Эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн тэмцээн нээлтээ хийлээ
МҮОХ, МҮОХ-ны “Спорт ба эмэгтэйчүүд” комисс, Монголын Сагсан Бөмбөгийн Холбооноос хамтран Улаанбаатар хотын их дээд сургууль, спорт хороо, албан байгууллагуудын дунд эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийг сурталчлах, Монгол улсын эмэгтэйчүүдийн шигшээ багийг бүрдүүлэх зорилгоор зохион байгуулж буй эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн анхдугаар тэмцээн нээлтээ хийлээ. Тэмцээнд 20 багийн 250 гаруй бүсгүйчүүд оролцож байгаа юм. Тэмцээний нээлтийн ажиллагаанд МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, МҮОХ-ны “Спорт ба эмэгтэйчүүд” комиссийн дарга Д.Арвин, БТСГ-ын дарга Ч.Наранбаатар нар оролцлоо. Энэ үеэр 70, 80, 90-ээд оны үед Монголын эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн хөгжлийг тодорхойлж байсан алдартнуудаа хүлээн авсан бөгөөд БТСГ-ын “Спортын алдар” одон, МҮОХ-ны дурсгалын зүйлээр тэднийг шагнасан юм. Түүнчлэн Монгол улсад олимпизмийг түгээн дэлгэрүүлэх, эмэгтэйчүүдийн спорт дахь үүрэг оролцоог нэмэгдүүлэхэд өндөр хүчин чармайлт гаргасан УИХ-ын гишүүн Д.Арвинг БТСГ-ын дээд шагнал “Алтан од” шагналаар шагнав. Тэмцээн 3 сарын 31, 4 сарын 1-нд Спортын төв ордонд, 4 сарын 2, 3-нд Шинэ спортын ордонд явагдаж дүнгээ гаргана.
Арга зүйчдийн семинар болов
March 29, 2011 by admin
Filed under Дотоод, Мэдээ, Олимп судлалын төв
CITIUS, ATLIUS, FORTIUS
“ЕБС-ийн сурагчдад олимпийн боловсрол олгох арга зүй” сэдэвт сургалт семинар өчигдөр МҮОХ-ны байранд болж өнгөрлөө. Бүх нийтэд олимпийн боловсрол олгох, хүүхэд залуучуудад олимпизмийн үзэл санааг ойлгуулах зорилготой энэхүү семинарт нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын багш, олимпийн танхим, зөвлөлийн арга зүйч нарын 100 гаруй хүн оролцлоо. Семинарыг МҮОХ, Монголын Үндэсний Олимпийн Академи хамтран зохион байгуулсан бөгөөд МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, ОУОХ-ны хүндэт гишүүн Ш.Магван нар оролцож илтгэл тависан юм. Түүнчлэн “Амьдрах ухаан, сэтгэл зүйн энерги ариусахуй” төвийн тэргүүн Ц.Оюунбадам “Хүн эрдэнэ, байгалийн хүйн холбоо, харилцааны үнэ цэнэ” сэдвээр, МҮОХ-ны Олимп судлалын төвийн захирал Ж.Баасанхүү “Бүх нийтэд олимпийн боловсрол олгох шаардлага түүнийг хэрэгжүүлэх, зохион байгуулалтын зарим асуудал” сэдвээр тус тус илтгэл тавьжээ. Семинарт оролцсон нийт хүмүүст МҮОХ-ноос эрхлэн гаргасан “Олимпийн боловсрол” ном, сертификатыг гардуулан өглөө.

“Бидний бахархал” үзэсгэлэн нээлтээ хийлээ
March 26, 2011 by admin
Filed under Дотоод, Мэдээ, Олимп судлалын төв, Спорт холбоод
CITIUS, ATLIUS, FORTIUS
Олимп, тив, дэлхийн медальтнуудын медалийг нэг дор үзүүлж, хүүхэд залуус, спортоор хичээллэх хүмүүст урам өгөх зорилготой “Бидний бахархал” үзэсгэлэн СТӨ-ний Уран зургийн галлерейд нээлтээ хийлээ.
