Сэтгүүлчдийн десант Гуанжоуд буухаас өмнө

October 30, 2010 by  
Filed under Лондон 2012, Наадмуудын мэдээлэл

CITIUS, ATLIUS, FORTIUS

Таван хүний бүрэлдэхүүнтэй Азийн Олимпийн Зөвлөлийн (OCA) Хэвлэл мэдээллийн хорооныхон 2010 оны Азийн Наадмын үеэр ажиллах орон орны хэвлэл мэдээлэл, радио телевизийнхний ажиллах нөхцөл, орон байр, нэвтрэх журам, тэмцээн уралдааныг сурвалжлах үеийн зохицуулалт зэрэг олон асуудлыг шалган дүгнэх ажлаар Гуандун мужийн төвд дөрөв хоног ажиллав. OCA-ийн Хэвлэл мэдээллийн хорооны дарга М.Силверио (Макао), тус хорооны гишүүн С.Тамими (Катар), Ж.Отгонцагаан (Монгол), И.Да Сильва (OCA), Р.Муи (Хонконг) нар зохион байгуулах хороо (GAGOC)-ний хэвлэл мэдээлэл хариуцсан удирдлагуудын хамт нээлтийн ёслол болох Хайсинша хиймэл арал, “Тианхе”, “Аоти”, “Зеньчень”, “Конхуа” спорт цогцолбор, Хэвлэл мэдээллийн ба радио телевизийн төв (MPC & IBC), Хэвлэл мэдээллийнхний “Media Village” тусгай тосгонд очиж, бодит байдалтай танилцан, зарим асуудлыг наадам эхлэхээс өмнө шуурхай засч залруулахыг үүрэг болгов. Азийн Зуны Спортын 16-р наадамд тус тивийн 45 орны тамирчид спортын 38 төрлөөр өрсөлдөх бөгөөд дотоод, гадаадын 855 хэвлэл мэдээллийн байгууллагын 8584 сурвалжлагчдын “десант” энд буух гэж байна. Дэлхийд зартай “Ройтерс”, “Ассошейтед Пресс”, “Франс Пресс” зэрэг томоохон агентлагуудаас гадна Африкийн Нигери улсын гурван сэтгүүлч Гуанжоуд ирэхээр захиалгаа өгчээ. Манайхаас тивийн олимпийг сурвалжлахаар 10 шахам сэтгүүлч, зураглаачид “ID” картаа авсан байна.

Олимпийн шигтгээ – 2010*10*30

October 30, 2010 by  
Filed under Лондон 2012

CITIUS, ATLIUS, FORTIUS

ОУОХ-нд

Энэ долоо хоногт Мексикийн Акапулко хотод ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн хуралд боллоо.

Гүйцэтгэх зөвлөлийн хуралд Лондон 2012, Сочи 2014, Рио де Жанейро 2016 олимпийн наадмын зохион байгуулах хороод бэлтгэл ажлаа танилцуулсан байна.

Түүнчлэн энэ хурлын үеэр Сочи 2014 олимпийн наадамд шинээр орох боломжтой спортын төрлийг хэлэлцлээ.

ОУОХ-ны Спорт итгэл найдварын төлөө сангаас энэ зун Замбийн нийслэл Лусакад барьсан Хүүхдийн Олимпий хөгжлийн төвтэй адил төвийг Хайтид барихаар болжээ.

Ирэх оны Олон Улсын тамирчдын форумыг АНУ-ын Колорадо Спрингс, ОУОХ-ны Спорт ба Эмэгтэйчүүд хурлыг 2012 оны хоёр сард Лос Анжелес хотноо зохион шийдвэрүүд гарсан бол дараагийн олимпоос эхлэн нээлтийн ажиллагаанд дасгалжуулагч тангараг өргөдөг болох тухай шийдвэрүүд энэхүү хурлаас гарчээ.

