Монголын баг: 2 алт, 5 мөнгө, 9 хүрэл (11 сарын 27)
November 27, 2010 by admin
Filed under Гуанжоу 2010, Мэдээ, Наадмуудын мэдээлэл
CITIUS, ATLIUS, FORTIUS
| Нэр | Огноо | Төрөл | Медаль | ||
|---|---|---|---|---|---|
![]() |
Бокс | Э.Ундрам | 11 сарын 26 | Эмэгтэй 69-75 кг | мөнгө |
| Ж.Отгонжаргал | 11 сарын 25 | Эрэгтэй 69 кг | хүрэл |
||
![]() |
Жүдо | М.Бундмаа | 11 сарын 15 | Эмэгтэй -52 кг | мөнгө |
| Б.Бат-Эрдэнэ | 11 сарын 16 | Эмэгтэй -48 кг | хүрэл |
||
| Т.Баттөгс | 11 сарын 15 | Эмэгтэй -57 кг | хүрэл |
||
| Ц.Наранжаргал | 11 сарын 14 | Эмэгтэй -70 кг | хүрэл |
||
| Х.Мөнхбаатар | 11 сарын 16 | Эрэгтэй Үнэмлэхүй | хүрэл |
||
| Д.Цэрэнханд | 11 сарын 16 | Эмэгтэй Үнэмлэхүй | хүрэл |
||
![]() |
Буудлага | Монголын баг | 11 сарын 16 | Эмэгтэй 25 м гар буу баг | мөнгө |
![]() |
Чөлөөт бөх | Г.Мандахнаран | 11 сарын 23 | Эрэгтэй 60 кг | алт |
| Г.Наранчимэг | 11 сарын 26 | Эмэгтэй 72 кг | алт |
||
| О.Насанбурмаа | 11 сарын 26 | Эмэгтэй 63 кг | мөнгө |
||
| Ж.Чулуунбат | 11 сарын 25 | Эрэгтэй 120 кг | мөнгө |
||
| Д.Гомбодорж | 11 сарын 24 | Эрэгтэй 74 кг | хүрэл |
||
| П.Өсөхбаатар | 11 сарын 24 | Эрэгтэй 84 кг | хүрэл |
||
![]() |
Ушү | М.Батжаргал | 11 сарын 17 | Эрэгтэй саншо 75 кг | хүрэл |
(Гуанжоу 2010) Долоо дахь өдөр, зургийн цомог
November 19, 2010 by admin
Filed under Галерей, Гуанжоу 2010, Зураг, Мэдээ, Наадмуудын мэдээлэл
CITIUS, ATLIUS, FORTIUS
(Гуанжоу-2010)Зургийн цомог: Буудлага, теннис
November 17, 2010 by admin
Filed under Галерей, Гуанжоу 2010, Зураг, Мэдээ, Наадмуудын мэдээлэл
CITIUS, ATLIUS, FORTIUS
Монголын урт бууны шигшээ багийн тамирчид болон ширээний теннисний шигшээ багийн тамирчин Л.Алтантулгын гэрэл зургууд.
Гэрэл зураг: МҮОХ-ны түнш Ёо Нагаяа/YO NAGAYA Read more
(Гуанжоу-2010)Зургийн цомог
November 17, 2010 by admin
Filed under Галерей, Гуанжоу 2010, Зураг, Мэдээ, Наадмуудын мэдээлэл
CITIUS, ATLIUS, FORTIUS
2010 оны 11 сарын 16-17. Азийн наадмын зургуудаас сонирхоно уу.
Гэрэл зургийг Э.Харцага.
Зураг дээр даран томруулан үзэх боломжтой. Read more
(Гуанжоу-2010)Зургийн цомог: Ушү
November 17, 2010 by admin
Filed under Галерей, Гуанжоу 2010, Зураг, Мэдээ, Наадмуудын мэдээлэл
CITIUS, ATLIUS, FORTIUS
2010 оны 11 сарын 16. Азийн наадмын ушү-саншо төрлийн 75 кг-ийн жингийн хүрэл медальт М.Батжаргалын гэрэл зургуудаас үзнэ үү.
Гэрэл зургийг Э.Харцага.
Зураг дээр даран томруулан үзэх боломжтой.
Гуанжоугийн сониноос
November 17, 2010 by OTO
Filed under Гуанжоу 2010, Мэдээ, Наадмуудын мэдээлэл
CITIUS, ATLIUS, FORTIUS
Хятадыг тэглэн, бусдыг тэнцүүлье
Азийн наадмаар цээж дүүрэн амьсгалж буй өмнөд нутгийн Гуанжоу хотынхон тивийн “олимпийн” тэмцээн уралдааны “экваторт” хүрэхэд тун дөхлөө. Энэ хугацаанд эзэн орны тамирчид “гэрийн нохойны сүүл өөдөө” гэгчээр хамаг алтан медалийн ургацыг хамж, Солонгос, Япон, Казахстан, Узбекистан, Хонконг, Тайвань, Энэтхэг зэрэг томчууд араас нь чадлаараа элдсээр л байна. Read more
Тамирчдыг үдэх ёслол боллоо
November 5, 2010 by admin
Filed under Гуанжоу 2010, Мэдээ, Наадмуудын мэдээлэл
CITIUS, ATLIUS, FORTIUS
БНХАУ-ыг өмнөд хэсгийн Гуанжоу хотноо энэ сарын 12-27-нд болох Азийн 16-р наадамд оролцох баг тамирчдыг үдэх ёслолын ажиллагаа өнөөдөр МҮОХ-ны байранд болж өнгөрлөө.
Энэ ёслолын ажиллагаанд Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БТСГ-ын дарга Ч.Наранбаатар, МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, ОУОХ-ны хүндэт гишүүн Ш.Магван, МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, “Гуанжоу 2010″ Азийн 16-р наадамд оролцох Монголын багийн ахлагч Э.Мөнх-Очир, МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Ардын эмч Ж.Хатанбаатар, Ерөнхийлэгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга болон тамирчид, спорт холбоодын удирдлагууд оролцлоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Гуанжоугийн тэнгэрт мандах төрийн далбааг Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар П.Сэрдамба, Монголын багийн “chef-de-mission” Э.Мөнх-Очирт нарт гардуулан өгсөн ба нийт тамирчдад амжилт хүссэн юм. Read more
Гуанжоу 2010 – Хэвлэлийнхэнд зориулсан мэдээлэл
November 5, 2010 by admin
Filed under Гуанжоу 2010, Мэдээ, Наадмуудын мэдээлэл
CITIUS, ATLIUS, FORTIUS
“Гуанжоу-2010″ Азийн 16-р наадмын тухай ерөнхий мэдээлэл болон Монголын тамирчдын тэмцээний хуваарийг доорхи холбоос дээр даран татаж авна уу.
Б.Мөнгөнтуул МҮОХ-ны дээд шагнал “Олимпийн Алтан Од” хүртлээ
November 5, 2010 by admin
Filed under Дотоод, Мэдээ, Спорт холбоод, Шатар
CITIUS, ATLIUS, FORTIUS

