Азийн наадмын Хүүхдийн зуслан 183 хүүхдийг хүлээн авна
Дэлхийд цар хүрээгээрээ хоёрт орох том наадам Азийн наадмын үеэр “Хүүхдийн зуслан” буюу “Youth Camp” ажилладаг билээ. Энэ жил уг зусланд Азийн өнцөг булан бүрээс ирсэн 183 өсвөрийн шилдэг хүүхдийг хүлээн авахаар болжээ.
Азийн Олимпийн Зөвлөлийн гишүүн 44 орноос 2, 2 буюу нийт 88 хүүхдийг авах бол, 4 хүүхдийг Азийн 16-р наадамд зориулсан Эссе бичлэг, гар зургийн уралдаанд олон улсаас шалгарсан 4 хүүхдэд энэхүү зусланд хамрагдах эрхийг олгох аж. Харин 91 хүүхдийг БНХАУ-аас, 25 хүүхдийг наадмыг зохион байгуулагч Гуандунь мужаас хамруулна гэнэ.
Азийн наадмын энэхүү зусланд хамрагдах хүүхдүүд нь 16-18 насны хүүхдүүд байх бөгөөд англи хэлний мэдлэгийн түвшин өндөр, шинийг санаачлагч, шударга хүүхэд байх ёстой ажээ.















