Ирвэс, бүжин, баавгай Сочигийн өвлийн олимпийн бэлгэ тэмдгээр шалгарлаа
February 28, 2011 by admin
Filed under Мэдээ, Наадмуудын мэдээлэл, Сочи 2014
CITIUS, ATLIUS, FORTIUS

Өчигдөр шөнө Оросууд 2014 оны Сочигийн өвлийн олимпийн бэлгэ тэмдгээ телевизийн нэгдүгээр сувгаараа ард түмний шууд саналаар сонголоо. Нийт сая гаруй хүн санал өгснөөс ирвэс (леопард), бүжин, баавгай бэлгэ тэмдгээр шалгарсан байна. Хэрвээ энэ гурван бэлгэ тэмдгээс зөвхөн нэгийг нь шалгаруулах байсан бол 28 хувийн санал авсан ирвэс тодрох байжээ. Дашрамд сонирхуулахад, ОХУ-ын Ерөнхий сайд В.Путин мөн энэ ирвэсийг дэмжиж буйгаа өмнө нь мэдэгдсэн юм. Баавгай 18 хувь, бүжин 16 хувийн санал авсан байна.
Спортын эрдэмтэн, судлаачдын үндэсний зөвлөгөөн боллоо
Өнөөдөр Петровис компаний хурлын зааланд “Биеийн тамир, спорт-Шинжлэх ухаан-Лондон 2012” сэдэвт биеийн тамир, спортын эрдэмтэн судлаачдын үндэсний зөвлөгөөн болж өнгөрлөө. Зөвлөлгөөнд Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Биеийн тамир, спортын газрын дарга Ч.Наранбаатар, МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн, Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшин нар оролцож үг хэлэв.
Биеийн тамир, спортын салбарын шинлэх ухааны хөгжил, хүн амын бие бялдрын хөгжилт, бэлтгэлжилт, Лондонгийн олимпод оролцох баг тамирчдын бэлтгэл дасгалжуулалтын явцыг шинжлэх ухааны үндэстэйгээр удирдах нь зэрэг ихээхэн сонирхолтой сэдвүүдээр Мэргэжлийн сургалттай, спортын дунд сургуулийн захирал, Доктор, профессор Ч.Зоригтбаатар, БТСГ-ын Хэлтсийн дарга Ж.Тунгалаг, Спортын Анагаах ухааны албаны дарга Ч.Насанбат, МУБИС-ийн БТС-ын тэнхимийн эрхлэгч доктор, дэд профессор Л.Уртнасан, ҮБТДС-ийн захирал, Монгол улсын Гавъяат багш, Шинжлэх ухааны доктор, профессор Г.Лхагвасүрэн нарын эрдэмтэд илтгэл тавилаа.
Хурлаас “Биеийн тамир,спорт – шинжлэх ухаан – Лондон 2012″ -т зориулсан зөвлөмжийг хэлэлцүүлж баталлаа.
Азийн өвлийн наадмын медальтнуудаа Olympic House-д хүлээн авлаа
February 22, 2011 by admin
Filed under Астана-Алматы 2011, Дотоод, Мэдээ, Наадмуудын мэдээлэл, Спорт холбоод
CITIUS, ATLIUS, FORTIUS
“Астана-Алмата-2011” Азийн өвлийн спортын VII наадмаас нэг мөнгө, дөрвөн хүрэл медалийг хүртэж түүхэндээ байгаагүй амжилтыг үзүүлсэн Монголын баг тамирчдыг өнөөдөр МҮОХ, БТСГ-ын удирдлагууд Olympic House-д хүлээн авлаа. Тус арга хэмжээнд МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн, удирдах зөвлөлийн гишүүн Ж.Хатанбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан, БТСГ-ын дарга Ч.Наранбаатар, орлогч дарга Д.Сүрэнхорлоо, Монголын Үндэсний Бэндигийн холбооны удирдлага, шигшээ багийн тамирчид, Монголын цанын холбоо, зүг чиг олох төрлийн баг тамирчид оролцсон юм.
Монголын анхны мөнгөн медалийг хүртэж Монгол улсын баг багийн дүнгээр “их дөрвөн улс”-ын ард айргийн тавд багтахад чухал нөлөө үзүүлсэн Г.Тамир ахлагчтай Монголын бэндигийн шигшээ баг, анх удаа хүрэл медалийг гуравлуулсан Б.Гэрэлт-Од, цанын зүг чиг олох эмэгтэй баг, эрэгтэй багийн тамирчдыг МҮОХ-ноос өндрөөр үнэлэн шагнасан бол БТСГ-аас “Спортын Алдар” одонгоор энгэрийг нь мялаалаа.
