Допингийн эсрэг
ДОПИНГИЙН ЭСРЭГ ТЭМЦЛИЙН ТОВЧ ТҮҮХ
Допингийн эртний үе
Голландын Зулугийн дайчдын тэмцэх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор усан үзэмний хальсаар хийсэн спиртийн төрлийн ундааны нэр болох “dop” гэсэн даач (dutch) үгнээс допинг гэсэн нэр үүссэн байж болзошгүй. Энэ нэр томъёо нь 20-р зууны эхэн үед морины уралдаанд хууль бусаар эм хэрэглэхийг хэлэхэд ашиглагдаж байсан байна. Гадны ямар нэгэн зүйлийн тусламжтайгаар чадвараа нэмэгдүүлэх нь спортын өрсөлдөөний нэгэн адил нэн эртний түүхтэй юм.
Эртний Грекийн тамирчид хүч чадлаа нэмэгдүүлэхийн тулд тусгай жорын дагуу хооллох, хүч оруулдаг эм уудаг байсан. 19-р зуунд стрихнин, кофейн, кокаин, алкогол зэргийг дугуйчид, хүчний тамирчид хэрэглэдэг байжээ. 1904 оны Сент Луисын Олимпийн тоглолтын марафоны төрөлд түрүүлсэн Томас Хикс түүхий өндөг, стрикнин тариулах, тодорхой хэмжээний брэнди уух зэрэг аргуудыг ашиглаж ялалт байгуулсан байна. 1920-оод он гэхэд спортод эм бэлдмэл хэрэглэхийг хориглохгүй бол болохгүй нь гэдэг нь тодорхой болоод байлаа.
Эхний оролдлогууд
1928 онд Олон улсын хөнгөн атлетикийн холбоо допинг (сэргээх бэлдмэл) хэрэглэхийг хориглосон анхны олон улсын спортын холбоо болсон.Хэдийгээр бусад олон холбоод ижилхэн шийдвэр гаргасан боловч шалгалт хийж чадахгүй байсан учраас үн дүнд хүрэхгүй байлаа. 1930-аад онд нийлэг гормоны асуудал гарч ирснээр байдал улам муудаж, 1950-аад онд допинг хэрэглэх нь ихэссэн байна. Ялангуяа 1960 оны Римийн Олимпийн тоглолтын үеэр Данийн дугуйчин Кнуд Энэмарк Иенсен нас барсан нь (задлан шинжилгээгээр амфетамин гэдэг бодис илэрсэн) спортын удирдлагуудыг допингийн шалгалт хийх зайлшгүй шаардлагатай гэдэг шахаанд оруулсан юм.
Олон улсын холбоодоос анх түрүүн 1966 онд Олон улсын дугуйн холбоо, Олон улсын хөл бөмбөгийн холбоо дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд допингийн шалгалт хийсэн юм. Дараа жил нь ОУОХ-ны эмнэлгийн комисс байгуулагдаж анх удаа хориотой бодисын жагсаалтыг гаргасан байна. 1968 оны Греноблийн өвлийн, Мехикогийн зуны Олимпийн тоглолтуудад анх удаа допингийн шалгалт хийгдсэн. Жилийн өмнө Тур де Франс уралдааны үеэр дугуйчин Том Симпсон нас барсан гунигт явдал тохиолдсон нь допингийн эсрэг тэмцлийг маш хурдан эхлүүлэх хэрэгтэй гэдэг томоохон шалтгаан болсон юм.
Шалгалтууд хийгдэж эхэлсэн нь
Ихэнх олон улсын холбоод 1970-аад он допингийн шалгалтыг хийж эхэлсэн. Анаболик стероид (булчин томруулах) –ыг хэрэглэх нь нэлээд түгээмэл болсон ба ялангуяа хүчний спортуудад их хэрэглэж байсан ба илрүүлэх ямар ч аргагүй байлаа. 1974 он гэхэд анаболик сюероидын эсрэг найдвартай аргыг олсноор ОУОХ тэр бодисыг 1976 оноос хориотой эмийн жагсаалтад оруулсан. Ингэснээр 1970-аад оны сүүлчээр маш олон тооны тамирчдыг тэмцээнээс хассан ба энэ нь голдуу шидэлтийн төрлүүд, хүнд атлетик зэрэг хүчний спортуудын хувьд их тохиолдсон.
