Генсекүүдийн өдөр

June 27, 2009 by  
Категори Дотоод, Мэдээ

И-мэйлээр илгээх Бичлэгийг хэвлэх

Өнөөдөр IOC Trophy-г гардуулж дууссаны дараа NOC Trophy буюу МҮОХ-ы “Алтан очир”, “Олимпийн алдар” одонг нэр бүхий хүмүүст гардууллаа. ОУОХ-ы том шагналын дараа МҮОХ өөрийн шагналаа гардуулав. Монголын спортын хамаг ачааг нугалж байдаг, өдөр тутмын ажлыг хариуцаж байдаг ерөнхий нарийн бичгийн дарга нар “Алтан очир” одонг хүртэцгээжээ. Үүнд, Монголын волейболын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Энхбат, даамын холбооны нарийн бичгийн дарга Ч.Бат-Эрдэнэ, дугуйт тэшүүрийн холбооны генсек Г.Болд, Монголын жүдо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга М.Бөхбат, сагсан бөмбөгийн холбооны генсек Б.Дашдэлгэр, Монголын жүдо бөхийн холбооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Б.Пагва, таэквондогийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга С.Ган-Эрдэнэ, Монголын бүжгийн спортын ерөнхий нарийн бичгийн дарга А.Мөнгөнхуяг, “Таван цагариг” сонины ерөнхий эрхлэгч Б.Цагаанбаатар байсан юм. Харин МҮОХ-ы “Олимпийн алдар” одонгоор МҮОНТ-ийн Спорт, эрүүл мэндийн редакцийн сэтгүүлч, редактор Батжаргал, зураглаач Болорцэцэг нарыг шагнасан байна.

Төр засгаас ч зүгээр суусангүй. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг БТСГ-ын дарга Ч.Наранбаатар МҮОХ-ы ерөнхийлөгч, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Д.Загдсүрэн, МҮОХ-ы ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан нарыг байгууллагын дээд шагнал болох “Спортын алдар” одонгоор энгэрийг нь мялаажээ.

Илгээх:
  • Facebook
  • Twitter
  • LinkedIn
  • PDF

Холбоотой мэдээллүүд

  • Холбоотой мэдээлэл байхгүй байна