Аймаг, дүүргийн олимпийн зөвлөлийн арга зүйчдийн нэгдсэн сургалт-семинар боллоо

June 5, 2010 by  
Категори Дотоод, Мэдээ

И-мэйлээр илгээх Бичлэгийг хэвлэх

Өнөөдөр МҮОХ-ы хурлын танхимд Монгол улсын 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн олимпийн зөвлөлийн арга зүйч, дарга нарын нэгдсэн сургалт семинар явагдаж өнгөрлөө.

Энэхүү сургалт семинарыг нээж ОУОХ-ы хүндэт гишүүн Ш.Магван үг хэлсэн ба тэр үргэлжлүүлэн “Олон улсын олимпийн хөдөлгөөний өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага” сэдвээр илтгэл уншлаа.

түүнчлэн “Олимпийн зөвлөл болон Олимпийн танхимуудын үйл ажиллагааг эрчимжүүлэх арга зам”-ын талаар МҮОХ-ны Олимп судлалын төвийн захирал Ж.Баасанхүү, “Карьер менежмент” сэдвээр эдийн засгийн ухааны доктор, профессор, яруу найрагч Д.Баяндалай, “Биеийн тамир спортыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого” түүнийг хэрэгжүүлэх цогц хөтөлбөрийн талаар БТСГ-ын Биеийн тамир, спортын хэлтсийн дарга Ж.Тунгалаг, “Олимпизмийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагаанд олон нийтийн оролцоо” сэдвээр Б.Хосбаяр, ЕБС-ийн сурагчдад “Олимпийн боловсрол” эзэмшүүлэх сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар БТДС-ийн багш профессор Д.Ганбат нар тус тус илтгэл уншив.

Аймаг, дүүргийн олимпийн зөвлөлийн арга зүйч нар энэ үеэр мэдлэгийн түвшин тогтоох шалгалтыг өгсөн бөгөөд хамгийн өндөр оноо авсан Хэнтий, Орхон, Увс аймгийн арга зүйч нарыг МҮОА-аас шагнаж урамшуулжээ.

Бүтэн өдрийн турш үргэлжилсэн энэхүү семинарт оролцсон арга зүйч нар хоёр кредитийн үнэлгээ бүхий сертификатыг гардан авсан.

Арга зүйчид маргааш БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хотод очин БТСГ-тай  ажлын туршлага солилцох ажээ.

Илгээх:
  • Facebook
  • Twitter
  • LinkedIn
  • PDF

Холбоотой мэдээллүүд