1970-1980 оны үед зарим орны засгийн газар допингийг дэмжиж санхүүжүүлснээр допингийн эсрэг тэмцэл маш хэцүү байдалд орсон. Энэ асуудлаар тухайн үеийн Ардчилсан Герман улстай холбоотой маргаан гарч байлаа. 1980-аад оны хамгийн том дуулиан бол 1988 оны Сөүлийн Олимпийн 100метрийн гүйлтийн аварга Бэн Жонсоны шинжилгээ эерэг дүнтэй гарч түүнээс станозолол (анаболик стероид) гэдэг бодис илэрсэн явдал юм. Жонсоны тохиолдол допингийн эсрэг дэлхий нийтийн анхаарлыг урьд өмнө байгаагүйгээр хандуулсан юм. 1990 оны зарим спортын дээд амжилтууд буурсан нь допингийн шалгалтын үр дүнтэй аргатай шууд холбоотой нь батлагддаг.
Шинэ хандлагууд
Сэргээх эмүүд болон стероидын төрөлтэй тэмцэж байх хооронд допингийн эсрэг тэмцэл нь цусны допинг руу хурдан шилжиж байлаа. 1970-аад оны үед тамирчны цусан дахь хүчилтөрөгчийг зөөгч бөөмийг нэмэгдүүлэх арга нэвтэрсэн ба ОУОХ 1986 онд цусны допингийг хориотой аргад оруулсан.
Гэвч цусны бөөмийг нэмэгдүүлэх олон аргууд туршигдсаар байлаа. Тэдний нэг EPO буюу эритропоэтин, үүнийг 1990 онд ОУОХ хориотой бэлдмэлийн жагсаалтад оруулсан. EPO-гийн эсрэг найдвартай арга олдохгүй байсаар нэлээд удсан юм. 2000 оны Сиднейн Олимпийн наадмын үеэр цус ба шээсний нийлмэл шинжилгээн дээр үндэслэсэн EPO-г илрүүлэх аргыг анх хэрэгжүүлсэн.
Нэгдмэл тэмцэл
1998 оны Тур де Франс уралдааны үеэр цагдаагийнхан асар их хэмжээний хориотой эм, бэлдмэлүүд илрүүлсэн байна. Энэ дуулиант хэрэг нь допингийн эсрэг засаг захиргааныхан шийдвэртэй тэмцэхийг шаардах үндэслэл болсон юм. Нэлээд эрт 1963 онд Франц улс допингийн эсрэг хуультай болсон улс байлаа. Бусад орнуудад ч тэр хууль журам байсан ба гагцхүү допингийн эсрэг олон улсын үйл ажиллагаанд Европын зөвлөл удаан хугацааны турш хориг тавьсан байлаа. 1980-аад оны үед олон улсын спортын удирдах байгууллагууд засгийн газрын байгууллагуудын хамтын ажиллагаанд мэдэгдэхүйц өсөлт гарсан. 1998 оноос өмнө ОУОХ, спортын холбоод, засгийн газрын байгууллагуудын хэд хэдэн хурал зөвлөгөөн дээр допингийг хэрхэн тодорхойлох, тэмцэх бодлого, тохиолдлуудын талаар яригдсан, маргаантай байдалтай байлаа. Энэ маргаант байдал нь заримдаа иргэний шүүхэд хүртэл шийдвэрлэх аргагүй байдалд оруулж байсан.
Тур де Франс-ын дуулиан нь допингийн эсрэг үйл ажиллагааны стандартыг тогтоодог, допингийн эсрэг тэмцэж байгаа албаны хүмүүс, спортын байгууллагуудын үйл ажиллагааг зохицуулах олон улсын байгууллаг байх шаардлагатайг харуулсан юм. 1999 оны 2-р сард ОУОХ-ноос санаачлан спорт дахь допингийн асуудлаар Дэлхийн хурлыг Лозанн хотод хуралдуулсан юм. Энэ хурал дээр гарсан саналыг үндэслээд 1999 оны 11-р сарын 10-нд Дэлхийн допингийн эсрэг агентлагийг (WADA) Лозаннд байгуулсан байна. WADA-н бүтцэд Олимпийн хөдөлгөөний болон Засгийн газрын төлөөлөл тэнцүү байхаар зохион байгуулагдсан. WADA 2001 онд өөрийн төв штабыг Монреальд шилжүүлэхээр шийдвэрлэсэн.
