Олимпийн бус төрлийн спортын холбооны судалгаа

CITIUS, ATLIUS, FORTIUS

Доорх холбоос дээр даран олимпийн бус төрлийн спортын холбоодын судалгааг татаж авна уу.

Non_olympic_study (2)

Буцах хаяг:

tungalag@olympic.mn

Буудлагын спортын цогцолбор байгуулахад кувейтүүд тусална (видео мэдээ)

April 25, 2011 by  
Filed under Буудлага, Дотоод, Спорт холбоод

CITIUS, ATLIUS, FORTIUS


УИХ-ын гишүүн, Монголын Буудлага Спортын холбооны ерөнхийлөгч Э.Мөнх-Очир, Нийслэлийн Засаг Дарга Г.Мөнхбаяр болон бусад албаны хүмүүс Кувейт улсын засгийн газар болон Азийн буудлагын холбооны урилгаар тус оронд айлчилж байна. Монголын Буудлага Спортын Ерөнхийлөгч Э.Мөнх-Очир тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр Азийн буудлагын холбоонд зочилсон бөгөөд энэ үеэр тус холбооны ерөнхийлөгч Салман Аль-Сабахтай уулзаж Монгол улсад олон улсын буудлага спортын олимпийн цогцолбор барих талаар санал солилцсон тухай мэдээллийг дараах видеоноос үзнэ үү.

ҮОХ-д Лондонд бус Москвад хуралдана

April 25, 2011 by  
Filed under Мэдээ, ОУОХ

CITIUS, ATLIUS, FORTIUS

Олон улсын Үндэсний Олимпийн Хороодын холбооны нэгдсэн хурал 2012 онд Лондон хотноо болох байсан ч санхүүгийн бэрхшээлээс болж тэд Москва хот руу шилжүүлжээ. Лондон хот энэхүү хурлыг зохион байгуулахад 5 сая паунд буюу 8 сая ам.доллар хэрэгтэй байсан юм.

Хоёр жил тутам болдог энэхүү арга хэмжээнд 200 гаруй орны Үндэсний Олимпийн Хороодын удирдлагууд оролцохоос гадна ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн хурал болдгоороо онцлогтой. Энэ нь 2000 оноос хойш анх удаа олимпийг зохион байгуулах хот нь энэ хурлыг аваагүй тохиолдол гэнэ.

Өнгөрсөн сар цунамигийн аюулаас болж уран гулгалтын ДАШТ-ийг зохион байгуулж чадахгүйд хүрсэн Токио хотын эрхийг Москва хот мөн шилжүүлэн авсан билээ.

 

Д.Гэрэл “Олимпийн Алтан од” одонгоор шагнууллаа

April 25, 2011 by  
Filed under Дотоод, Мэдээ, Тэквондо

CITIUS, ATLIUS, FORTIUS

МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн өнөөдөр Монголын Тэквондогийн Холбооны хүндэт Ерөнхийлөгч, Монгол улсаас БНСУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Д.Гэрэлийг “Олимпийн Алтан од” одонгоор шагнав. Доржпаламын Гэрэл нь арав шахам жил Монголын Тэквондогийн Холбоог тэргүүлж, олимпийн төрлийн энэхүү спортыг хөгжүүлэхэд үлэмж хувь нэмэр оруулж, Монгол-Солонгосын спортын хамтын ажиллагааг хөгжүүлэх үйлст дорвитой хувь нэмэр оруулсан зүтгэлтэн юм. Д.Гэрэл нь 1952 онд төрсөн, хуульч мэргэжилтэй, самбо, боксын спортоор хичээллэж байсан. 1981 оноос дипломат албыг хашиж буй билээ.

Эхлээд Наньжин, дараа нь Үхань…

April 24, 2011 by  
Filed under Дотоод, Мэдээ, Спорт холбоод

CITIUS, ATLIUS, FORTIUS

Олон улсын олимпийн хорооны Эв санааны нэгдлийн сан, Монголын Үндэсний Олимпийн Хороо, Монголын сагсан бөмбөгийн холбоотой хамтран хэрэгжүүлж буй багийн спортыг дэмжих хөтөлбөр (Team Support Grant)-ийн II шат эхэллээ. Уг хөтөлбөрийн эхний шат нь “Гуанжоу-2010” Азийн наадамд бэлтгэж оролцоход чиглэгдэж, манай сагсчид Туркменистан, Узбекистаны багийг хожсон билээ. Хоёрдугаар шат нь зургадугаар сарын 10-15-нд БНХАУ-ын Наньжин хотноо зохиогдох Зүүн Азийн АШТ-д хүч сорьж, “айргийн тав”-д шалгарвал ирэх намрын есдүгээр сард мөн өмнөд хөршийн Үхань хотод “хөшгөө нээх” том Азийн АШТ-д оролцох эрхтэй болох юм. Манайхан Зүүн Азийн бүсийн тэмцээнд БНХАУ, БНСУ, БНАСАУ, Япон, Тайвань, Хонконг, Макаогийн багтай өрсөлдөнө.