Үзэсгэлэнг Олимпийн медальтнуудын холбоо, “Спортын харилцааг дэмжигч төв” ТББ санаачилж, МҮОХ, БТСГ хамтран зохион байгуулж байгаа бөгөөд 150 гаруй шилдэг тамирчны 300 гаруй медаль, дурсгалын зүйлс багтжээ. Тус үзэсгэлэнд спортын 12 үндэсний холбоод, МҮОХ өөрсдийн үзүүлэнгээ дэлгэн тавьсан бөгөөд спортын замнал, нандин түүхийг өгүүлсэн гэрэл зураг, спортын онцлогийг харуулсан хувцас хэрэглэлийг дэлгэн харуулсан байна. Read more
Эрдэм шинжилгээний бага хурлын зар
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ
2011 оны 4-р сарын 21
Улаанбаатар хот, Монгол улс
1. Зорилго
Биеийн тамир, спорт, олимпийн хөдөлгөөний чиглэлээр судалгаа хийж буй оюутан сурагчид, судлаачдын бүтээлийг олон нийтийн хүртээл болгох, тэдгээрийн илтгэх урлаг, ур чадварыг дээшлүүлэн, Спортын анагаах ухааны салбарын хүнийн нөөцийг нэмэгдүүлэх, олон улсын түвшинд спортын эрдэмтдийг бэлтгэх болон өвлийн спортын хөгжлийн чиг хандлагыг тодорхойолох
2. Хугацаа
2011 оны 4-р сарын 21-ний (Пүрэв) 10:00-15:00 цагт
Монголын Үндэсний Олимпийн Хорооны хурлын их танхим, 407 тоот өрөө
3. Оролцогчид
1. Монгол улсын их дээд сургуулийн Биеийн тамирын тэнхим, Биеийн тамирын дээд сургуулийн 2-4 р курсын оюутан, судлаачид
2. Биеийн тамирын дээд сургуулийн багш судлаачид, докторууд
3. Спортын холбоод /өвлийн/
4. Сэдэв
Монгол улсад Спортын анагаах ухааны салбар үүсэн байгуулагдсны 50 жилийн ойн хүрээнд доорх сэдвүүдийг хүлээн зөвшөөрнө:
1. Спортын анагаах ухаан:
- Спортын гэмтэл түүнээс урьдчилан сэргийлэх ба арчилгаа /үений болон нурууны гэмтэл г.м/
- Тамирчдын зүрх судасны өвчлөл
- Биомеханик анализь, Өндөр ачаалал,
- Спортын физилоги
- Нөхөн сэргээлт
- Эм витаминжуулалтын зохистой хэрэглээ
- Тэмцээний өмнөх эмнэлгийн хяналт ба бэлтгэлжилт
- Спортын сэтгэл зүй
2. Өвлийн спортын онцлог, түүний хөгжил ерөнхий сэдвийн дор
5. Бүтээлийн шаардлага
6. Овог нэр
7. Байгууллага, сургууль
8. Холбоо барих хаяг
9. 300 үгтэй / word & power point/
10. Судалгааны тодорхой нөхцлүүдээс хамаарч оршил буюу танилцуулга, аргачлал, үр дүн, эерэг / сөрөг нөлөө, дүгнэлт
11. А4 формат, Ариал 10 фонт
12. Хүснэгт, график, зургийг зөвхөн power point-д оруулан, хавсралтаар ирүүлэх
13. Ашигласан материалын жагсаалт
14. Бүтээлийн шаардлага хангасан илтгэгчдийг уралдаанд албан ёсоор бүртгэнэ
6. Ерөнхий шаардлага
Багш, судлаачдын хувьд насны хязгаар заахгүй бөгөөд судалгаа шинжилгээ хийж, буй, эрдмийн цол зэрэгтэй спортын анагаах ухаан, өвлийн спортын хөгжлөөр судалгаа хийж буй эрдэмтэн, судлаачид, дасгалжуулагчид
Уралдаанд оролцогч нь өөрийн намтар, байгууллага/сургуулийн тодорхойлолт, гаргасан бүтээлийн жагсаалт, 4 х 6 см хэмжээний өнгөт фото зураг хавсаргах
7. Бүртгэл & материалыг хүлээн авах
2011 оны 4-р сарын 4-15-ны хооронд МҮОХ-ны байрны 304 тоотод зөвхөн шаардлага хангасан материалыг бүртгэн, хүлээж авна
8. Оролцогчийн хураамж: Нэг хүн 20 000 төгрөг
9. Зохион байгуулагч:
Монголын Үндэсний Олимпийн Академи
Монголын Үндэсний Олимпийн Хороо
БТСГ-ын Спортын анагаах ухааны алба
Хан Уул дүүрэг 1 хороо
Чингисийн өргөн чөлөө
Улаанбаатар 210648
Утас: 34 52 85 / 91; 8811-2739; 8810-2012;
И-мэйл: tungalag@olympic.mn
