Кыргыз ба Польш
Дэлхий дахиныг түгшүүлсэн Бишкекийн төрийн эргэлтийн өмнөхөн Кыргызийн ҮОХ-ы сонгуулийн их хурал өндөрлөж, хуучин Ерөнхийлөгч Мурат Саралинов улиран сонгогдов. Тэгтэл Смоленск хотын ойролцоо Польшийн ерөнхийлөгчийн хөлөглөсөн тусгай онгоц сүйрч, бүхээгт явсан 100 шахам хүмүүс амь үрэгдэхэд энэхүү бүрэлдэхүүнд багтсан тус улсын ҮОХ-ы Ерөнхийлөгч Пиотр Нуровски алтан амиа алджээ. Ийнхүү Монголны ҮОХ-ы удирдлага Кыргыз, Польшийн ҮОХ-дод баяр хүргэсэн ба эмгэнэл илэрхийлсэн факс илгээлээ. Баяр жаргал гуниг зовлон ээлжилдэг алаг эрээн хорвоод олимпийн их гэр бүлийнхэн үргэлж хамт байдаг нь эрхэм чанар билээ.
OTO
Азийн Олимпийн Зөвлөлийн Хэвлэл мэдээллийн хороо хуралдав
April 11, 2010 by admin
Filed under Азийн Олимпийн Зөвлөл, Гадаад, Дотоод, Мэдээ
CITIUS, ATLIUS, FORTIUS
Азийн Олимпийн зөвлөл-ийн (OCA) Хэвлэл мэдээллийн хорооны хуралдаан Өмнөд Хятадын Гуанжоу хотноо болж тус хорооны гишүүн, МҮОХ-ы ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан оролцлоо. OCA-ийн Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Мануэль Силвериогийн (Макао) тэргүүлдэг уг хорооныхон Гуанжоу Азийн Наадам болон ирэх 12 сард болох Азийн Элсний наадам, 2011 оны 1 сард хөшгөө нээх Азийн Өвлийн 7-р наадмын үеэр хэвлэл мэдээллийнхний ажиллах нөхцөл, тавигдах шаардлага, Азийн шилдэг тамирчныг тодруулах болзол, “OCA Media Guide”-ийг боловсруулах зэрэг олон тулгамдсан асуудлыг хэлэлцэв. Read more













