ӨАБНУ 2020 оны олимпийн наадамд нэрээ дэвшүүлнэ
ОУОХ-ы ерөнхийлөгч Жак Рогге саяхан хөлбөмбөгийн ДАШТ-ийг амжилттай зохион байгуулсан ӨАБНУ-д айлчлал хийж байна. Энэхүү айлчлалын үеэр ерөнхийлөгч Зуматай уулзжээ.
ӨАҮОХ-ы гүйцэтгэх захирал Табби Редди “Бид засгийн газар болон бусад бизнесийн, гол хөрөнгө оруулагчидтай тохиролцсоны үндсэн дээр 2020 онд олимпийн наадмыг зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөхөөр боллоо. Бид Африк тивээс олимпийн наадмыг хүлээн авсан анхны улс болно” хэмээн мэдэгджээ.
Эрхэм Жак Рогге Зуматай уулзсан уулзалтын үеэр нэр дэвшиж байгаад таатай байгаагаа дурдлаа.
ӨАБНУ-ын зүгээс Йоханнесбург, Кейптаун, Дурбан хотуудын аль нэгийг нэр дэвшүүлэх гэнэ.
Одоогийн байдлаар Ром хот нэр дэвшүүлэхээ албан ёсоор зарлаад байгаа бол Дубай, Истанбул, Мадрид, Токио хотууд нэр дэвших урдчилсан мэдэгдлийг хийгээд байгаа гэнэ. Түүнчлэн Будапешт, Бусан, Шинэ Дели хотуудын нэрс яригдаж байгаа гэнэ.
2020 оны олимпийн хотын нэр 2013 оны Буэнос Айресийн ОУОХ-ны их чуулганаар тодорно.