Гүйцэтгэх зөвлөлийн хурлын өмнө 205 орны ҮОХ-дын ерөнхийлөгчид оролцсон ҮОХ-дын холбооны ерөнхий ассемблейд зориулж ОУОХ-ны ерөнхийлөгч Жак Рогге үг хэлсэн. Энэхүү үгэндээ 2012 онд Австрийн Иннсбрук хотноо болох хүүхдийн өвлийн анхдугаар олимпийн үзэл санааг бусдад түгээх, өөрсдийн эх орондоо сурталчилахыг хүслээ. Олимпизмийн үзэл санаанд эмэгтэйчүүдийг ихээр татан оролцуулах, ОУОХ-ны Тамирчны хөтөлбөрийг өндөр түвшинд хэрэгжүүлэх, шилдэг тамирчдыг зодог тайлсны дараа олимпизмийн үзэл санааг сурталчилах үйл хэрэгт хүчин зүтгүүлэхийг нийт ерөнхийлөгчдөөс мөн хүссэн.

ОУОХ-ны гишүүн Ун Чанд Монгол Улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржс Монгол оронд спорт, олимпийн хөдөлгөөнийг дэлгэрүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж “Найрамдал” медаль, “Ардчилсан хувьсгалын хорин жилийн ойн медаль” тус тус гардуулжээ.

Олон Улсын Спортын Холбоод:

Олон Улсын Гимнастикийн холбооноос 2013 онд Амьдралын сорилтод Гимнастик туслах сэдэвт арга хэмжээг хоёр дахь удаагаа зохион байгуулахаар болжээ. Энэхүү үйл ажиллагааг зохион байгуулах түр хорооны даргаар ОУОХ-ны Спорт бүх нийтийн төлөө комиссийн дарга Сэм Рамсами ажиллах гэнэ. Энэхүү арга хэмжээ ӨАБНУ-ын Кейп Таун хотод болно.

ҮОХ-д

Австралийн ҮОХ, Италийн ҮОХ 2012 оны олимпод зориулан хамтын ажиллагааны гэрээг үзэглэлээ. Энэхүү гэрээгээр Лондонгийн олимпийн өмнө Австралийн тамирчид Италид байрлаж бэлтгэл сургуулилт хийх эрхтэй болж байгаа аж. Харин Италийн тамирчид Австралийн тамирчин, дасгалжуулагчдад сургалт явуулах талаар тусалж дэмжинэ гэнэ. Гэрээг 2016 он хүртэл хийжээ.

Монгол улсын шадар сайд, МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, “Лондон 2012” олимпод оролцох Монголын баг тамирчдын ахлагч (chef-de-Mission) М.Энхболд тэргүүтэй спортын төлөөлөгчид Лондон хотноо айлчилж, ирэх олимпийн наадмын бэлтгэл ажлын явцтай танилцав. Их Британийн Спорт, Олимпийн асуудал эрхэлсэн төрийн сайд Х.Робертсон Монголын төлөөлөгчдийг хүлээн авч найрсгаар ярилцан, манай талд Лондон 2012 олимпийн өмнө бүхий л бололцоогоор бодитой туслалцаа үзүүлэхийг амалж, хоёр жил хүрэхгүй хугацааны дараа буюу 2012 оны 7 сарын 27-нд эхлэх энэхүү дэлхийн спортын цэнгэлийн манлай наадамд Монголын баг тамирчид амжилттай оролцохыг хүсэн ерөөв. Айлчлалын бүрэлдэхүүнд БТСГ-ын дарга Ч.Наранбаатар, МҮОХ-ны ЕНБД Ж.Отгонцагаан, Үндэсний Шигшээ багийн захирал Ц.Одонбаяр, Монгол Улсаас ИБУИНВУ-д суугаа Элчин Сайд Б.Алтангэрэл нар багтжээ.

