Лондоны олимпийн хоёр дахь цэнгэлдэх ашиглалтанд орлоо
Лондоны олимпийн завины уралдаан болох Этон Дорней цогцолборын олимпод зориулсан иж бүрийн засварын ажил дуусч 2012 онд дэлхийн шилдэгүүдийг хүлээн авахад бэлэн болжээ. Тамирчдын бие халаалт хийх нэмэлт усан сан, 50 метрийн урттай чулуугаар хийсэн үзэсгэлэнт гүүр зэргийг нэмж барьж байгуулсан байна. Read more
Олимпод оролцож байсан ахмадуудаа хүлээн авлаа
МҮОХ-оос “Олимпийн өдөр”-ийг угтсан цуврал арга хэмжээний хүрээнд олимпод оролцож байсан ахмад тамирчдаа хүлээн авч ТВ-9 телевизийн сувагтай хамтран телевизийн цуврал, дурсамж нэвтрүүлэг хийж байгаа юм.
Энэхүү цуврал арга хэмжээний эхнийхд 10 ахмад тамирчин хүрэлцэн ирж өөрсдийн дурсамжаа ярилцжээ. Read more
Биеийн тамир спортын нэр томъёоны хэлэлцүүлэг боллоо
Өдрөөс өдөрт Монгол нэр томъёо, үг хэллэг бүдгэрэн алга болж мартагдаж байгаа гэхэд нэг их хилсдэхгүй бизээ. Сүүлийн жилүүдэд спортын шинэ төрөл өсөн нэмэгдэж үүнийгээ дагаад түүнд өгч байгаа нэр томъёо ч оновчтой зөв биш, гадаад үг хэллэг рүү хэт их хальсан байгаа нь нууц биш. Үүнтэй холбогдуулан БТСГ, Эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтран “БТС-ын нэр томъёо”-ны хэлэлцүүлгийг өнөөдрөөс эхлэн ирэх 07-р сарын 08-ны өдрийг хүртэл зохион байгуулах гэж байна. Read more
Тэшүүрийн холбооны шинэ удирдлага МҮОХ-нд айлчиллаа
МҮОХ-ы ерөнхийлөгч Д.Загдсүрэн саяхан шинээр сонгогдсон Монголын тэшүүрийн холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Цэрэнпилийн Даваасүрэн, улиран сонгогдсон тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Чимэддоржийн Дагвадорж нарыг хүлээн авч уулзав. Read more
Вэнлок, Мандевилле нар Лондоны олимпийн бэлгэдэл
Лондоны олимпийн зохион байгууулах хороо олимпийн наадмын албан ёсны бэлгэдлийг зарлалаа.
Олимпийн албан ёсны бэлгэдлээр Вэнлок, Мандевилле нар нь Болтоны гангийн үйлдвэрийн хоёр дусал ган бөгөөд энэ хоёр ган нь нүдтэй, нүдний дээрээ таксиний тэмдэглэгээ зүүжээ. Түүнчлэн гартаа олимпийн цагаригуудын зүүсэн байна. Read more
НҮБ+ОУОХ = Мянганы хөгжил
Швейцарийн Лозанн хотод байрлах олимпийн музейд НҮБ-ын төлөөлөгчид болон ОУОХ-ы хамтарсан форум амжилттай явагдаж өнгөрлөө. Өнгөрсөн жилээс НҮБ-д ажиглагч статусаар элсэн орсон ОУОХ нь спортоор дамжуулан дэлхийн нийт хүн зонд энх тайван, нөхөрлөлийг авчрах зорилготой бөгөөд энэхүү хурлаар дараах асуудлуудыг хэлэлцжээ. Read more
“Спорт, Олимпизм, Уран зохиол” уралдааны ялагчдыг шагналаа
ОУОХ, МҮОХ-ноос хамтран спорт, олимпизм, уран зохиолын харилцан холбоог бэхжүүлэх, олимпийн үйл хэрэгт хүүхэд, залуучуудыг өргөнөөр татан оролцуулах зорилгоор “Спорт, Олимпизм, Уран зохиол” сэдэвт зохион бичлэг, эссе бичлэгийн уралдааныг 2 насны ангиллаар (12 хүртэлх нас), (12-18нас ) 2009 оны 8 сарын 20-ны дотор дотоодын сонгон шалгаруулалт явуулж, байр эзэлсэн бүтээлүүдийг ОУОХ-нд илгээсэн юм. Read more
Зохицуулах хороо Риод
“Рио де Жанейро 2016″ олимпийн наадмыг зохицуулах, хяналт тавих үүрэг хүлээсэн ОУОХ-ы Nawal El Moutawakel тэргүүтэй зохицуулах хорооны гишүүд өнгөрсөн өдрүүдэд Рио де Жанейро хотод анх удаагаа айлчиллаа.
ОУОХ-ы гишүүд Рио хотноо гурван өдрийг тун завгүй өнгөрөөсөн бөгөөд ерөнхий сайд, мужийн захирагч, хотын дарга нарын албаны чухал хүмүүс, зохион байгуулах хорооны удирдах ажилтнуудтай уулзалтыг зохион байгуулжээ. Read more
Олимпийн хүрэл медальт Д.Сэрээтэр хүүхэд багачуултай уулзалдлаа
Удахгүй болох олимпийн өдрийг угтаж МҮОХ-ы Олимп судлалын төвөөс олимпийн медальтнуудын цуврал уулзалт, ярилцлагыг зохион байгуулж байна.
Үүний эхлэл болгож Монгол улсын гавьяат тамирчин, 1968 оны Мехикогийн олимпийн хүрэл медальт, Монгол үндэсний бөхийн Харцага Данзандаржаагийн Сэрээтэртэй уулзалт ярилцлагыг МҮОХ-ы хурлын танхимд зохион байгууллаа. Read more
Сингапурын наадмын пиктограмм зургууд
Сингапурт болох Хүүхдийн анхдугаар олимпийн наадмын пиктограмм зургуудыг та бүхэндээ толилуулж байна.
“Сингапур 2010″ Хүүхдийн анхдугаар олимпийн тухай товчхон
Хүүхдийн анхдугаар олимпийн наадам нь 8 сарын 14-26-нд Сингапурт болно. Сингапур хот-улс нь 205 ҮОХ-дын 5000 гаруй тамирчин, 1200 орчим сэтгүүлч, 370,000 гаруй үзэгчдийг уг наадмын үеэр хүлээн авах бөгөөд тэдэнд 20000 орчим сайн дурынхан үйлчлэх ажээ. 14-18 насны өсвөрийн тамирчид 26 спортын төрлөөр оюун ухаан, хүч чадлаа сорихоос гадна Соёл, Боловсролын Хөтөлбөрт хамрагдах юм.
ОУОХ нь “Сингапур 2010″ Хүүхдийн анхдугаар олимпийн наадмаар дамжуулан дэлхийн өнцөг булан бүрт буй хүүхэд залууст Манлайлал, Нөхөрлөл, Хүндлэлийг хүргэх эрхэм зорилгыг агуулж байгаа билээ.