![]() |
Лаборатори |
![]() |
Допингийн эсрэг дүрэм |
![]() |
Допинг хэрэглэсэн тамирчинд харицлага хүлээлгэх журам |
![]() |
Хориотой бодисын жагсаалт |
![]() |
Допингийн хэргүүд |
![]() |
Допингийн эсрэг төв |
![]() |
Зөвлөмж |
Олимпийн боловсрол
Олимп судлалын төвүүд

Олимпийн хөдөлгөөнийг хөгжүүлэх, сурталчлах, хүүхэд залуучуудын олимпийн боловсролыг нэмэгдүүлэх зорилгоор МҮОХ 2004 оноос олимп судлалын төв байгуулах төсөл хэрэгжүүлж эхэлсэн билээ. Энэхүү төслийн үр дүнд 21 аймаг, Улаанбаатар хотын 8 дүүрэгт нийт 29 олимп судлалын төв төрийн бус байгууллагууд үүсэн байгуулагдсан юм. Эдгээр төвүүд нь олимпизм, олимпийн боловсролын талаар баримтлаж буй МҮОХ-ны бодлогыг өөрийн орон нутагт хэрэгжүүлэх байгууллага юм. Олимп судлалын төвүүд нь өөрийн орон нутагт байрлах ерөнхий боловсролын сургуулиудад олимпийн сурталчилгааны танхим буюу олимпийн анхан шатны нэгжийг байгуулан ажиллаж байна.

Ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын дунд тэмцээн уралдаан, уулзалт, лекц семинарыг зохион байгуулах зэрэг төрөл бүрийн арга хэмжээг зохион байгуулж тэдний олимпизмийн талаархи мэдлэгийг нэмэгдүүлж, спортод дур сонирхолтой болгоход олимп судлалын төвүүд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байгаа юм. Олимп судлалын төвүүд нь олимпийн наадмыг зохион байгуулсан хотын нэрээр нэрлэгддэг.
Олимп судлалын төвүүдтэй хамтран ажиллаж, мэдээлэл авахыг хүсвэл доорхи хаягаар хандаарай.
| Олимп судлалын төвийн нэр |
Байршил | Захирлын нэр |
| Мехико | Архангай | Ч. Батхуяг |
| Ром | Баян-Өлгий | О.Бахыт |
| Хельсинки | Баянхонгор | Б. Мөнхсайхан |
| Москва | Булган | Г.Баатар |
| Лос Анжелес | Говь-Алтай | Т. Дамдин |
| Антверпен | Говьсүмбэр | Л. Цэдэнсодном |
| Токио | Дархан уул | Н. Батлав |
| Амстердам | Дорнод | Р. Зоригтбаатар |
| Лондон | Дорноговь | |
| Стокхольм | Дундговь | Д.Энх-Эхлэлт |
| Берлин | Завхан | С. Юнрэн |
| Атланта | Орхон | Н.Зулбаатар |
| Монреаль | Өвөрхангай | С.Сангидаансүрэн |
| Афин | Өмнөговь | С.Түвшинбаяр |
| Парис | Сүхбаатар | Ш.Энх-Амар |
| Барселона | Сэлэнгэ | Д.Эрдэнэбат |
| Сөүл | Төв | Ц.Чанцал |
| Мюнхен | Увс | Д. Төрмөнх |
| Мельбурн | Ховд | Д.Энхболд |
| Сидней | Хөвсгөл | Б.Баярсайхан |
| Сент-Льюис | Хэнтий | Х.Болд-Эрдэнэ |
| Сараево | УБ.СХД | Л.Энхтөр |
| Шамони | УБ.БГД | Ш.Бямбасүрэн |
| Калгари | УБ. ХУД | Б.Баттүшиг |
| Саппоро | УБ. ЧД | Г. Пүрэвдорж |
| Нагано | УБ.БЗД | Ч. Төмөр-Чөдөр |
| Гренобль | УБ.СБД | Ж.Дангаа |
| Сквовали | УБ. Багануур | М. Баасандорж |
| Лиллехаммер | УБ. Налайх | А.Ганхуяг |
Зуны олимпийн наадамд
Монгол улс 1962 онд Олон Улсын Олимпийн Хороонд гишүүнээр элсэж, олимпийн наадамд оролцох эрхтэй болсон билээ. Манай баг тамирчид 1964 онд Токиогийн XVIII олимпийн наадмаас эхлэн оролцож эхлэв. Улс төрийн шалтгаанаар 1984 оны Лос Анжелесийн зуны олимпийн наадмыг өнжсөн юм. Одоогийн байдлаар манай баг тамирчид чөлөөт бөх, бокс, жүдо, буудлагын спортын төрлүүдээр 5 мөнгө, 10 хүрэл медалийг зуны олимпийн наадмаас хүртээд байна. XVIII наадам Токио -1964
1964 оны X сарын 10-24 өдөр зохиогдсон. 93 орны 5140 тамирчин олимпийн 20 спортын
163 төрөлд 503 медалийн төлөө өрсөлдөв.
