Дэлхийн дайнаас хойшхи хамгийн олон сайн дурынхан Лондонд ажиллана

July 14, 2010 by admin  
Категори Гадаад, Мэдээ

“Наадмыг бүтээгчид” хэмээн нэрлэгдсэн Лондоны олимпийн сайн дурын ажилтнуудын тухай мэдээллийг ЗБХ хийлээ.

Лондоны олимпийн үеэр хоёр төрлийн сайн дурынхан ажиллана гэнэ. Эмнэлгийн, спортын, хэвлэлийн болон бусад зохион байгуулах ерөнхий ажлыг хийх сайн дурынхан ажиллах бол үзэгчдийн зөвлөх, хувцас тараах, тасалбар шалгах ажлыг бас хийх хэсэг сайн дурынхан ажиллах ажээ.

Түүнчлэн Наадмыг бүтээгчид Лондон хотын гудамжуудад ажиллан гол гол нийтийн тээврийн зогсоол, гудамж, талбайнуудад зогсон заавар зөвлөгөө үзэгчдэд өгөх гэнэ.

7 сарын 27 буюу наадам эхлэхээс яг 2 жилийн өмнө мэргэжлтэн, хэвлэлийн, анти-допингийн чиглэлийн сайн дурынхны бүртгэл эхлэх бол 9 сарын 15-наас бүх хүссэн хүмүүсийн бүртгэл эхлэх юм.

“Лондон 2012 хамгийн шилдэг Олимпийн наадам, паралимпийн наадам болох замд сайн дурынхан хөтлөх болно” хэмээн ЗБХ-ы дарга Себастьян Коэ мэдэгджээ.

1948 оны Лондоны олимпоос эхлэн сайн дурын ажилтнуудыг олимпийн наадамд ашиглаж эхэлсэн ба анхдагч Англичууд энэ жил бүх үеийн түүхэн дэх хамгийн их сайн дурынханыг ажиллуулах ажээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд даран хүртэх боломжтой.

Илгээх:
  • email
  • Print
  • Facebook
  • Twitter

Холбоотой мэдээллүүд