Ватти Азийн наадмын бамбарыг нийлүүлнэ
Азийн 16-р наадмын бамбар, шатдаг хийн нийлүүлэлтийг Хятадын Зоншаний Ватти компани хариуцан ажиллахаар болж хамтарсан гэрээнд гарын үсэг зуржээ. Зоншан Ватти компани нь бамбарын аяллын үе дэх бүх техникийн асуудлыг хариуцан ажиллаж Давалгаа хэмээн нэрлэгдсэн бамбарыг нийлүүлэх ажээ.
2001 оноос хойш спортын салбар руу эрчтэй орсон Ватти Гуанжоуд болсон Хятадын бүх ард түмний спартакиад, Нанжиний спартакиад, Бээжингийн олимпийн наадам, Хүүхдийн анхдугаар олимпийн наадам, Хонг Конг 2009 Зүүн Азийн наадмын бамбарыг нийлүүлж байжээ.















