ОУОХ-ны удирдах зөвлөл хуралдана
Олон Улсын Олимпийн Хорооны Удирдах зөвлөлийн хурал 6 сарын 22, 23-нд Лозанн хотноо хуралдахаар болжээ. Эхний өдөр буюу 6 сарын 22-нд 2018 онд болох Өвлийн Олимпийн 23-р наадмыг зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөх хотуудын нэрийг албан ёсоор баталгаажуулах гэнэ. 2018 оны Өвлийн Олимпийг зохион байгуулах хүсэлтэээ Германы Мюнхен, Францын Аннси, БНСУ-ын ПеонЧан хотууд ирүүлээд байгаа юм.
Удирдах зөвлөл мөн 2012 оны Лондон, 2014 оны Сочи, 2016 оны Рио де Жанейрогийн олимпууд, 2010 оны Сингапур, 2012 оны Инсбрукийн хүүхдийн олимпийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл сонсох аж.
Харин 6 сарын 23-нд ОУОХ “Олимпийн өдөр”-ийг тэмдэглэхээс гадна Эмэгтэйчүүд ба Спорт гэсэн шагнал гардуулах юм байна.
Дэлгэрэнгүй хуваарь болон бусад мэдээллийг www.olympic.org хаягаар орж авах боломжтой.