Олимп сурталчлах сарын аян

October 29, 2010 by  
Filed under Дотоод, Мэдээ, Олимп судлалын төв

CITIUS, ATLIUS, FORTIUS

МҮОХ-ноос санаачлан “Олимп сурталчлах сарын аяныг бүх аймаг, дүүргүүдэд сар бүр зохион байгуулахаар болж, анхны аяныг 10 дугаар сараас Сэлэнгэ аймгаас эхлүүлэв.

Уг аяныг Сэлэнгэ аймгийн “Барселон” олимпийн зөвлөл бүх сум, сургууль, албан байгууллагын хэмжээнд амжилттай зохион байгууллаа. Аяны хүрээнд сургууль байгууллагын дэргэдэх олимпийн танхимаа  шинэчлэн тохижуулж мөн олимпийн сэдэвт төрөл бүрийн арга хэмжээг шинэлэг хэлбэрээр явуулжээ. Read more

“Гуанжоу 2010″ – Азийн 16-р наадмын спортын төрлүүдийн дэлгэрэнгүй хуваарь

CITIUS, ATLIUS, FORTIUS

Азийн 16-р наадмын спортын төрлүүдийн дэлгэрэнгүй хуваарь болон тэмцээн болох орднуудын дэлгэрэнгүй хуваарийг доорхи холбоос дээр даран татаж авна уу.

“Гуанжоу 2010″ – Азийн 16-р наадмын спортын төрлүүдийн дэлгэрэнгүй хуваарь

ҮОХ-дын удирдлагууд Мексикт чууллаа

October 25, 2010 by  
Filed under Гадаад, Дотоод, Мэдээ

CITIUS, ATLIUS, FORTIUS

Мексикийн Акапулко хотноо Олон Улсын Үндэсний Олимпийн Хороодын Холбооны ерөнхий ассамблей энэ сарын 20-22-ны өдрүүдэд хуралдаж өнгөрлөө.  Чуулганд 200 гаруй орны ҮОХ-ны тэргүүн, ерөнхийлөгч нар оролцож өнгөрсөн дөрвөн жилийн ажлын алдаа оноо, ирэх дөрвөн жилийн хийх зүйлсээ ярилцаж удирдах бүрэлдэхүүнээ дахин сонгосон байна.

1979 онд шангаа татсанаас нь хойш энэ байгууллагыг тасралтгүй удирдаж буй Мексикийн иргэн, ОУОХ-ны гишүүн Марио Васкес Ранатай ерөнхийлөгчийн суудлын төлөө өрсөлдөх хүн энэ удаа дахиад л гарсангүй. Тэрбээр ирэх дөрвөн жил дахин энэ байгууллагыг тэргүүлэх болжээ. Харин 2004 оноос холбооны ерөнхий нарийн бичгийн даргын албыг хашиж буй хатагтай Гунилла Линдберг албандаа улиран сонгогдлоо.

Дөрвөн жил тутам болдог энэхүү ассамблейд МҮОХ-г төлөөлж ерөнхийлөгч доктор Д.Загдсүрэн, гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Ардын эмч Ж.Хатанбаатар нар оролцлоо.

МЭНДЧИЛГЭЭ

October 22, 2010 by  
Filed under Дотоод, Мэдээ

CITIUS, ATLIUS, FORTIUS

Хувьсгалын өлгий нутаг Сэлэнгэ аймгийн цог золбоот тамирчид, багш дасгалжуулагчид, спорт, олимпизмийн зүтгэлтнүүд, нийт Сэлэнгэчүүд та бүхэнд Монголын үндэсний олимпийн хорооны гишүүдийн нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.

Манай оронд орчин үеийн биеийн тамир спортын хөдөлгөөн үүсэхээс эхлэн өнөөг хүртэлх бүхий л цаг үед Сэлэнгэчүүд та бүхэн биеийн тамирын нийтийн хөдөлгөөнийг өрнүүлж, тамирчдынхаа спортын ур чадварыг ахиулах талаар ямагт манлайлагч байж, өндөр амжилт үзүүлж ирснийг бахархан тэмдэглэж байна.