Монгол улсаас Чөлөөт бөх, буудлага, хөнгөн атлетик, дугуй, спортын гимнастикийн төрөлд нийт 21 тамирчин оролцлоо.
Чөлөөт бөхийн төрөлд Ж. Мөнхбат VIII Ч. Дамдиншарав IX байр эзлэв.
Дугуйн багийн уралдаанд Ж. Эрхэмжамц, Я. Баатар, Ч. Саманд, Л. Буудай нар 32 багаас 23 дугаар байрт орсон.
Хөнгөн атлетикийн зээрэнцэг шидэлтийн төрөлд Д. Намжилмаа 22 тамирчнаас 16 дугаар байр,
Спортын гимнастикийн төрөлд Ц. Гүндэгмаа 84 тамирчнаас 63 дугаар, Я. Туяа 67 дугаар,
З. Нямдаваа 103 тамирчнаас 94 дүгээр байр эзэлсэн байна.
Монголын багийн тугчаар хөнгөн атлетикийн тамирчин Ч. Найдан ажиллалаа.
Олимпийн наадамд оролцсон Монголын багийн дэлгэрэнгүй жагсаалтыг үзэхийг хүсвэл
МОНГОЛЫН ОЛИМПЧИД дээр дарна уу.
Найробийн гэрээ
Олимпийн бэлгэ тэмдгийг хамгаалах тухай
Найробийн гэрээ
Энэхүү гэрээ нь 1981 оны есдүгээр сарын 26-ны өдөр Кени улсын Найроби хотод байгуулжээ.
Гэрээний гол зорилго нь Олимпийн бэлгэ тэмдэг таван цагаригийг аливаа сонирхогч этгээд ашиг олох зорилгоор зөвшөөрөлгүй хэрэглэхийг хориглон хамгаалахад оршино.
Олимпийн бэлгэ тэмдгээс бүрдсэн, эсвэл уг тэмдгийг агуулсан аливаа илэрхийллийг ашиглах зөвшөөрлийг зөвхөн Олон Улсын Олимпийн Хорооноос олгодог билээ.
Энэхүү гэрээ нь Дэлхийн оюуны өмчийн байгууллага, Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенцийн холбоо, Нэгдсэн Үндэстний байгууллага болон түүний төрөлжсөн аль нэг байгууллагын гишүүн оронд хүчинтэй үйлчилнэ.
Найробийн гэрээг хэрэгжүүлэх үүргийг тухайн улсын Үндэсний Олимпийн Хороо хүлээдэг.
Монгол улс Олимпийн бэлгэ тэмдгийг хамгаалах тухай Найробийн гэрээнд 2002 онд нэгдэн оржээ.
Найробийн гэрээг бүрэн эхээр нь уншихыг хүсвэл доорхи линкэд холбогдоно уу.
Үндэсний Олимпийн Хорооны лого хэрэглэх стандарт
Түнш байгууллагууд
Үндэсний Олимпийн Хорооны онцлох тэмдэгийг
хэрэглэх стандарт
Нэг. Танилцуулга
Энэхүү стандартын зорилго нь Үндэсний Олимпийн Хороо өөрийн онцлох тэмдэгээ түнш байгууллагууддаа хэрэглүүлэхэд тавигдах шаардлага, хэрэглээг зохицуулахад оршино.
Олимпийн таван цагариг, олимп… үг хэллэг нь Олон Улсын олимпийн хорооны өмч тул аль ч улсын Үндэсний Олимпийн Хороо нь түнш байгууллагууддаа эдгээрийг хэрэглэх баталгаа өгөх боломжгүй.