Монгол улс нь бүх зохиогдсон долоон өвлийн спортын наадамд оролцсон найман улсын нэг бөгөөд өмнөх наадмуудаас хоёр хүрэл медаль хүртээд байсан юм.
Б.Ганбаатарыг “Олимпийн алдар” одонгоор шагналаа
Өнөөдөр МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ц.Дамдин Зэвсэгт хүчний “Алдар” спортын хорооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Зэвсэгт хүчний 310-р ангийн захирагч Б.Ганбаатарт олимпизм, их спортыг өргөн дэлгэр хөгжүүлэхэд оруулсан үнэтэй хувь нэмрийг нь үнэлж “Олимпийн Алдар” одонгоор шагналаа. Зэвсэгт хүчний 310-р ангиас олимпийн мөнгөн медальт, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа, Монгол Улсын арслан, дэд хурандаа Б.Ганбат, цэргийн хурц арслан Ч.Санжаадамба, цанын спортын ОУХМ Н.Ууганцэцэг нарын олон шилдэг тамирчин төрөн гарсан юм.
“Астана-Алмата-2011″ – Монголын багийн гэрэл зургуудаас
February 8, 2011 by admin
Filed under Астана-Алматы 2011, Галерей, Зураг, Наадмуудын мэдээлэл
CITIUS, ATLIUS, FORTIUS
- Зүг чиг олох төрлийн гурван хүрэл медальт Б.Гэрэлт-Од багшийн хамт
- Анхны уран гулгагч Г.Марал-Эрдэнэ
- Нийт Монголын баг
- Хоккей: Монгол – Кыргызстан
- Хоккей, Монгол-Тайланд
- Эрэгтэй баг шагналын тавцанд
- Наадмын хүрэл медальт эмэгтэй зүг чиг олох тамирчид
- Монголын цанын зүг чиг олох баг
- Азийн наадмын мөнгөн медальт бэндигийн шигшээ баг
Азийн өвлийн спортын наадам хөшгөө хаалаа
February 8, 2011 by admin
Filed under Астана-Алматы 2011, Наадмуудын мэдээлэл
CITIUS, ATLIUS, FORTIUS
Азийн өвлийн спортын VII наадам Казахстаны Астана, Алмата хотуудад найман өдрийн турш явагдаж өндөрлөлөө.
Наадмын нээлтийн ажиллагаа Алмата хотод явагдсан бол хаалтын ёслолын ажиллагаа Астана хотын Балуан Шолак ордонд болж, Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев, Азийн Олимпийн Зөвлөлийн дэд ерөнхийлөгч Тимоти Фок нар оролцсон байна.
Азийн наадамд 26 орны 843 тамирчин спортын 11 төрөлд 69 багц медалийн төлөө өрсөлдөж зохион байгуулагч Казахстаны баг 32 алт, 21 мөнгө, 17 хүрэл медаль хүртэж багийн дүнгээр түүхэндээ анх удаа түрүүллээ. Япон, БНСУ, Хятадын багууд удаах байранд орсон бол Монголын баг түүхэн дэх хамгийн өндөр амжилтаа үзүүлж тавдугаар байранд орлоо. Read more
Бэндичид аваргын төлөө
February 5, 2011 by admin
Filed under Астана-Алматы 2011, Дотоод, Мэдээ, Наадмуудын мэдээлэл
CITIUS, ATLIUS, FORTIUS
Бэндичид аваргын төлөө
Алмата хотод хүч үзэж байгаа манай бэнди буюу бөмбөгтэй хоккейн шигшээ баг хэсгийн эхний тоглолтоо Кыргызстаны багтай хийж 17-2-оор хожлоо. Энэ тоглолтонд Г.Нэгүүн, Ж.Баярсайхан нар тус тус таван гоол хийж багаа манлайлжээ. Гурван баг оролцож байгаа энэ тэмцээнд Казахстаны баг Кыргызийн багийг мөн илт давуу хожсоноор манай баг мөнгөн медаль хүртэх нь тодорхой болсон юм. Хэсгийн аваргын төлөө Казахстаны багтай тоглосон ч ялагдал хүлээсэн. Хэсгээсээ хоёрдугаар байраар гарсан манай баг 2 сарын 6-нд талбайн эзэн Казахуудтай аваргын төлөө үзэх билээ. Read more
Азийн өвлийн наадмын хүрэл медальт Б.Гэрэлт-Од
February 1, 2011 by admin
Filed under Астана-Алматы 2011, Мэдээ, Наадмуудын мэдээлэл
CITIUS, ATLIUS, FORTIUS
Азийн өвлийн спортын 7-р наадмаас хүрэл медаль хүртсэн цанын зүг чиг олох төрлийн тамирчин Б.Гэрэлт-Одын уралдааны дараах зураг.




























