Олон улсын бодибилдингийн удирдлагууд Олимпик хауст

September 2, 2010 by  
Категори Дотоод, Мэдээ, Пресс релиз, Спорт холбоод

И-мэйлээр илгээх Бичлэгийг хэвлэх

Олон улсын бодибилдингийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч, Африкийн Бодибилдингийн холбоо, Арабын бодибилдингийн холбоо, Египетийн бодибилдингийн холбооны ерөнхийлөгч ноён Адель Фахим, Солонгосын бодибилдингийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч ноён Хон, Монголын бодибилдингийн холбооны ерөнхийлөгч ноён Ж.Сүхбаатар болон бусад албаны хүмүүс өнөөдөр Олимпик  хаусд айлчиллаа.

Адель Фахим Монгол оронд албан айлчлал хийж ирэх өдрүүдэд зохиогдох Монголын мистер тэмцээнийг үзэж сонирхох ажээ.

МҮОХ-ны ерөнхийлөгч доктор Д.Загдсүрэн “1990 оноос Монголд хөгжиж буй бодибилдингийн спорт 20 жилийн хугацаанд маш олон хичээллэгсэдтэй болж хүрээгээ тэлж байгаад баяртай байдаг. Холбооны үйл ажиллагаа ч тун сайн явагддаг. ОУОХ-ны ерөнхийлөгч Хуан Самаранч амьд ахуйдаа бодибилдингийн спортыг дэмжиж олимпийн хөтөлбөрт оруулах талаар хичээж байсныг санахад таатай байна.” хэмээж энэ жил болох Азийн элсний наадам, Азийн наадамд амжилттай оролцохыг хүсэн ерөөлөө. Түүний сацуу доктор Адель Фахимийг Монгол оронд айлчилсанд баярласан талархсанаа илэрхийлсэн юм.

Доктор Аль Фахим ОУББХолбооны ерөнхийлөгч Рафаэль Сантониягийн нэрийн өмнөөс МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэнд Олон улсын бодибилдингийн дээд шагнал болох Бен Вэйдерийн нэрэмжит хүндэт шагналыг гардуулж цаашдын ажилд нь өндөр амжилт хүслээ.

Мөн энэ үеэр Доктор Аль Фахим Монголын Бодибилдингийн холбоог олон жил толгойлсон Б.Наранхүүг ОУОББХолбооны алтан медалиар шагнажээ.

ОУББХолбоо нь 1946 онд ах дүү Вэйдерийн санаачилгаар байгуулагдсан бөгөөд 1998 онд ОУОХ-ны түр гишүүний статустай болсон. 2004 онд олимпийн наадмын үзүүлэх төрлөөр орох санал гаргаж байжээ. Одоогоор 183 орныг эгнээндээ нэгтгээд байна.

Татаж авах-PRESS RELEASE 09-10

Илгээх:
  • Facebook
  • Twitter
  • LinkedIn
  • PDF

Холбоотой мэдээллүүд