ОУХМ Ж.Гантөгс зүүн өмнөд Азийн аварга боллоо
September 29, 2010 by admin
Filed under Дотоод, Мэдээ, Спорт холбоод
CITIUS, ATLIUS, FORTIUS
2010 оны 9-р сарын 17-22-ны өдрүүдэд Мьянмар улсын Янгон хотод Зүүн өмнөд Азийн аварга шалгаруулах 4 дахь удаагийн тэмцээн болж өндөрлөлөө.
Манай улсаас Монгол улсын Гавьяат дасгалжуулагч, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ц.Бадамхатан, Үндэсний шигшээ баг, “Нийслэл Өргөө” клубын тамирчин, Олон улсын хэмжээний мастер Ж.Гантөгс нар оролцлоо.
70 метрийн 36х2 буюу 72 сумны дүнгээр Ж.Гантөгс 3-р байр эзэлж хүрэл медаль, шигшээ харваанд эхний тойрогт хий мөргөж, 2 дахь тойрогтоо Мьянмар улсын тамирчинг 6:0 ялж, 3 дахь тойрогтоо Тайланд улсын тамирчинг 6:4 ялж, алтан медалийн төлөө Мьянмар улсын тамирчинг 6:0 ялж аваргалжээ.
Д.Намжилмаагийн энгэрийг “Алтан од”-оор мялаав
September 27, 2010 by admin
Filed under Дотоод, Мэдээ, Спорт холбоод
CITIUS, ATLIUS, FORTIUS
Монголын хөнгөн атлетикийн холбооны 50 жилийн ойг тохиолдуулан МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн спортын хатан хаанд үнэнч зүтгэж буй ахмад тамирчид, зүтгэлтнүүдийг хүлээн авч уулзлаа. Олимпийн наадам наймдугаар байр эзэлж, тив, дэлхийд эх орныхоо нэрийг дуурсгаж явсан, өдгөө “Мон Алтиус” БТДС-ийн захирлын алба хашиж буй Д.Намжилмаа гавьяатыг МҮОХ-ны дээд шагнал “Алтан од”, тус холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Л.Болд, ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Зоригтбаатар нарыг “Алтан очир” одон хүртэв.
Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийг Сингапурын олимпийн аваргууд авлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж олимп, дэлхийн хэмжээний тэмцээнд түрүүлж, онцгой амжилт гарган залуу хойч үед үлгэр дуурайл үзүүлсэн МУБИС-ийн оюутан Б.Батцэцэг, Г.Эрдэнэболд, МУИС-ийн оюутан А.Энхтуул, ХААИС-ийн оюутан Ц.Хонгорзул нарт 2010-2011 оны хичээлийн жилд захирамжаараа нэрэмжит тэтгэлгээ хүртээсэн билээ. Read more
Алдартнуудаа хүлээн авлаа
September 20, 2010 by admin
Filed under Дотоод, Мэдээ, Спорт холбоод
CITIUS, ATLIUS, FORTIUS
МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн болон бусад удирдлагууд, гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Монгол улсын Ардын эмч Ж.Хатанбаатар, УИХ-ын гишүүн Д.Арвин, дэд ерөнхийлөгч Ц.Дамдин нар “Сингапур-2010” өсвөрийн анхдугаар олимпийн наадам, бөхийн чөлөөт барилдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, жүдогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, Монгол Улсынхаа алтан соёмбот далбааг тив, дэлхийн дэвжээнд мандуулсан шилдэг тамирчдыг өнөөдөр МҮОХ-ны байранд хүлээн авч уулзлаа. Read more
Дмитрий Петрухинийн Монгол дахь зогсоол OLYMPIC HOUSE
Дэлхийн олон орноор мотоциклтэй бидэн явж улс орноо сурталчилдгаараа алдартай Казахстаны иргэн Димитрий Петрухин Монгол улсад иржээ. Энэ удаагийн аяллын маршрутаараа Ази тивийг сонгосон бөгөөд Азийн 37 орноор одоогийн байдлаар аялаад байгаа юм байна. Ази тивээр аялж буйгийн гол зорилго нь ирэх өвөл болох Азийн Өвлийн 7-р наадмын сурталчилгааг хийх аж.
Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаеваас тушаал аван энэхүү ажлыг хийж байгаа тэрээр Астана хотын депутат бөгөөд “Байк” мотоцикл сонирхогчдын холбооны ерөнхийлөгч юм.
Азийн орнуудаар мотоциклтэй аялж явахдаа улс бүрийн олимпийн хороонд очиж Алматы-Астана 2011 –ийн сурталчилгааг хийж, Азийн олимпийн зөвлөлийн туган дээр гарын үсэг цуглуулан явж байгаа гэнэ.
Өнөөдөр Димитрий Петрухин МҮОХ-ны байранд зочилж ерөнхийлөгч Д.Загдсүрэнд бараалхлаа. Түүнд аяллын зорилго, хэрхэн аялж яваа тухайгаа өгүүлж АОЗ-ийн туган дээр гарын үсгийг зуруулсан байна. АОЗ-ийн гишүүн 45 орны ҮОХ-ны ерөнхийлөгчийн гарын үсгийг цуглуулан энэхүү тугийг Азийн өвлийн наадмын хаалтын ажиллагааны үеэр мандуулах гэнэ.
Байт харваачдын дэлхийн чансаа
September 14, 2010 by admin
Filed under Дотоод, Спорт холбоод
CITIUS, ATLIUS, FORTIUS
Олон улсын байт харвааны холбооноос дэлхийн хэмжээний шилдэг тамирчдын чансааг 2010 оны 9-р сарын 10-ны байдлаар оролцсон бүх тэмцээний дүнг баллаар дүгнэн гаргасан байна. Read more
“Гуанжоу 2010″ Азийн 16-р наадмын хуваарь
September 5, 2010 by admin
Filed under Дотоод, Зарлал, Мэдээ, Спорт холбоод
CITIUS, ATLIUS, FORTIUS
Азийн 16-р наадмын дэлгэрэнгүй хуваарийн үзэж сонирхоно уу.
Гуанжоу-2010 Азийн 16-р наадмын нэрийн мэдүүлэг авч байна
September 3, 2010 by admin
Filed under Дотоод, Зарлал, Мэдээ, Спорт холбоод
CITIUS, ATLIUS, FORTIUS
Гуанжоу-2010 Азийн 16-р их наадамд оролцох тамирчдын нэрийн мэдүүлгийг хүлээн авч байна.
Дараах спортын холбоод өөрсдийн нэрэн дээр даран мэдүүлгийн хуудсыг татан авна уу.
Мэдүүлгийг хүлээн авах эцсийн хугацаа 2010 оны 9 сарын 10.
Олон улсын бодибилдингийн удирдлагууд Олимпик хауст
September 2, 2010 by admin
Filed under Дотоод, Мэдээ, Пресс релиз, Спорт холбоод
CITIUS, ATLIUS, FORTIUS

Олон улсын бодибилдингийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч, Африкийн Бодибилдингийн холбоо, Арабын бодибилдингийн холбоо, Египетийн бодибилдингийн холбооны ерөнхийлөгч ноён Адель Фахим, Солонгосын бодибилдингийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч ноён Хон, Монголын бодибилдингийн холбооны ерөнхийлөгч ноён Ж.Сүхбаатар болон бусад албаны хүмүүс өнөөдөр Олимпик хаусд айлчиллаа. Read more
Инсбрук-2012 биднийг дуудаж байна
Хүүхдийн анхдугаар заны олимпийн наадам амжилттай зохиогдсоны дараа Инсбрукийн анхдугаар өвлийн олимпийн наадмын чимээ цуурайтаж эхэллээ. Энэхүү наадмын сурталчилгааны видеог хүлээн авч үзнэ үү.
















