П.М.Карамлак эргэн ирлээ
1960-аад оны үеэд Монголд орчин үеийн бөхийн спортыг анхлан нэвтрүүлэгчдийн нэг, самбо бөхийн пионер ЗХУ-ын мэргэжилтэн П.М.Карамлак ажиллаж байлаа. Тэр монголд самбо, жүдо бөхийн үрийг цацаж, түүнийг цацсан үр өнөөгийн түвшинд хүртэл ургажээ.
Өчигдөр МҮОХ-ны Олимпик Хаусд П.М.Карамлак болон түүний Монгол шавь нар уулзалт хийлээ. Тэрээр 1971 оны наадамд зодоглож 4 давж, начны даваанд шороодож байсан тухайгаа ярьж, Монголын жүдо дэлхийд хүчтэй болсныг бахдан өгүүлж байлаа. Read more
Сингапурын олимпийн бамбар бадамлан аслаа
Олимпийн наадмын бамбарыг олимпийн наадмын өлгий нутаг Грекд бадамлан асааж өртөөлүүлэн буухиалсаар олимпийн наадмыг зохион байгуулах хотод хүргэдэг билээ. Read more
Монголчууд Сингапурт 11 тамирчин “сойно”
“Сингапур-2010″ өсвөрийн олимпийн наадамд оролцох Монголын баг дөрвөн тамирчнаар бүл нэмэв. МҮОХ-ны албан хүсэлтийн дагуу Олон улсын усан спортын төрлүүдийн холбоо (FINA), Олон улсын хөнгөн атлетикийн холбоо (IAAF)-ноос эрэгтэй, эмэгтэй тус бүр хоёр тамирчинд “Арслан” хотыг зорих эрхийн бичиг ирүүлжээ. Ингэснээр Сингапурын усан санд Г.Өлзийбадрах (50, 100м-т өврөөр даллах сэлэлт), Э.Сүрэнням (100 м-ийн далайн гахай сэлэлт) нар уралдах бол гүйлтийн замд Ж.Хишигжаргал (100м), Э.Сарангуа (400м) хурд сорих бэлтгэлээ базааж байна. Ийнхүү Монголын баг 11-үүлээ боллоо.
ӨАБНУ 2020 оны олимпийн наадамд нэрээ дэвшүүлнэ
ОУОХ-ы ерөнхийлөгч Жак Рогге саяхан хөлбөмбөгийн ДАШТ-ийг амжилттай зохион байгуулсан ӨАБНУ-д айлчлал хийж байна. Энэхүү айлчлалын үеэр ерөнхийлөгч Зуматай уулзжээ.
ӨАҮОХ-ы гүйцэтгэх захирал Табби Редди “Бид засгийн газар болон бусад бизнесийн, гол хөрөнгө оруулагчидтай тохиролцсоны үндсэн дээр 2020 онд олимпийн наадмыг зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөхөөр боллоо. Бид Африк тивээс олимпийн наадмыг хүлээн авсан анхны улс болно” хэмээн мэдэгджээ. Read more
Австрийн ҮОХ-ы генсек Олимпик Хаусд айлчиллаа
Налгар зуны наадамтай өдрүүдэд Монголыг зорих жуулчдын тоо эрс ихэсдэг билээ. Энэ зун Австриас чамгүй олон жуулчид ирж Монгол орны сайхан байгалийг үзэх зорилго агуулж буйн дотор Австрийн Үндэсний Олимпийн Хорооны ЕНБД Петер Меннел байлаа.
Тэрээр өнөөдөр Олимпик Хаусд албан бус айлчлал хийж, түүнийг МҮОХ-ы дэд ерөнхийлөгч Ц.Дамдин хүлээн авч уулзлаа. Доктор Петер Меннел ирэх өдрүүдэд Монгол орныг өрнөөс дорно, өмнөөс умардын чиглэлд хөндлөн гулд хоёр дугуйтаар туулах гэнэ. Түүний аяллын багийн бүрэлдэхүүнд Австрийн Төв банкны дэд захирал, нэртэй банкирууд багтсан ажээ. Read more
Дэлхийн дайнаас хойшхи хамгийн олон сайн дурынхан Лондонд ажиллана
“Наадмыг бүтээгчид” хэмээн нэрлэгдсэн Лондоны олимпийн сайн дурын ажилтнуудын тухай мэдээллийг ЗБХ хийлээ.
Лондоны олимпийн үеэр хоёр төрлийн сайн дурынхан ажиллана гэнэ. Эмнэлгийн, спортын, хэвлэлийн болон бусад зохион байгуулах ерөнхий ажлыг хийх сайн дурынхан ажиллах бол үзэгчдийн зөвлөх, хувцас тараах, тасалбар шалгах ажлыг бас хийх хэсэг сайн дурынхан ажиллах ажээ. Read more












