Лондоны олимпийн хоёр дахь цэнгэлдэх ашиглалтанд орлоо

Лондоны олимпийн завины уралдаан болох Этон Дорней цогцолборын олимпод зориулсан иж бүрийн засварын ажил дуусч 2012 онд дэлхийн шилдэгүүдийг хүлээн авахад бэлэн болжээ. Тамирчдын бие халаалт хийх нэмэлт усан сан, 50 метрийн урттай чулуугаар хийсэн үзэсгэлэнт гүүр зэргийг нэмж барьж байгуулсан байна.
Өмнө нь мөн л завины төрөл болох дарвуулт завины уралдаан болох цогцолбор ашиглалтанд ороод байсан юм.