Монголын Үндэсний Олимпийн Хорооны Ерөнхийлөгч доктор Д.Загдсүрэн өнөөдөр Монголын Шатрын Холбооны Ерөнхийлөгч С.Энхцаг, Швейцарийн Цюрих хотноо болсон оюутны ДАШТ-д түрүүлсэн Б.Мөнгөнтуул, Хятадын Бээжин хотод болсон өсвөрийн АШТ болон Грекийн Порто Каррас хотноо болсон ДАШТ-д түрүүлсэн Д.Номин-Эрдэнэ, Туркийн Кейриси хотноо болсон сурагчдын дэлхийн АШТ-д түрүүлсэн А.Энхтуул, АНУ-ын Лас Вегас хотноо болсон алдарт шатарчин Жужа Полгарын нэрэмжит тэмцээнд түрүүлсэн Б.Ану нарыг хүлээн авч уулзаж МҮОХ-ны дээд шагнал гардуулж баяр хүргэв.
Эмэгтэй шатрын олон улсын их мастер Б.Мөнгөнтуулыг МҮОХ-ны дээд шагнал “Олимпийн Алтан од” шагналаар, ОХУ-ын Ханты-Мансыск хотноо болсон Олон Улсын Шатрын Холбооны их хурлаар гүйцэтгэх зөвлөлд сонгогдсон С.Энхцагийг “Алтан Очир” одонгоор, ФИДЕ мастер Д.Номин-Эрдэнэ, ОУХМ Б.Ану, ОУХМ А.Энхтуул нарыг “Олимпийн алдар” одонгоор тус тус шагнажээ.
МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн хэрэвзээ олимпийн хөтөлбөрт шатрын спорт багтах аваас алтан медаль авах төрөл нь мөн байх болно хэмээгээд цаашдын уралдаан тэмцээнд нь амжилт хүслээ.
МҮОХ-ны дээд шагнал хүртсэн Б.Мөнгөнтуул нь журам ёсоор 2011 онд гадаадад оролцох бүх уралдаан тэмцээний зардлыг даалгахаар шагнуулжээ.




мөнгө
хүрэл


алт























