Азийн өвлийн наадмын анхны хүрэл медаль
January 31, 2011 by admin
Filed under Астана-Алматы 2011, Наадмуудын мэдээлэл
CITIUS, ATLIUS, FORTIUS
Наадмын анхны өдөр Монголын цанын зүг чиг олох уралдааны эрэгтэйчүүдийн спринт төрөлд нийт 11 тамирчин гараанд гарснаас Монголын цаначин Баяраа овогтой Гэрэлт-Од хүрэл медаль хүртлээ. Азийн Өвлийн Наадмын хөтөлбөрт шинээр орсон уг төрөлд Казахстаны хоёр тамирчин Михайл Сорокин (13.31,0), Александр Бабенко (13.32,4) нар алт, мөнгөн медалийн эзнээр тодорсон бол манай хоёр тамирчин Б.Гэрэлт-Од (20.16,1), Э.Бархүү (20.33,6) амжилтаар III, IV байрыг эзэлсэн байна. Монголын тамирчдын ард Хятад, БНСУ (2 цаначин), Кыргызстан (2), Иран (2) тамирчид барианд орсон байна. Ж.Дашдэлгэр дасгалжуулагчтай Монголын цанын зүг чиг олох төрлийн эр, эм 6 тамирчин Алматыд ирсэн бөгөөд тэд “Солдатское Горе” баазад болох “ski orienteering”-ийн дунд, холын зай, буухиад уралдаж, медалийн тоогоо нэмэх зориг эрмэлзэл дүүрэн байна. 1986 оноос хойш Азийн Өвлийн Наадамд долоо дахь удаагаа тасралтгүй оролцож буй Монголын баг ийнхүү 3 дахь хүрэл медалиа хүртэж буй нь энэ юм. (Саппоро-90 – Эрэгтэйчүүдийн гүйлтийн цанын буухиа, Чанчун-97 – Ү.Марал фристайл)Азийн өвлийн наадмын сониноос
January 30, 2011 by OTO
Filed under Астана-Алматы 2011, Мэдээ, Наадмуудын мэдээлэл
CITIUS, ATLIUS, FORTIUS
Одоогоос зургаан жилийн өмнө буюу 2006 оны 1 сарын 5-ны өдөр Азийн Олимпийн Зөвлөл (OCA)-өөс Казахстанд долоо дахь удаагийн Азийн өвлийн спортын наадмыг зохион байгуулах шийдвэр гаргаж, шинэ залуухан энэ Бүгд Найрамдах Улс түүхэндээ анх удаа олон улсын том наадам хүлээн авах эрхтэй болж, Казахстаны ҮОХ нь уг наадмыг Алмата, Астана хотод зохиохоор ханцуй шамлан ажилдаа орсон билээ. 2011 оны 1-р сарын 30-аас 2-р сарын 6-ны өдрүүдэд үргэлжлэх Азийн өвлийн спортын 7-р наадмын хөтөлбөрт биатлон, уулын цана, гүйлтийн цана, шайбтай хоккей, уран гулгалт, гүйлтийн тэшүүр, бөмбөгтэй хоккей-бенди, шорт-трек, фристайл, цанын зүг чиг ололт, трамплин харайлтын төрөл багтаж, 70 цогц медалийн төлөө тамирчид өрсөлдөнө. Read more
“Астана-Алмата-2011″- Монголын багийн хуваарь
January 30, 2011 by admin
Filed under Астана-Алматы 2011, Мэдээ, Наадмуудын мэдээлэл
CITIUS, ATLIUS, FORTIUS
Азийн өвлийн спортын 7-р наадамд оролцож буй Монголын баг тамирчдын хуваарийг доорхи холбоос дээр даран авна уу.
Монголын багийн хуваарь
Хоккейчид эхний хожлоо авлаа
January 30, 2011 by admin
Filed under Астана-Алматы 2011, Мэдээ, Наадмуудын мэдээлэл
CITIUS, ATLIUS, FORTIUS
Монголын багийн салхийг хагалсан хоккейн шигшээ баг Кувейтийн багийг 3- 2 -оор яллаа. Манай баг дэд дивизионд багтсан бөгөөд энэ хэсэгт Малайз, Кыргызстан, Тайланд, Кувейт, Арабын Нэгдсэн Эмират, Бахрайны багууд тойргоор өрсөлдөж байгаа юм. Кувейт-Монголын тоглолтын гоолын салхийг 1-р үед манай тамирчин Н.Мишигсүрэн П.Батзаяагийн дамжуулалтаар хагалсан бол 3-р үеийн эхэнд П.Батзаяа дахин нэг гоол хийж хоёр гоолоор тэргүүлж эхэлсэн юм. Түүнээс таван минутын дараа Кувейтийн баг тоог ойртуулсан ч Н.Мишигсүрэн дахин нэг гоол хийж 3:1-ээр тэргүүлж байв. Тоглолтын төгсгөлд Кувейтийн баг дахин нэг гоол хийсэн ч хангалтгүй байжээ. Ийнхүү Монголын баг анхны ялалтаа авлаа.
Маргааш Монголын баг Кыргызстаны шигшээ багтай тоглоно.
