Олимпийн аваргууд 28-нд ирнэ

August 27, 2010 by  
Filed under Дотоод, Мэдээ

CITIUS, ATLIUS, FORTIUS

“Сингапур-2010″ хүүхдийн анхдугаар олимпийн аварга Б.Батцэцэг, Г.Эрдэнэболд нар 8 сарын 28-ны11 цаг 20 минутад ОМ-224 дугаарын нислэгээр Бээжин хотоор дамжин ирэх ажээ.

Хэвлэл мэдээллийн ажилтнууд, спортод хайртай нийт хүмүүсийг Чингис Хаан нисэх онгоцны буудалд аваргуудаа тосохыг уриалж байна.

“Боловсролыг эмэгтэйчүүдэд” сургалт семинар амжилттай боллоо

August 27, 2010 by  
Filed under Дотоод, Мэдээ

CITIUS, ATLIUS, FORTIUS

МҮОХ-ны “Спорт ба эмэгтэйчүүд” комиссоос “Боловсролыг эмэгтэйчүүдэд” гурван өдрийн сургалт, семинар энэ сарын 23-25-нд Олимпик Хаусд явагдаж өнгөрлөө.

Энэхүү семинарт үе үеийн спортын эмэгтэй зүтгэлтнүүд, тамирчид оролцсон. Семинарт МҮОХ-ны гишүүн Ш.Бямбасүрэн, хүндийг өргөлтийн нэрт тамирчин Н.Баярмаа, жүдогийн олон улсын А зэрэглэлийн шүүгч Д.Энхтүвшин, Монголын хүнийн нөөцийн хүрээлэн, НҮБ-ийн төлөөлөгчид ирэн лекц уншсанаас гадна семинарт оролцогчид багаар ажиллан хамтран илтгэл боловсруулж бусдадаа тайлагналаа.

Монголчуудын дархалсан хоёр алтыг О.Дөлгөөн мөнгөн медалиар чимлээ

August 26, 2010 by  
Filed under Гадаад, Дотоод, Мэдээ

CITIUS, ATLIUS, FORTIUS

Монголын багийн гурав дахь медаль буюу Хүүхдийн олимпийн наадмын мөнгөн медалийг жүдогийн холимог багийн тэмцээнд хүч сорьсон О.Дөлгөөн хүртлээ.

Энэ тэмцээнд нийт 12 баг өрсөлдөж, О.Дөлгөөний “Белград” баг эхлээд хийлж, дараа нь “Осака” багтай 4:4 тэнцсэн ч чанараар давамгайлж, 3-р тойрогт “Токио” багийг 5:3 ялж шигшээд шалгарлаа. Алтан медалийн төлөө “Эссэн” багт 2:6 хожигдож, мөнгөн медалийн эзнээр тодорлоо.
Манай жүдоч О.Дөлгөөн (66кг) нь 81 кг-ийнхантай хүч сорьж, өөрөөсөө 15 кг-аар илүү өрсөлдөгчидтэй барилдсанаас Гондурасын бөхийг дийлж, Грек, Конго улсын тамирчдад өвдөг шороодсон байна.
Сингапур 2010-ийн мөнгөн медальт олон улсын холимог багийн бүрэлдэхүүнд Монголоос гадна ОХУ, Мальта, Туркмен, Сенегал, Шинэ Зеланд, Бельги, Герман улсын үе тэнгийнхэн оржээ.
Ийнхүү Монголын багийн 2 алтын дараа, О.Дөлгөөн эх орондоо мөнгөн медаль авчирлаа.

Сингапурын сониноос

August 24, 2010 by  
Filed under Гадаад, Дотоод

CITIUS, ATLIUS, FORTIUS

Аварга бодлоо өөрчлөв

Олимпийн аварга маань түрүүчийн ярилцлагадаа алтан медалийнхаа бай шагнал 40 сая төгрөгөө аваад, “ХААН” банкиндаа хадгална гэж байснаа бас бодлоо өөрчлөв. Тэрбээр шагналын мөнгөөрөө аавдаа орон сууц авч өгөхөөр шийдсэн гэнэ. Тэднийх гэр хороололд  байдаг тул олон жил нүүрс ухсан аавыгаа охины хувьд халамжилж, тавтай амьдруулахаар дотроо бодсон бололтой. Санаа зөв бол, заяа зөв өө… Read more

“Боловсролыг эмэгтэйчүүдэд” сургалт семинар эхэллээ

August 24, 2010 by  
Filed under Дотоод, Мэдээ

CITIUS, ATLIUS, FORTIUS

МҮОХ-ны “Спорт ба эмэгтэйчүүд” комиссоос “Боловсролыг эмэгтэйчүүдэд” сэдэвт сургалт семинар хөшгөө нээлээ. Энэхүү семинарт 30 гаруй бүсгүй оролцож байгаа бөгөөд тэд ирэх гурван өдөр спорт дахь эмэгтэйчүүдийн оролцоо, боловсрол, хүйсийн тэгш эрхийн талаар ярилцаж санаа бодлоо хуваалцах юм.

