Байт харвааныхан шинэ заалтай боллоо
Монгол улсад байт сурын спорт үүсэж хөгжсөний 50 жилийн ой энэ жил тохиож байгаа. Монголын байт сурын холбооноос санаачлан байт сурын бэлтгэлийн шинэ заал өнөөдөр нээлтээ хийлээ.
Тус танхимыг “Нийслэл өргөө” компанийн 100 хувийн хөрөнгө санхүүжилт, гүйцэтгэлээр барьж ашиглалтанд оруулж байгаа юм байна. Монгол улсын байт сурын спортоос Дэлхийн аварга, Олимпийн аваргууд төрөн гарч байсан арвин амжилттай билээ. Read more
Боксын насанд хүрэгчдийн УАШТ эхэллээ
Боксын насанд хүрэгчдийн УАШТ анх 1976 оноос эхлэн явагдаж байсан түүхтэй. Монголын Олимпийн боксын холбооноос 34 дэх жилдээ амжилттай зохион байгуулж байгаа энэ удаагийн тэмцээнд хөдөө орон нутаг болон нийслэлийн 37 байгууллагын 250 тамирчин хурд хүчээ сорин өрсөлдөж байна. Улмаар эрэгтэй 187 тамирчин 11 жинд, эмэгтэй 63 тамирчин 10 жинд өрсөлдөж байгаагийн зэрэгцээ 20 гаруй ОУХМ тамирчид оролцож байгаа юм. Тухайлбал ОУХМ З.Энхзориг, Н.Түвшинбат, Б.Жавхлан, Б.Идэрхүү, Чулуунтөмөр нараас гадна МУГТ Н.Төгсцогт нарын энэхүү спортын шилдгүүд өөрсдийн жиндээ оролцож байна. Read more
Бүжгийн спортын тамирчид ДАШТ-д
Бүжгийн спортын стандарт төрлийн өсвөрийн ДАШТ ОХУ-ыг Москва хотноо 3 сарын 27, 28-нд зохиогдох гэж байгаа бөгөөд манай улсаас өсвөрийн шигшээ багийн тамирчин Б.Сод-Эрдэнэ, Э.Энхчимэг, Б.Онондарь, Т.Тэмүүжин нар энэхүү тэмцээнд оролцохоор болжээ. Монголын бүжгийн спортын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга А.Мөнгөнхуяг тэднийг ахлан явах бөгөөд хоёр хосыг амжилт үзүүлэх боломжтой гэж үзэж байгаа гэнэ. Read more
С.Галбадрах Унгарт мэргэжил дээшлүүлнэ
МҮОХ-ноос жил бүр спортын нэг төрлийн дасгалжуулагчийн сонгон Унгар улсын нийслэл Будапешт хотын Семмельвейсийн их сургуулийн дэргэдэх олон улсын дасгалжуулагчийн төвд сургадаг билээ.
Энэ жилийн сонгон шалгаруулалтаар Монголын ширээний теннисний холбооны дасгалжуулагч С.Галбадрах шалгарч 3 сарын турш сургалтанд хамрагдахаар болжээ. Read more
Азийн наадмын зар
Азийн наадмын зар












