамгай гавъяатуудын нэг билээ. Тэрбээр улсын шигшээ баг, Эрдэнэт хотын Хангарьд клуб, БНХАУ-ын Тяньжин хотын багт дасгалжуулагчаар ажиллаж байсан бөгөөд өдгөө Улаанбаатар хотын оюутны шигшээ багийг тэргүүлж байна. Түүний гэргий Я. Насанбат, охин Н.Ганчимэг нар буудлагын спортоор хичээллэдэг.
МҮОХ-ны харилцаа, холбооны албан ёсны түнш- ЮНИТЕЛ компани
МҮОХ-ны харилцаа, холбооны албан ёсны түнш- ЮНИТЕЛ компани
МҮОХ уг байгууллагын гишүүний хувьд олимпийн маркетингийн зарчмын дагуу үндэсний шилдэг компаниудтайгаа хамтран ажилладаг. Энэ жил “Лондон-2012” олимпийн шинэ цикл эхлэн байгаатай холбогдуулан албан ёсны түншийн гэрээгээ шинэчилж байна.
Гэрээ үзэглэх ёслолын ажиллагаанд МҮОХ-ны ерөнхийлөгч Д. Загдсүрэн, дэд ерөнхийлөгч Ц.Дамдин, ОУОХ-ны хүндэт гишүүн Ш.Магван, Юнител корпорацийн ерөнхий захирал Б.Билигүүн, маркетингийн захирал Г. Болд нар оролцлоо.Энэ ажлын хүрээнд Монголын үүрэн телефоны зах зээлийн тэргүүлэх оператор компаний нэг, ЮНИТЕЛ корпораци
2009-2012 оны олимпийн 4 жилд олимпийн хөдөлгөөнийг сурталчлах, Монголын баг тамирчдыг дэмжих чиглэлээр МҮОХ-той хамтран ажиллахаар болж албан ёсны түншлэлийн гэрээ байгууллаа.
Гэрээнд зааснаар хоёр байгууллага Лондонгийн зуны олимп хүртлэх хугацаанд олимпийн хөдөлгөөнийг Монгол улсад сурталчлах, Монголын баг тамирчдыг дэмжих, допингийн эсрэг сурталчилгааны аян өрнүүлж, тамирчдын эрүүл мэндийг хамгаалах, спортын талбарт цэвэр,шударга өрсөлдөөнийг бий болгоход хувь нэмэр оруулах зэрэг хэд хэдэн чиглэлээр хамтран ажиллах юм.
Түүнчлэн өөрсдийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээг харилцан сурталчлах талаар зах зээл, олон нийтэд чиглэсэн далайцтай арга хэмжээ авахаар гэрээнд тусгав.
Энэхүү гэрээний гол зорилго нь дээр дурдсан олимпийн хөдөлгөөнийг сурталчлахаас гадна хамтын ажиллагааны сонгодог загварыг бий болгож, олон нийтэд танилцуулахад чиглэгдэж байна.
2009 онд зохиогдох Азийн наадмуудын анхных болох ирэх 6 дугаар сарын 6-14-нд Тайланд улсын Бангкок хотод зохиогдох Азийн тулааны спортын наадам, 6 дугаар сарын 23-нд тохиох ОЛИМПИЙН ӨДӨР-т зориулсан арга хэмжээгээр гэрээнд заасан үйл ажиллагаа хэрэгжиж, эхлэнэ.
ЮНИТЕЛ корпораци Азийн тулааны спортын анхдугаар наадамд оролцох Монголын баг тамирчдын хувцсыг ивээн тэтгэж байгаагаас гадна ОЛИМПИЙН ӨДӨРТ зориулж хамтарсан маркетингийн хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Түншлэлийн гэрээ байгуулснаар ЮНИТЕЛ корпораци өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээний сурталчилгаа болон бусад үйл ажиллагаандаа “ОЛИМПИЙН ТҮНШЛЭЛ” логог ашиглах бүрэн эрхтэй болж байгаа юм. Харин МҮОХ ЮНИТЕЛ корпорацийг Монгол улсын нутаг дэвсгэр дээр уг эрхээ эдлэх боломжоор бүрэн хангах үүрэг хүлээнэ.
Өөрөөр хэлбэл Харилцаа холбооны салбарт зөвхөн ЮНИТЕЛ корпораци л лого, олимп үг хэллэг, олимп, тив, бүсийн наадмуудад оролцох Монголын багийн талаархи мэдээллийг арилжааны хэлбэрээр ашиглах боломж бүрдэж байгаа гэсэн үг юм.