Эхний өдөр ОУОХ, МҮОХ-ны Спорт ба эмэгтэйчүүд, НҮБ-ын боловсролын талаарх бодлогыг нийтэд хүргэнэ.  Харин дараагийн өдрүүдэд нь Монголын хүнийн нөөцийн хүрээлэнтэй хамтран өөрийгөө хөгжүүлэх хэрхэн хөгжүүлэх вэ, оролцогчдод зориулсан нээлттэй сэдвээр илтгэл тавих гээд онол дадлага хослуулсан сонирхолтой семинар болж байна.

Г.Эрдэнэболд Монголын гимнастикт шинэ эринг авчирлаа

August 24, 2010 by  
Filed under Видео, Дотоод, Мэдээ

CITIUS, ATLIUS, FORTIUS

Хүүхдийн анхдугаар олимпийн наадмын аварга Ганбатын Эрдэнэболдын хэрхэн гүйцэтгэлээ хийж гайхамшгийг бүтээсэн тухай видеог хүлээн авч үзнэ үү.

Тэрээр олимпийн аварга болсныхоо дараа Монголын гимнастикийн шинэ үе эхэлснийг албан ёсоор зарласан юм.

Ганбатын Эрдэнэболд олимпийн аварга боллоо

August 23, 2010 by  
Filed under Дотоод, Мэдээ

CITIUS, ATLIUS, FORTIUS

“Сингапур 2010″ хүүхдийн олимпийн анхдугаар наадамд Монголын тамирчин Ганбатын Эрдэнэболд гимнастикийн харайлтын төрөлд алтан медаль хүртэж алтан соёмбот далбаагаа Сингапурын тэнгэрт мандууллаа.

Г.Эрдэнэболд  хоёр үзүүлбэрийн нийлбэрээр 15.662 оноо авч, арын тамирчнаасаа 0.12 оноогоор илүү гарч чадсан байна. Мөнгөн медалийг Туркийн Ферхат Арикан (15.650), хүрэл медалийг Испанийн Нестор Абад (15.450) нар хүртлээ. Түүнчлэн Г.Эрдэнэболд  цагаригт дүүжингийн төрөлд мөн өрсөлдөж, тавдугаар байрт шалгарсан юм.

“Аварга баавгай” буюу “Хар алт”-ны нутагт мэндэлж, шар алтны эзэн болсон Б.Батцэцэг

August 18, 2010 by  
Filed under Дотоод, Мэдээ

CITIUS, ATLIUS, FORTIUS

Одоогоос арван долоон жилийн тэртээ уурхайчдын өлгий Налайхад Баатарзоригийн гэрт ууган охин мэндэлсэн нь өсвөр үеийнхний анхны олимпийн аварга Батцэцэг байсныг хэн гадарлах билээ дээ. “Дахан доор аварга, даахин доор морь” гэгчээр эгэл жирийн амьдралтай, гэр хорооллын энэ айлаас олимпийн аварга мэндэлж, ард түмнээ баярлуулах хувь заяа тэтгэсэн тэнгэр бурхандаа баярлахаас өөр аргагүй ээ. Read more

Сингапурын сониноос #2

August 18, 2010 by  
Filed under Гадаад, Дотоод, Мэдээ

CITIUS, ATLIUS, FORTIUS

Томчууд баяр хүргэв

Олимпийн хоёр дахь өдөр чөлөөт бөхийн алтан медаль хүртсэн бяцхан нядхан Баатарзоригийн Батцэцэгт хамгийн түрүүнд МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Баясгалан, МҮОХ-ны дэд ерөнхийлөгч, Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга нар утсаар баяр хүргэж, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа баяр хүргэсэн илгээлт хүргүүлсэн байна. Түүнчлэн “Женко” Х.Баттулгын сингапур найз нар манай 11 тамирчин хүүхдэд гарын бэлэг өгөхөөр амласан гэнэ. Read more

“Боловсролыг эмэгтэйчүүдэд” – Спорт ба эмэгтэйчүүд сургалт

August 18, 2010 by  
Filed under Зарлал, Мэдээ

CITIUS, ATLIUS, FORTIUS

2010 оны 8-р сарын 23-25

Зорилго:

Спортын салбарын боловсрол, сургалт, хүний нөөцийн бодлого нэлээн орхигдсон тул Монголын үндэсний олимпийн хорооны Спорт ба эмэгтэйчүүд комиссоос энэ чиглэлд тодорхой анхаарч, өнөөгийн нөхцөлд ажиллаж буй эмэгтэйчүүдийг сурган бэлтгэх,  удирдах түвшинд чадварлаг эмэгтэйчүүдийг төрүүлэхэд сургалтын зорилго оршино. Read more

Page 1 of 212