ЭМШУИС-д Олимпийн танхим нээгдлээ
МҮОХ хөдөө орон нутагт спортыг жигд түлхүү хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, олимпийн тухай спорт сонирхогч ард түмэндээ өргөн мэдээлэл өгч мэдлэг олгох зорилготойгоор хөдөө орон нутаг рүү чиглэсэн олон үйл ажиллагааг зохион байгуулж байгаа билээ. Аймаг, сум бүрт олимпийн танхим байгуулж байгаа билээ.
ЭМШУИС, МҮОХ-той хамтран сургууль дээрээ “Олимп сургалт, сурталчилгааны танхим”-ыг нээлээ. Энэхүү танхим нь оюутан залууст олимпизмийг сурталчлах, олимпизмийн үзэл суртлыг түгээн дэлгэрүүлэх, олимпийн тухай өргөн мэдээлэл өгөх томоохон бодит ажил болж байгаагаараа онцлог юм.
Улмаар оюутан залуус спортоор хичээллэн чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх, эрүүл амьдрахын тулд эрүүл байхын үндэс спортоор хичээллэхийг уриалахад тус танхимын гол зорилго оршиж байгаа юм.
Тус танхимын нээлтийн арга хэмжээнд ОУОХ-ны хүндэт гишүүн Ш.Магван, МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ц.Дамдин, ЭМШУИС-ийн орлогч захирал, профессор Д.Амарсайхан, 2008 оны Бээжингийн олимпийн Парлимпийн аварга Д.Баатаржав тэргүүтэй албаны хүмүүс болон спортын алдартнууд оролцлоо.
Тус сургуулиас спортын шилдэг тамирчид төрөн гарсан эдүгээ ч спортын шилдэгүүд суралцдаг төдийгүй спортын цолтой багш эрдэмтэд ажилладаг юм байна.
Мөн “Олимп сургалт сурталчилгааны танхим”-ын нээлтийн үйл ажиллагааны үеэр ЭМШУИС-ийн оюутан тамирчид сагсан бөмбөг, гар бөмбөг, тэндамон зэрэг спортын 6-7 төрлөөр үзүүлэх тоглолт хийж сонирхуулсан юм.















