Спортын анагаах ухааны төв

Спортын анагаах ухааны төв нь Монголын тамирчдыг дэлхий, тивийн тавцанд өндөр амжилт үзүүлэхэд хувь нэмэр оруулах, бэлтгэл сургуулийг нь эмнэлэг, хяналтаар хангах, тамирчдын ачаалал, биемахбодийн үзүүлэлтүүдийг хянах, гарсан өөрчлөлтүүдийг эмчлэх, засах зэрэг үндсэн зорилготой эмнэлэг-биологийн иж бүрэн төв юм. Тус төв 2008 оны 6 дугаар сарын 23-ны өдөр албан ёсоор нээлтээ хийсэн. Монголын Үндэсний Олимпийн Хорооны байрны дэргэд оршдог. Та бүхэн бидэнтэй харилцахыг хүсвэл 345284 дугаарын утас, факсаар бидэнтэй холбогдоно уу.

Энэ төв нь 14-15 төрлйн үзүүлэлт гаргах биохимийн шинжилгээний лаборатори, Тамирчдын ажиллах чадвар бэлтгэлжилтийн түвшинг тодорхойлох тоног төхөөрөмж бүхий кабинет, тамирчдад нэмэгдэл тэжээлийг судас болон булчинд хийх тарианы өрөө, мөн тамирчдын техник, тактиктаа анализ хийх танхим, , тамирчдад төрөл бүрийн цахилгаан шарлага, массаж, зүүгээр эмчлэх физик эмчилгээний иж бүрэн кабинет, байгалийн наран шарлагын лоож зэрэг эмнэлэг-биологи, сувилалын иж бүрэн үйлчилгээний танхимуудтай.

СЭТГЭЛ ЗҮЙН БЯСАЛГАЛЫН ТАНХИМ
Спортод өндөр амжилт гаргахад нөлөөлдөг салшгүй чухал хүчин зүйлийн нэг нь сэтгэл зүйэ бэлтгэл. Энэ танхим нь тамирчдыг тэмцээн, уралдаанд оролцохын өмнө нь сэтгэл санааг нь төвлөрүүлэх, сэтгэл зүйн хувьд тогвортой болгоход чиглэсэн үйлчилгээ үзүүлэх юм. Энэ үйлчилгээг тус төвд байрлаж байгаа тамирчид хуваарийн дагуу тогтмол авах боломжтой бөгөөд мэргэжлийн сэтгэл зүйчид эмчилгээ хийж зөвлөгөө өгнө. 
Спортын анагаах ухааны төв нь нэг дор 50 хүн хүлээн авах хүчин чадалтай зочид буудалтай. Төвийн 3-5 давхарт байрлах буудлын өрөө нь нэг ба хоёр хүний гэсэн ангилалтай. Зочид буудлын энгийн стандарт өрөөний жишгээр тоноглогдсон энэхүү буудалд та тав тухтай амарч, үйлчлүүлэх боломжтой.

Өдрийн 3 удаагийн хоолоор үйлчлэх зоогийн газар нь нэгдүгээр давхарт байрладаг. Нэг дор 50 хүн зэрэг хооллох хүчин чадалтай. Та бүхэн Герман тогоочийн гараа гарган хийсэн амт, чанар, сайтай хоолоор үйлчлүүлэх боломжтой. Хоолны орц, илчлэгийг байрлаж байгаа тамирчдын бэлтгэлжилт, биеийн байдлын онцлогт тохируулан бэлтгэдэг.















