Мюнхен, Аннес, Пёнчан 2018 оны олимпийн төлөө

June 25, 2010 by admin  
Filed under Гадаад, Мэдээ

6 сарын 22-нд хуралдсан ОУОХ-ны гүцэтгэх зөвлөлийн хурлаас 2018 оны олимпод албан ёсоор нэр дэвшиж байгаа хотуудаар Мюнхен, Аннес, Пёнчан хотуудыг зарлалаа.

Нэр дэвших хүсэлтэй хотуудын материалыг энэ оны эхээр хүлээн авсан бөгөөд тэдний хүсэлтийг нягталж үзсэний эцэст энэ гурван хотыг өрсөлдүүлэхээр үлдээжээ. Read more

Кикбоксын холбооныхон “Олимпик Хаусд”

June 18, 2010 by admin  
Filed under Дотоод, Мэдээ

Монголын кикбоксын холбооны Ерөнхийлөгч, “Чоно” корпорацийн гадаад харилцаа эрхэлсэн захирал Д. Агар, Дэд Ерөнхийлөгч, “Мишээл” группийн Ерөнхий захирал Б. Энх- Амгалан, Ерөнхий нарийн бичгийн дарга О. Алтанпүрэв нар Монголын Үндэсний Олимпийн Хороо (МҮОХ)-нд зочилж, 2010 оны ажил болон цаашдын зорилтын талаар тодорхой танилцуулав.  Read more

ОУОХ-ны удирдах зөвлөл хуралдана

June 16, 2010 by admin  
Filed under Мэдээ

Олон Улсын Олимпийн Хорооны Удирдах зөвлөлийн хурал 6 сарын 22, 23-нд Лозанн хотноо хуралдахаар болжээ. Эхний өдөр буюу 6 сарын 22-нд 2018 онд болох Өвлийн Олимпийн 23-р наадмыг зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөх хотуудын нэрийг албан ёсоор баталгаажуулах гэнэ. 2018 оны Өвлийн Олимпийг зохион байгуулах хүсэлтэээ Германы Мюнхен, Францын  Аннси, БНСУ-ын ПеонЧан хотууд ирүүлээд байгаа юм. Read more

Г.Эрдэнэболд олимпийн эрхээ авлаа

June 10, 2010 by admin  
Filed under Дотоод, Мэдээ

Сингапур-2010 хүүхдийн анхдугаар олимпийн наадамд чөлөөт, жүдо, триатлоны гурван тамирчин олимпийн эрхээ аваад байсан билээ. Тэгвэл өнөөдөр ОУОХ-оос манайд захидал илгээж гимнастикийн төрөлд Азийн АШТ-д мөнгөн медаль хүртэн олимпийн эрхийн нормативийг биелүүлээд байсан Г.Эрдэнэболдод олимпийн эрх олгосныг мэдэгдлээ.

Модон бөмбөгийн төлөөлөгчид МҮОХ-д

June 9, 2010 by admin  
Filed under Дотоод, Мэдээ

ОУ-ын модон бөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгч, Азийн Модон бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Малайз улсын иргэн Томас Кок, Олон улсын Модон бөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгч, Монголын Модон бөмбөгийн Холбооны Тэргүүн дэд Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан нар  өнөөдөр “Олимпик Хаусд” зочилж МҮОХ-ы ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаантай энэхүү спортыг Монголд болон Ази даяар хэрхэн хөгжиж буй, цаашид хамтран ажиллах талаар санал солилцов. Read more

Аймаг, дүүргийн олимпийн зөвлөлийн арга зүйчдийн нэгдсэн сургалт-семинар боллоо

June 5, 2010 by admin  
Filed under Дотоод, Мэдээ

Өнөөдөр МҮОХ-ы хурлын танхимд Монгол улсын 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн олимпийн зөвлөлийн арга зүйч, дарга нарын нэгдсэн сургалт семинар явагдаж өнгөрлөө.

Энэхүү сургалт семинарыг нээж ОУОХ-ы хүндэт гишүүн Ш.Магван үг хэлсэн ба тэр үргэлжлүүлэн “Олон улсын олимпийн хөдөлгөөний өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага” сэдвээр илтгэл уншлаа. Read more

Хүүхдийн олимпийн албан ёсны сүлд дуу – Everyone

June 3, 2010 by admin  
Filed under Гадаад, Мэдээ

Сингапурт болох Хүүхдийн анхдугаар олимпийн наадмын сүлд дуу EVERYONE нэртэйгээр гарч хөгжмийн MTV сувгаар цацагдаж эхэллээ. Дууг Жоди Уильямс, Жессика Маубой, Табита Наусер, Стив Апплтон, Шон Кингстон нар амьдруулжээ.  Read more

Азийн наадмын хэвлэлийн хоёр дахь зааварчилгаа Гуанжоуд болно

June 3, 2010 by admin  
Filed under Гадаад, Мэдээ

Өнгөрсөн 12 сард160 гаруй сэтгүүлчийн дунд амжилттай зохион байгуулсан 16 дахь Азийн наадмын хэвлэлийн зааварчилгаа буюу World Press Briefing 7 сарын 20-23-нд Гуанжоу хотын Гарден зочид буудалд зохиогдохоор боллоо.

Хоёр дахь удаагийн энэхүү арга хэмжээг наадмыг ЗБХ болон сэтгүүлчдийн хамтын ажиллагааг онцлон үзэх ажээ. Гуанжоугийн азийн наадмын өмнөх сүүлчийн сэтгүүлчдэд мэдээлэл өгөх арга хэмжээ болж байгаагаараа энэ уулзалт онцгой.

Арга хэмжээний бүртгэл 7 сарын 5-нд дуусна.

Олимпийн шигтгээ – 2010*06*3

June 3, 2010 by admin  
Filed under Гадаад, Мэдээ

Олон улсын олимпийн хороо

ОУОХ-ы ерөнхийлөгч Жак Рогге өнгөрсөн долоо хоногт буюу 5 сарын 26, 26нд Лозаннд Олон Улсын Регбийн Зөвлөл, Олон Улсын Гольфийн холбооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзан олимпийн зүг чиг олгох семинарыг зохион байгуулжээ. Read more