Кикбоксын холбооныхон “Олимпик Хаусд”

June 18, 2010 by  
Категори Дотоод, Мэдээ

И-мэйлээр илгээх Бичлэгийг хэвлэх

Монголын кикбоксын холбооны Ерөнхийлөгч, “Чоно” корпорацийн гадаад харилцаа эрхэлсэн захирал Д. Агар, Дэд Ерөнхийлөгч, “Мишээл” группийн Ерөнхий захирал Б. Энх- Амгалан, Ерөнхий нарийн бичгийн дарга О. Алтанпүрэв нар Монголын Үндэсний Олимпийн Хороо (МҮОХ)-нд зочилж, 2010 оны ажил болон цаашдын зорилтын талаар тодорхой танилцуулав.  МҮОХ-ны ЕНБД Ж. Отгонцагаан тус холбооны удирдлагыг “Олимпийн алдар”, “Олимпийн алтан медаль”-иар шагнаж урамшуулав. Мөн энэ онд Австрийн Инсбрук хотноо болсон ДАШТ-д алтан медаль хүртсэн Б.Мягмарсүрэн, Ч. Шижир- Эрдэнэ нар дагалдаж иржээ. Сонирхуулахад Монголын кикбоксын холбооны Ерөнхийлөгч Д. Агар нь Монголын бейсболын холбоог олон жил тэргүүлсэн Т.Энхболдсодонгийн төрсөн хүү гэнэ.

Илгээх:
  • Facebook
  • Twitter
  • LinkedIn
  • PDF

Холбоотой мэдээллүүд