“Астана-Алмата-2011″ мэдээлэл
January 28, 2011 by admin
Filed under Астана-Алматы 2011, Дотоод, Мэдээ, Наадмуудын мэдээлэл, Пресс релиз
CITIUS, ATLIUS, FORTIUS
2011 оны 1 сарын 30-аас 2 сарын 6-ныг дуустал Казахстаны Астана, Алмата хотуудад зохиогдох Азийн өвлийн спортын наадмын тухай мэдээллийг доорх линкэнд дарж авна уу.
press kit-Astana Almata
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж олимпийн нийслэлд зочлов

Энэ сарын 25-ны өглөөний 09,30 минутад Монгол улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Швейцарь улсад айлчлал хийх үеэрээ Лозанн хотноо байрлах ОУОХ-ны төв байранд зочилж, ОУОХ-ны Ерөнхийлөгч Жак Роггетой уулзав. ОУОХ-ны Ерөнхийлөгч Монголын төрийн тэргүүнд гүн хүндэтгэл үзүүлж, хоёр талын хамтын ажилагаа, цаашдын зорилтын талаар товч танилцуулж, Монгол улс олимпийн амжилтаараа олон улсад үлгэр жишээ үзүүлж буйд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлэв. Read more
ИНЕГ-ын дарга С.Батмөнхийг “Алтан Очир” одонгоор шагналаа
МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн биеийн тамир спортыг ихээр дэмждэг, олимпизмийн үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан ИНЕГ-ын дарга С.Батмөнхийг хүлээн авч уулзан МҮОХ-ны “Алтан Очир” одонгоор шагналаа.
ИНЕГ нь ажилчдын эрүүл мэндийн болон ур чадварын шаардлага өндөртэй газар учир бид энэхүү салбарт их анхаардаг. Тиймдээ ч ажилчдын дунд спортын олон төрлийн арга хэмжээ зохион байгуулж, спортын салбарт олон төрлийн хөрөнгө оруулалт хийдэг билээ.
2008 онд ИНЕГ-ын тамирчин Э.Бадар-Ууган аваргын алтан медаль хүртсэн бол тус газрын волейбол, сагсан бөмбөг, агаарын спортын баг тамирчид өндөр амжилт жил дараалан үзүүлсээр ирсэн билээ.
Э.Мөнх-Очир “IOC Trophy” хүртэв
ОУОХ-ны ерөнхийлөгч Жак Рогге олимпизмийг түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах үйлсэд гавьяа байгуулсан зүтгэлтнүүдийг урамшуулж, жил бүр өөрийн нэрэмжит шагналыг олгодог.
Доктор Рогге 2010 оны нэрэмжит шагналтнуудынхаа жагсаалтад УИХ-ын гишүүн, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Буудлагын холбооны ерөнхийлөгч Энэбишийн Мөнх-Очирт Монголын буудлага спортыг олон улсын түвшинд өндөр амжилт үзүүлэхэд удирдлага, зохион байгуулалтаараа оновчтой чиглүүлсний зэрэгцээ “Гуанжоу-2010” Азийн XVI наадамд баг тамирчдаа амжилттай хоёр алт, таван мөнгө, есөн хүрэл медаль авхуулсныг нь үнэлэн багтаажээ.
ОУОХ-ны ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал “IOC Trophy”-г ОУОХ-ны хүндэт гишүүн Ш.Магван, МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн нар төлөөлөн гардууллаа.
С.Мияарагчаа “Fair Play” шагнал хүртлээ
Олон улсын шударга өрсөлдөөний хорооноос тодруулдаг “Fair Play” шагналыг ОУХМ С.Мияарагчаа хүртлээ. Энэхүү шагнал нь спортын талбарт болон түүний гадна тамирчы хүнлэг, шударга, жудагтай чанарыг үнэлэн олгодог олон улсын нэр хүнд бүхий шагнал бөгөөд 1963 онд байгуулагдсан Олон Улсын Шударга Өрсөлдөөний Хороо (CIFP)-ноос эрхлэн Олон Улсын Спортын Сэтгүүлчдийн Холбоо (AIPS), ЮНЕСКО, Олон улсын спортын холбоодтой хамтран олгодог уламжлалтай юм.
С.Мияарагчаа 2009 онд жүдо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнд Х.Цагаанбаатарыг ялж, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох эрх авсан. Гэвч нэг жингийн андын өгөөмөр сэтгэл гаргаж Х.Цагаанбаатарт дээрх тэмцээнд оролцох эрхээ өгч, улмаар манай бөх дэлхийн аварга цол хүртэх алтан боломж олгож байлаа. С.Мияарагчаа олон улсын “Fair Play” шагнал хүртсэн Монголын анхны тамирчнаар тодорч буй бөгөөд шагнал гардуулах ёслолд МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан, Монголын спортын сэтгүүлчдийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Отгонбаатар нар байлцлаа.
“Рио 2016″ олимпийн наадмын лого
January 3, 2011 by admin
Filed under Гадаад, Мэдээ, Наадмуудын мэдээлэл, Рио 2016
CITIUS, ATLIUS, FORTIUS

2010, 2011 он солигдох мөчтэй зэрэгцэн ОУОХ-ны ерөнхийлөгч Жак Рогге, “Рио 2016″ олимпийн наадмыг зохион байгуулах хорооны ерөнхийлөгч Карлос Артур Нузман, Бразилийн спортын сайд Орландо Силва, Рио хотын дарга Эдуардо Паэс нар Рио хотын үзэсгэлэнт далайн эрэг дээр “Рио-2016″ олимпийн наадмын логог албан ёсоор дэлхий нийтэд танилцууллаа.
Он солигдох мөчийг далайн эрэг дээр өнгөрөөж буй сая сая хүмүүс энэхүү дурсгалт үйл явдлын гэрч болсон юм.
Олимпийн наадмын логог Татил компани урласан аж. Энэхүү логог зохиохын төлөө 139 агентлаг саналаа хүргүүлсэн гэнэ. Үүнээс 8 агентлаг шалгарч тусгай комисс эцсийн дүнг гаргажээ.