Монголын Үндэсний Олимпийн Академи
Монголын Үндэсний Олимпийн Хороо
БТСГ-ын Спортын анагаах ухааны алба
МҮОХ-ны “Спорт ба эмэгтэйчүүд” комиссын нэрэмжит эмэгтэй сагсан бөмбөгчдийн аварга шалгаруулах тэмцээний заавар

1. Тэмцээний зорилго:
Сагсан бөмбөгийн спортыг сурталчилж, эмэгтэйчүүдийн дунд зохион байгуулдаг сагсан бөмбөгийн тэмцээний тоог нэмэгдүүлж улмаар улсын шигшээ багийг бүрдүүлэн олон улс, тивийн чанартай тэмцээнд оролцуулах
2. Тэмцээний удирдлага, зохион байгуулалт:
МҮОХороо, МҮОХорооны “Спорт ба эмэгтэйчүүд” комисс, МСБХолбоо, МҮОНТ-ийн Уран бүтээлийн 4-р нэгдэл
3. Тэмцээн явагдах газар, хугацаа:
Тэмцээн 2011 оны 4-р сарын 2,3-ны өдрүүдэд Буянт-Ухаа дахь спортын шинэ ордонд болно. Жич: (Тэмцээнд олон баг оролцох бол 3-р сарын 31, 4-р сарын 1-ны өдрүүдэд хэсгийн тоглолтуудыг спортын төв ордоны А танхимд зохион байгуулна)
4. Тэмцээнд оролцох баг, байгуулага:
Тэмцээнд Улаанбаатар хотын бүх дүүргүүдийн спорт хороо, тусгай газруудын спорт хороо болон их дээд сургуулиуд, спорт клубуудын шигшээ баг, компани, аж ахуйн нэгж байгуулагын баг тамирчид оролцоно.
5. Техникийн зөвлөгөөн:
Тэмцээний техникийн зөвлөгөөн 2011 оны 3-р сарын 30-ны 14 цагт Спортын төв ордны хурлын танхимд болно. Багийн дасгалжуулагч баг тамирчидаа гэрчлэх иргэний үнэмлэх, баримт бичиг, багийн баталгаажуулсан мэдүүлэг, 3*4 харьцаатай цээж зургийг авч ирнэ.
6. Тэмцээний журам:
Тэмцээн 34 хүртэлх, 35-аас дээш гэсэн хоёр насны ангиллаар явагдана. Багийн тамирчид тоглолтын жигд хувцастай, хувийн дугаартай байх шаардлагатай. Тухайн тоглогч зөвхөн нэг насны ангилалд тоглоно.
Техникийн зөвлөгөөнд багийн дасгалжуулагч оролцох бөгөөд зарласан цагаас хоцорсон тохиолдолд багийг нь тэмцээнд оролцуулахгүй.
Багуудаас тэмцээнд оролцох эрхийн төлбөр авахгүй. Багууд тоглолтын цагтаа ямагт бэлэн байх, нээлтийн арга хэмжээнд бүгд оролцох үүрэгтэй.
Багууд зохион байгуулалттай оролцож, хувцаслалтыг бүрэн жигд хангах
7. Тэмцээний шагнал:
34-өөс доош нас
1-р байр Цом, Алтан медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал
2-р байр Мөнгөн медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал
3-р байр Хүрэл медаль, Өргөмжлөл, мөнгөн шагнал
Шилдэг тоглогч-2 тус бүр өргөмжлөл, мөнгөн шагнал
35-аас дээш нас
1-р байр Цом, Алтан медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал
2-р байр Мөнгөн медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал
3-р байр Хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал
Шилдэг тоглогч-2 тус бүр өргөмжлөл, мөнгөн шагнал
Харилцах утас: 96662389, 96961155
Америк Бразилд нэг тэрбум доллараар туслана
March 24, 2011 by admin
Filed under Наадмуудын мэдээлэл, Рио 2016
CITIUS, ATLIUS, FORTIUS
Саяхан Бразилд айлчилсан АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама айлчлалын үеэр олимп болон хөлбөмбөгийн ДАШТ-д зориулж нэг тэрбус долларын хөрөнгө оруулалт хийх болсноо мэдэгджээ. Энэхүү мөнгө нь дэд бүтэц, барилга байгууламжинд зарцуулагдах гэнэ. Компаниудаар дамжуулан мөнгийг өгөх бөгөөд томоохон тэмцээнүүдээр хоёр орны эдийн засгийн харилцаа эрс сайжирна гэдэгт итгэлтэй байгаагаа АНУ-ын сангийн сайд мэдэгдсэн байна.