Олон улсын хөнгөн атлетикийн эксперт Олимпик Хаусд

CITIUS, ATLIUS, FORTIUS

Олон Улсын Хөнгөн Атлетикийн Холбоо (IAAF)-ны шугамаар хөнгөн атлетикийн дасгалжуулагчдын үндэсний семинар МҮОХ-ны байранд явагдаж байна. Семинарыг Тажикстан улсын иргэн Евгений Шумарин удирдаж байгаа бөгөөд хоёр долоо хоногийн хугацаанд багш нарын тархийг цэнэглэх ажээ.  МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ц.Дамдин өнгөрөгч баасан гарагт Евгений Шумаринг хүлээн авч уулзлаа. Монгол улсад хөнгөн атлетик хөгжих боломжтойг тэрбээр өгүүлж, түүний төлөө өөрийн хувь нэмрээ чадахаараа оруулахаа тэр илэрхийлсэн. Мөн хэдхэн хоногийн өмнө Монгол улсаас олимпийн анхны эрхийг хөнгөн атлетикийн тамирчин Б.Сэр-Од авсанд баяр хүргэсэн юм. Тэрбээр Тажикстаны Хөнгөн Атлетикийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргын албыг хашдаг бөгөөд залуудаа ойрын зайн гүйгч байжээ.

Марио+Соник Лондоны олимпийг чимнэ

CITIUS, ATLIUS, FORTIUS

Хүн төрөлхтөний түүхэн дэх хамгийн шилдэг видео тоглоомууд болох Супер Марио, дүрсгүй зараа Соник нарыг хамтад нь Лондоны олимпийн тоглоомын гол дүр болгожээ. Mario & Sonic at the London 2012 Olympic Games буюу Марио, Соник хоёр Лондоны олимпод нэртэй энэхүү тоглоомонд хоёр баатар усанд сэлэлт, хөнгөн атлетик, хөлбөмбөг, морин уралдаан гээд л 50 гаруй спортын төрлөөр хүч үзэх гэнэ. Видео тоглоомыг Сега компаний 3DS, болон Нинтендогийн Wii консол дээр тоглох боломжтой гэнэ.

This is the Time – London 2012 (видео)

CITIUS, ATLIUS, FORTIUS

Марафонч Бат-Очирын Сэр-Од: Монголдоо хамгийн анхны олимпийн эрхийг авчирсандаа баяртай байна

CITIUS, ATLIUS, FORTIUS

“Виржиниа Лондон” дэлхийд зартай олон улсын марафоны уралдаанд 9-р байр эзлэн, олимпийн А зэрэглэлийн норматив биелүүлэн, монгол тамирчдаас хамгийн анхны олимпийн эрхийг авсан, 2010 оны шилдэн тамирчин, марафонч Б.Сэр-Одтой цахим байдлаар товч ярилцлага хийснээ толилуулъя. Read more

Монгол хүүхдүүдийн эссе ОУОХ-ны эмхтгэлд

April 19, 2011 by  
Filed under Дотоод, Олимп судлалын төв, ОУОХ

CITIUS, ATLIUS, FORTIUS

ОУОХ-ноос 2010 онд зарласан “Спорт ба уран зохиол” эссе бичлэгийн хүүхдүүдийн уралдааны хоёр насны ангилалд Монголоос Энхбаатарын Мөнх-Уянга, Баянмөнхийн Содоо нар шалгарч, ноднин жил “IOC Trophy”, мөнгөн шагналаа МҮОХны дэд ерөнхийлөгч Ц.Дамдин, ОУОХ-ны хүндэт гишүүн Ш.Магван нараас гардан авсан билээ. ОУОХ-ны соёл, олимпийн боловсролын комиссоос дээрх уралдаанд шалгарсан хүүхдүүдийн бүтээлийг нэгтгэн, “Sport et Literature” эмхтгэл хэвлэн гаргасан бөгөөд манай хоёрын эссе уг альманах бүтээлд багтсан байна. “Бээжин-2008” олимпоос манайхан хоёр алтан медаль хүртэх торгон агшинд гудамж, талбайд хуран цуглаж баярлаж хөөрсөн хүмүүсийг хараад Чингисийн эх орноороо бахархах сэтгэл төрсөн. Ялангуяа хөл муутай эмээ нь хүртэл босчихсон баярлаж байсныг хэзээ ч мартдаггүй” гэж Э.Мөнх-Оргил бичсэн бол “…Бага байхад эгч маань төрсөн өдрөөр минь хөлбөмбөгийн ширэн бөмбөг бэлэглэснээс хойш спортоос салахаа больсон. Том болоод олимпийн нэртэй тамирчин болж, төрөлх сургуульдаа шинэ заал барьж өгөх юмсан” хэмээн бяцхан Содоо хүү бичжээ. ОУОХны гишүүн 205 орноос нийт 45 ҮОХ-ны бүтээл шалгарч, дээрх эмхтгэлд орсон байна.

 

 

Page 1 of 3123