Елена Исинбаева – Залуучуудын олимпийн элч

April 28, 2010 by  
Категори Гадаад, Мэдээ

И-мэйлээр илгээх Бичлэгийг хэвлэх

Домогт тулгууртай харайгч Елена Исенбаева Сингапур 2010 наадмын албан ёсны элчээр сонгогдлоо. Тэрбээр хоёр дахь элч болж байгаа бөгөөд 2 сард Майкл Фелпс энэхүү наадмын анхны элч төлөөлөгч болсон билээ.

Олимпийн хошой аварга Исенбаева Залуучуудын олимпийн наадмын үеэр дэлхийн өнцөг булан бүрээс цугласан авьяаслаг хүүхэд, багачуудад дэмжлэг үзүүлж, олимпизмийн мөн чанарыг тэнэд ойлгуулна.

Елена Исенбаева ч элч болсондоо баяртай байна. Тэр элч болох ёслолын ажиллагааны дараа Лазонн хотноо хийсэн хэвлэлийн бага хурал дээр “Би ийм хариуцлагатай, чухал үүрэг гүйцэтгэх болсондоо туйлын их баяртай байна. Хүүхдийн олимп бол дэлхийн өнцөг булан бүр дэх хүүхдүүдэд урам зориг өгөх гайхалтай, төгс арга гэж би боддог. Би тэмцээний амралтын үеэр энэ арга хэмжээнд оролцох болохоор миний хувьд бүх хүчээ дайчлах том боломж ирж байгаа юм. Хүүхдийн олимпийг тэсэн ядан хүлээж байна ” гэж хэлсэн байна.

Харин ОУОХ-ы ерөнхийлөгч Жак Рогге “Бидэнд Елена гэдэг жинхэнэ аварга, хүүхдүүдэд жинхэнэ үлгэр дуурайл болох бүсгүй байна. Сингапурт ирэх 3600 хүүхэд түүнээр бахархаж, түүнийг даган дуурайхыг эрмэлзэнэ гэдэгт би эргэлзэхгүй байна ” гэжээ.



Илгээх:
  • Facebook
  • Twitter
  • LinkedIn
  • PDF

Холбоотой мэдээллүүд