Түүнчлэн Үндэсний Олимпийн Хорооны түнш байгууллагууд нь логог Олон Улсын Олимпийн Хороо, Олимпийн наадмын зохион байгуулах хорооноос гаргасан журмын хүрээнд хэрэглэнэ. Read more
Допингийн хяналтын ажилтны сургалт боллоо

Допингийн хяналтын ажилтан бэлтгэх сургалт Монгол улсад анх удаа боллоо. Өчигдөр эхэлсэн 2 өдрийн сургалтын гол зорилго нь тэмцээн, уралдаанны үеэр допингийн шинжилгээ авах мэргэшсэн ажилтнуудыг бэлтгэх, нөөц бий болгох, мэдээллийн сан үүсгэх зэрэг үндсэн хэд хэдэн зорилгыг агуулсан юм. Энэ удаагийн сургалтанд допингйн чиглэлээр цаашид ажиллах хүсэл эрмэлзэлэлтэй 30 хүн оролцсон бөгөөд тэд БТСГ-ын эмнэлгийн алба, “Аварга” Биеийн тамирын дээд сургууль, Биеийн тамирын дээд сургуулиас ирлээ. Монголын Үндэсний Олимпийн Хорооны ерөнхийлөгч доктор Д. Загдсүрэн сургалтыг нээж хэлсэн үгэндээ, допингийн шинжилгээг алдаа гаргахгүй дүрмийн дагуу хийдэг, чадвартай ажилтан болохоос гадна допингийн эсрэг сурталчилгаа хийх гол хүмүүс болохыг ерөөж, амжилт хүссэн юм. Сургалт онолын ба дадлагын гэсэн хоёр хэсэгээр зохиогдов. Эхний өдөр оролцогчид допингийн хяналтын үйл ажиллагааны талаар мэдээлэл авлаа. Харин хоёр дахь өдөр дадлага хийж, допингийн хяналтыг өөрсдөө хийж, онолын мэдлэгээ баталгаажуулав. Оролцогчид хичээлийн төгсгөлд тестээр шалгалт өгч, допингийн хяналтын ажилтнаар ажиллах эсэхээ шийдэв.
Монголын Үндэсний Олимпийн Хороо, Допингийн Эсрэг төв шалгалтын дүнгээс хамаарч үндэсний допингийн хяналтын ажилтны тусгай эрх олголоо. Сургалтанд оролцсон бүх хүн шалгалтаа амжилттай өгч эрх авах болзол биелүүлсэн нь энэ удаагийн сургалтын хамгийн гол үр дүн болов. Эдгээр ажилтнууд цаашид Монгол улсад зохиогдож байгаа уралдаан, тэмцээнд допингийн шинжилгээний багт ажиллах эрх авч байгаа юм.
Олимпийн медальтнууд
Монгол улс 1964 оноос эхлэн олимпийн наадамд оролцож эхэлсэнээс хойш чөлөөт бөх, бокс, буудлага, жүдо бөхийн төрлүүдээр 2 алт, 7 мөнгө, 10 хүрэл медаль хүртээд байна.
Жигжидийн Мөнхбат
“Мехико-68″ XIX олимпийн МӨНГӨН МЕДАЛЬ
1941 онд Төв аймгийн Эрдэнэсант суманд төрсөн.
“Мехико-1968” зуны XIX олимпийн наадмын чөлөөт бөхийн 87 кг-ын жингийн мөнгөн медальт
1967 оны бөхийн чөлөөт барилдааны хүрэл медальт
1973 оны Ази тивийн аварга Read more
Спортын анагаах ухааны төв

Спортын анагаах ухааны төв нь Монголын тамирчдыг дэлхий, тивийн тавцанд өндөр амжилт үзүүлэхэд хувь нэмэр оруулах, бэлтгэл сургуулийг нь эмнэлэг, хяналтаар хангах, тамирчдын ачаалал, биемахбодийн үзүүлэлтүүдийг хянах, гарсан өөрчлөлтүүдийг эмчлэх, засах зэрэг үндсэн зорилготой эмнэлэг-биологийн иж бүрэн төв юм. Тус төв 2008 оны 6 дугаар сарын 23-ны өдөр албан ёсоор нээлтээ хийсэн. Монголын Үндэсний Олимпийн Хорооны байрны дэргэд оршдог. Та бүхэн бидэнтэй харилцахыг хүсвэл 345284 дугаарын утас, факсаар бидэнтэй холбогдоно уу. Read more
Олимпийн наадмын түүх
Эртний Олимпийн
наадмын үүсэл хөгжил
Грект овог, аймгуудын хоорондын мөргөлдөөнийг намдаах зорилгоор анх МЭӨ 884 онд Элида хаан, Спарт омгийнхонтой эвийн гэрээ байгуулсны баяраа тэмдэглэжээ. Хожим үүнээс улбаалан Олимп уулын хормойд МЭӨ 774 онд эртний олимпийн анхны наадам зохиогдсон байна. Read more














