Мюнхен, Аннес, Пёнчан 2018 оны олимпийн төлөө
6 сарын 22-нд хуралдсан ОУОХ-ны гүцэтгэх зөвлөлийн хурлаас 2018 оны олимпод албан ёсоор нэр дэвшиж байгаа хотуудаар Мюнхен, Аннес, Пёнчан хотуудыг зарлалаа.
Нэр дэвших хүсэлтэй хотуудын материалыг энэ оны эхээр хүлээн авсан бөгөөд тэдний хүсэлтийг нягталж үзсэний эцэст энэ гурван хотыг өрсөлдүүлэхээр үлдээжээ.
Ирэх жилийн 6 сарын 11 хүртэл нэр дэвшигч хотуудын баримтуудыг хүлээн авах ба 7 сарын 6-нд Дурбан хотноо болох ОУОХ-ы их чуулганаар олимпийн хотыг тодруулна.
Онцлох өдрүүд:
| 2010 оны 6 сарын 22 | ОУОХ-ны гүцэтгэх зөвлөл нэр дэвшигч хотуудыг батлах |
| 2011 оны 1 сарын 11 | Эхний материалыг хүлээн авах, ҮОХ-д баталгаа өгөх |
| 2011 оны 2-3 сар | Тусгай комисс хотуудаар айлчлах |
| 2011 оны 5 сар | ОУОХ-ы гишүүдийн техникийн үнэлгээ |
| Сонгуулиас сараас ихгүй хугацааны өмнө | Тусгай комиссын мэдээлэл хэвлэгдэнэ |
| 2011 оны 7 сарын 6 | ОУОХ-ны 123 дахь чуулганаар олимпийн хотыг тодруулах |