Сүүлийн жилүүдэд орон даяар Спорт-олимпизмийн үзэл санааг сурталчлах, олимпийн хөдөлгөөнийг өрнүүлэх үйл хэрэг эрчимжиж олон хэлбэрийн ажлууд зохиогдож байна.

Түүний нэг тод жишээ нь МҮОХ-ноос санаачлан  сар бүр нэг аймагт олимпизм сурталчлах сарын аяныг өрнүүлэхээр шийдвэрлэж, уг аяны гарааг танай аймгаас эхлүүлж байгаа  явдал юм.

МҮОХ бүх нийтэд “Олимпийн боловсрол” олгох сургалтын хөтөлбөрийг шинээр батлан гаргасан бөгөөд хөтөлбөрийг хэрэгжүүлэх гараатай уг аяны үйл ажиллагаа давхцаж байгаагаараа бүрч онцлогтой байна.

Спорт-олимпизмийн зүтгэлтнүүд та бүхэнд олимпийн хөдөлгөөнийг өрнүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт МҮОХ итгэл төгс байгаагаа илэрхийлье.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛИМПИЙН

ХОРООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ

Д. ЗАГДСҮРЭН

Сонгинохайрхан дүүрэгт зочиллоо

October 21, 2010 by  
Filed under Дотоод, Мэдээ

CITIUS, ATLIUS, FORTIUS

МҮОХ-ны Олимп, судлалын төвөөс Улаанбаатар хотын дүүргүүдээр ажиллаж арван жилийн сургуулиудын олимпийн танхимуудын үйл ажиллагаатай танилцаж байгаа билээ.

Өмнө нь тэд Баянгол дүүргээр зочилсон бол энэ удаа Сонгинхайрхан дүүрэгт айлчиллаа. Read more

Шадар сайдын олимпийн айчлал

CITIUS, ATLIUS, FORTIUS

Монгол улсын шадар сайд, МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, “Лондон 2012” олимпод оролцох Монголын баг тамирчдын ахлагч (chef-de-Mission) М.Энхболд тэргүүтэй спортын төлөөлөгчид Лондон хотноо айлчилж, ирэх олимпийн наадмын бэлтгэл ажлын явцтай танилцав. Read more

“Гуанжоу-2010″ Азийн наадмын Монголын багийн түншээр Голомт банкны түнш China UnionPay ажиллана

October 19, 2010 by  
Filed under Гуанжоу 2010, Дотоод, Мэдээ

CITIUS, ATLIUS, FORTIUS

Ирэх 11 дүгээр сарын 12-27-ны өдрүүдэд БНХАУ-ын Гуанжоу хотноо Азийн 16-р наадам болох бөгөөд манай улсын 300 орчим тамирчид 28 спортын төрлөөр оролцох гэж байна. Read more

ОУОХ-ны гишүүн Чан Ун Олимпик Хаусд

October 18, 2010 by  
Filed under Дотоод, Мэдээ

CITIUS, ATLIUS, FORTIUS

БНАСАУ-ын иргэн, ОУОХ-ны гишүүн Чан Ун өнөөдөр МҮОХ-ны байранд зочилж ОУОХ-ны хүндэт гишүүн Ш.Магвантай уулзлаа. Сагсан бөмбөгийн спортоор хичээллэж үндэсний шигшээ багийнхаа ахлагч явсан, түүний дараа нэрт спортын зүтгэлтэн болсон тэрбээр Монголын тэквондогийн холбооны урилгаар Монгол оронд иржээ.

Уулзалтын үеэр хоёр тал хамтын ажиллагааны тухай ярилцаж, хуучин цагийн хамтарч ажиллаж байсан дурсамжуудаа хуучилцгаасан юм. Ноён Чан Ун цаашдаа олон улсын тэквондогийн холбоог МҮОХ-ны зүгээс дэмжихийг хүслээ.

Page 1 of 3123