Олимпод оролцож байсан ахмадуудаа хүлээн авлаа

May 28, 2010 by  
Категори Дотоод, Мэдээ

И-мэйлээр илгээх Бичлэгийг хэвлэх

МҮОХ-оос “Олимпийн өдөр”-ийг угтсан цуврал арга хэмжээний хүрээнд олимпод оролцож байсан ахмад тамирчдаа хүлээн авч ТВ-9 телевизийн сувагтай хамтран телевизийн цуврал, дурсамж нэвтрүүлэг хийж байгаа юм.

Энэхүү цуврал арга хэмжээний эхнийхд 10 ахмад тамирчин хүрэлцэн ирж өөрсдийн дурсамжаа ярилцжээ.

1972, 1976 оны олимпод байт харваана төрөлд орж байсан Н.Дариймаа, 1972 оны олимпод боксын  төрөлд оролцож байсан Б.Ганбат, 1964, 1968, 1972, 1976, 1980 оны олимпод оролцож байсан буудлагын тамирчин Т.Мягмаржав, 1964, 1968 оны олимпод чөлөөт бөхийн төрөлд оролцож байсан МУГТ Ө.Эрдэнэ-Очир, 1976 оны олимпод жүдогийн төрөлд оролцож байсан Г.Жалаа, 1972 оны олимпод хүндийг өргөлтийн төрөлд оролцож байсан З.Далхжав, 1972 оны оны олимпод хөнгөн атлетикийн төрөлд оролцож байсан Б.Энхбаатар, 1970, 1976, 19788 оны олимпод оролцож байсан Б.Чимэддамба, 1988 оны олимпод кино оператороор ажиллаж байсан Б.Лхагвадорж нар энэхүү арга хэмжээнд ирлээ.

Монголын спортын түүхийн эзэд болсон азай буурлууд тухайн үеийн олимпод оролцож байсан сонирхолтой дурсамжаа хуучилцгааж, МҮОХ-ы ерөнхийлөгч Д.Загдсүрэнгээс олимпийн хөдөлгөөнд үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүст олгодог Олимпийн алдар одонг гардаж авчээ.

Илгээх:
  • Facebook
  • Twitter
  • LinkedIn
  • PDF

Холбоотой мэдээллүүд

  • Холбоотой мэдээлэл байхгүй байна