“Бөртэ Чоно”-ын эзэд тодорлоо
December 27, 2010 by admin
Filed under Дотоод, Мэдээ, Олимп судлалын төв, Спорт холбоод
CITIUS, ATLIUS, FORTIUS
Монголын Үндэсний Олимпийн Хорооны тэргүүн шагнал “Бөртэ Чоно” цомыг гардулах ёслолын ажиллагаа 2010 оны 12 сарын 23-нд МҮОНТ-ийн их студид болж өнгөрлөө.
Оны шилдэг тамирчин, дасгалжуулагчдыг тодруулах санал асуулгад спортын 54 сэтгүүлч оролцож саналаа өгсөн бол шилдэг холбоо, олимпийн зөвлөл, танхим, бусад шагналыг МҮОХ-ны тусгай комисс шалгаруулсан юм.
Read more
МҮОХ-ны гишүүдийн хурал болов
December 22, 2010 by admin
Filed under Дотоод, Мэдээ, Пресс релиз, Спорт холбоод
CITIUS, ATLIUS, FORTIUS
МҮОХ-ны бүх гишүүдийн хурал 12-р сарын 22-ны өдөр “Olympic House”-д боллоо. Хурлаар МҮОХ-ны 2010 онд гүйцэтгэсэн ажлын тайлан (ерөнхийлөгч Д.Загдсүрэн), Хянан шалгах зөвлөлийн тайлан (дарга Ж.Баянцагаан), “Сингапур-2010″ Залуучуудын Олимпийн Наадамд оролцсон дүн (багийн ахлагч Х.Бадамсүрэн), “Гуанжоу-2010″ Азийн наадамд оролцсон дүн (багийн ахлагч Э.Мөнх-Очир), шинэ гишүүнчлэл, Олон Улсын Олимпийн Хорооноос МҮОХ-ны дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах тухай ирүүлсэн асуудлыг (гишүүн Ч.Бат-Эрдэнэ) тус тус хэлэлцэв. Read more
Монголчууд Мускат-2010 наадамд
December 14, 2010 by admin
Filed under Мэдээ, Наадмуудын мэдээлэл
CITIUS, ATLIUS, FORTIUS
Хамгийн анх тэмцээнээ эхэлсэн бодибилдингийн тамирчид Мускат хотын Амфитеатрт булчин сорьж, манай тамирчин Д.Энх-Эрдэнэ (60 кг), Т.Чахар (65 кг) нар хүч сорьж, хэдийгээр “айргийн тав”-д шалгараагүй ч гэсэн 1-3 бодибилдингийн андаа ардаа хийв. Азийн элсний наадмын албаа гүйцэтгэсэн бодичид маань энэ сарын 18-нд болох улсын аварга шалгаруулах тэмцээн рүүгээ яаран , Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ариунжаргалын хамт Дубайгаар дайран эх орон руугаа довтолгов. Харин мөн өдөр тэмцээнээ эхэлсэн модон бөмбөгч Г.Сугарбаяр, Д.Байгальмаа нар ганцаарчилсан ба холимог хос төрөлд өрсөлдсөөр байна. Азийн элсний спортын наадмын хаалтын өглөө триатлонч Б.Зоригт гараанд гарснаар манайхны тэмцээн өндөрлөх юм. Түүнээс гадна, триатлоны олон улсын шүүгч Б.Цагаанбаатар, модон бөмбөгийн олон улсын шүүгч Ч.Эрдэнэтуяа нар мөн энд Тивийн спортын холбоодыг төлөөлөн ажиллаж байна. Дараагийн Азийн элсний спортын наадам 2013 онд Хятадын Шаньдун мужийн Хай-Ян хотод болно.Азийн Элсний Спортын Наадам Оманд “хөшгөө нээв”
December 9, 2010 by admin
Filed under Наадмуудын мэдээлэл
CITIUS, ATLIUS, FORTIUS
Анх 2005 онд Азийн Олимпийн Зөвлөлөөр (OCA) албан ёсоор батлагдаж, анхныхаа гарааг 2008 оны Бээжингийн олимпийн дараа Индонези улсын Бали аралд эхэлсэн Азийн Элсний Спортын Наадам өчигдөр Оманд нээлтээ хийлээ. Хоёр дахь удаагийн элсний спортын наадамд Монгол улс триатлон, бодибилдинг, модон бөмбөгийн төрлөөр даруухан оролцож байгаа бөгөөд нээлтийн ёслолд тамирчин Төмөрбаатарын Чахар улсынхаа далбааг залсан байна. Т.Чахар нь 1974 онд төрсөн, бодибилдингийн тамирчин, улсын гурван удаагийн аварга, Хонконг, Тайландын олон улсын тэмцээнд амжилттай оролцож байсан, өдгөө МУИС-ийн нанхиад хэлний багш ажээ. Монголын тамирчдын тэмцээн өнөөдөр эндхийн цагаар 10:00-аас эхэлж, модон бөмбөгч Д.Байгальмаа, Г.Сугарбаяр, бодибилдингийн Д.Энхбаатар нар өрсөлдөнө.. Харин манай триатлонч Б.Зоригт багш О.Ноожийн хамт 12 сарын 16-ны өдөр ус, дугуй, гүйлтээр “шалгалтаа өгөх” хуваарьтай. Хоёр жилийн өмнө Монголын баг тамирчид Бали-2008 наадамд модон бөмбөг, триатлон, элсний бөхийн төрлөөр оролцож, чөлөөтийн тамирчин Т.Энх-Амгалан алтан медаль хүртэж байсан билээ.