2016 оны олимпийн наадмыг зохион байгуулах эрхийн төлөө Рио де Жанейро хоттой Чикаго хот маш ширүүн өрсөлдөж ялагдал хүлээсэн билээ. Энэ үед Чикагогийн уугуул Обама гол сурталчилгааг хийж байсан юм.
Лондоны олимпийн тасалбарыг хэрхэн захиалах вэ?
March 18, 2011 by 5 rings
Filed under Гадаад, Лондон 2012, Мэдээ, Наадмуудын мэдээлэл
CITIUS, ATLIUS, FORTIUS
“Лондон-2012” олимпийн наадмын тасалбар борлуулалтын талаар Зохион байгуулах хорооны дарга Себастьян Коэ ярьж байна.
-Лондоны олимпийн тасалбарыг гуравдугаар сарын 15-наас албан ёсоор борлуулж эхэллээ. Тэгэхээр би яг энэ өдөр худалдаж авсан тасалбараа гар дээрээ тавьж чадах болов уу?
-Үгүй ээ. Эхний ээлжинд хүмүүсийн тасалбар худалдан авах хүсэлтийг хүлээн авна. Зургаан долоо хоногийн турш буюу дөрөвдүгээр сарын 26-ныг хүртэл энэ үйл ажиллагаа үргэлжлээд зарим төрлийн тасалбарыг авах хүсэлт тогтоосон тооноос давбал сугалааны журмаар эздийг нь тодруулах юм. Тэгэхээр энэ хугацаанд аль ч өдөр бүртгүүлсэн бай, бүх хүн тэгш эрхтэй, адил боломжтой байна. Read more
“Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан алдартнуудаа шагнав
Зэвсэгт хүчин үүсгэн байгуулагдсаны яруу алдарт 90 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн нэр бүхий хүмүүсийг спорт, олимпизмийн үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсныг нь үнэлж шагналаа.
Зэвсэгт Хүчний Жанжин Штабын дэд дарга, Бригадын генерал Б.Баярмагнайг “Алтан Очир” одонгоор шагнасан бол “Олимпийн Алдар” одонгоор хурандаа Х.Золзаяа, ШШГЕГазрын дэд дарга бөгөөд тогтоол гүйцэтгэх газрын дарга, хурандаа Д.Даваа-Очир, Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Х.Пүрэвсүрэн, Монгол Улсын арслан, дэд хурандаа Б.Ганбат, ОУХМ, дэслэгч Х.Хаш-Эрдэнэ нарыг шагналаа. Түүнчлэн “Алдар” спорт хорооны соёл хүмүүжлийн зааварлагч, ахлах дэслэгч С.Энхтайван, үндэсний сурын дасгалжуулагч, Монгол улсын мэргэн, дэслэгч Д.Норжмаа, Монгол улсын харцага, дэслэгч Т.Мөнгөнцоож, ОУХМ, Монгол улсын өсөх идэр начин, ахлах дэслэгч Т.Өсөх-Ирээдүй, Аймгийн хурц арслан, дэслэгч Ш.Мөнгөнбаатар, аймгийн арслан, дэслэгч Ц.Жамсран нарыг “Дурсгалын алтан медаль”-аар тус тус шагнажээ.
Алдартнуудаа шагналаа
Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан МҮОХ, Спорт ба Эмэгтэйчүүд комиссоос дараах хүмүүсийг спорт, олимпизмийн үйл хэрэгт оруулсан хувь нэмрийг нь үнэлж шагналаа. С.Наст (Волейболын холбоо), Д.Хишигдорж (цана), Н.Юнгээ (86-р сургуулийн багш) нарыг Олимпийн Алдар одонгоор, Эрэл сургуулийн захирал Ц.Алтанцэцэгийг талбайн теннисний спортод оруулсан хувь нэмрийг нь үнэлж, Магнай Трейд ХХК-ийн захирал М.Цэцэгээг тэшүүрийн спортод оруулсан хувь нэмрийг нь үнэлж, олс таталтын эмэгтэй багийн дасгалжуулагч Б.Адьяахүү, бүжгийн спортын багш О.Саранхүү нарыг МҮОХ-ны Алтан медалиар тус тус шагнажээ.