МҮОХ-НЫ ГИШҮҮН ХОЛБООДЫГ ДҮГНЭХ ЖУРАМ-2010

- Үндэслэл
Спортын холбоодоос авсан санал асуулга, МҮОХ-ны дүрмийн 5.2.-ыг үндэслэн гишүүн холбоодын 2010 оны үйл ажиллагааг доорх журмын дагуу дүгнэн, МҮОХ-ноос томилогдсон комисс шалгаруулна. Спортын холбоодын ангилалыг ОУОХ-ны Хартийн дагуу, ангилал дотор англи үсгийн дэс дарааллаар жагсаасан болно. Үүнд: Read more
“Бөртэ чоно-2010” – Нэр дэвшигчид
December 7, 2010 by admin
Filed under Дотоод, Зарлал, Мэдээ, Спорт холбоод
CITIUS, ATLIUS, FORTIUS
Амжилт ялалтаар дүүрэн 2010 оны спортын шилдгүүдийг тодруулах торгон агшин хаяанд ирлээ. Монголын Үндэсний Олимпийн Хорооны тэргүүн дээд шагнал гардуулах “Бөртэ чоно-2010” ёслол 2010 оны арванхоёрдугаар сарын 23-ны 21:00 цагаас Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизийн төв өргөөнд эхэлж, улс орон даяар шууд цацагдах болно.
Уламжлал ёсоор Монголын Спортын Сэтгүүлчдийн Холбоо (MSPU)-ны гишүүн, спортын сэдвээр дагнан ажилладаг сурвалжлагч, хэвлэл мэдээллийнхэн та бүхний саналаар оны шилдэг ТАМИРЧИН, оны шилдэг ЗАЛУУ ТАМИРЧИН, оны шилдэг ДАСГАЛЖУУЛАГЧ, оны шилдэг БАГ-ийн нэр тодрох юм. Read more
Хасу Мегаватт МҮОХ-ны албан ёсны түнш байгууллага боллоо

Монголын Үндэсний Олимпийн Хороо үндэсний шилдэг компаниудтай олимпийн түншлэлийн гэрээг байгуулан ажилладаг билээ.
Энэ олимпийн цикл дуустал буюу Лондон-2012 олимп хүртэл уул уурхай, дэд бүтцийн салбарт үйл ажиллагаагаа явуулдаг тэргүүн компани Хасу Мегаватт компанитай хамтран ажиллахаар болж гэрээнд гарын үсэг зурах ёслол өнөөдөр Олимпик хауст болж өнгөрлөө.
Энэхүү ёслолын ажиллагаанд МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, ОУОХ-ны хүндэт гишүүн Ш.Магван, Хасу Мегаватт компаний ерөнхий захирал Ж.Түмэн-Аюуш, дэд захирал Т.Алтансүх болон бусад албаны хүмүүс оролцлоо.
Хасу Мегаватт компани нь нийгмийн хариуцлагаа үргэлж биелүүлж спортын салбарыг тууштай дэмждэг бөгөөд өнгөрсөн Азийн наадамд тус компаний 5 тамирчин, 1 дасгалжуулагч оролцжээ.
Хасу Мегаватт компани нь Олимпийн түнш болсноор Олимпийн таван цагаригийг ашиглах эрхтэй болж ОЛИМПИЙН ТҮНШ хэмээн нэрлэгдэж байгаа юм.
Цаашид ерөнхий боловсролын сургуулиудад оршиж буй олимпийн танхим, олимп судлалын төвүүдтэй Хасу Мегаватт компани голчлон хамтарч ажиллах ажээ.
Олимпийн бамбар Баянхонгор аймагт шилжлээ
December 3, 2010 by admin
Filed under Дотоод, Мэдээ, Олимп судлалын төв
CITIUS, ATLIUS, FORTIUS
“Таван цагаригийн бат холбоо” уриан дор зохиогдож буй олимпизм сурталчлах сарын аян энэ оны 10 дугаар сард Сэлэнгэ аймгаас гараагаа авч хоёр дахь сарын ажил Өвөрхангай аймагт амжилттай өрнөж, дүнгээ гарган, шилжин явах олимпийн бамбарыг дараа сарын аяныг зохион байгуулах Баянхонгор аймгийн “Хельсинки” олимпийн зөвлөлийн төлөөлөгчдөд хүлээлгэн өгөх үйл ажиллагаа 12-р сарын 30-ны өдөр Арвайхээр хотод боллоо. Read more













