“Наньжин-2014″-ийн лого зарлагдлаа

CITIUS, ATLIUS, FORTIUS

Хүүхдийн олимпийн хоёрдугаар наадам 2014 онд БНХАУ-ын Наньжин хотноо зохиогдох билээ. Өнөөдөр “Наньжин-2014″ олимпийн наадмын зохион байгуулах хорооноос логог олон нийтэд танилцуулсан байна. Логоны талаар ОУОХ-ны Ерөнхийлөгч Жак Рогге “Энэхүү өнгө алагласан лого нь Хятадын ард түмэн, Наньжин хотыг илэрхийлж чадаж байна гэж үзэж байна. Хүүхэд, залуусын үерхэл нөхөрлөлийг бүрэн харуулж байна” гэжээ.  Логоны шалгаруулалтанд гадаад, дотоодын 40,000 гаруй бүтээл ирсэн байна.

О.Гүндэгмаа “Лондон-2012″ын олимпийн эрх авлаа

May 22, 2011 by  
Filed under Дотоод, Лондон 2012, Мэдээ

CITIUS, ATLIUS, FORTIUS

АНУ-ын Форт Беннин хотноо үргэлжилж буй буудлага спортын дэлхийн цомын тэмцээний спорт гар бууны эмэгтэйчүүдийн 25 метрийн дасгалд олимпийн мөнгөн медальт, хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа мөнгөн медаль хүртэж, “Лондон-2012″ олимпод цэц сорих эрхтэй боллоо. Бээжингийн олимпод түүний өмнө хөндөлсөж, нутгийнхаа дэвжээнд алтан медаль хүртэж байсан Чен Ин энэ Дэлхийн цомд финалын дэлхийн дээд амжилтыг тогтоон түрүүлжээ.Энэ дасгалд олимпийн хошой хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин, Герман Улсын иргэн Д.Мөнхбаяр аравдугаарт орж, шигшээ 8-д хараахан шалгарч чадаагүй бол Ц.Мөнхзул мөн 12-т эрэмбэлэгджээ.

 

ТЭМЦЭЭНИЙ ДҮН:

Спорт гар бууны 25 м:

1.Чен Ин (БНХАУ)- 796,7 (591+205,7)

2.О.Гүндэгмаа (Монгол)-789,8 (585+204,8)

3.Рахи Сарнобат (Энэтхэг)-789,7 (582+207,7)

…10.Д.Мөнхбаяр (Герман)-581

…12.Ц.Мөнхзул (Монгол)-580

…54.Т.Баярмаа (Монгол)-565

Олимпийн өдрийн тэмдэглэх нэг сарын аян

CITIUS, ATLIUS, FORTIUS

МҮОХ-ноос олимпийн өдрийг угтан нэг сарын аяныг зарлаж байна. 1894 оны 6 сарын 23-нд  Пьер де Кубертиний санаачилгаар орчин үеийн олимпийн хөдөлгөөний анхны хурал болж олимпийн наадмыг сэргээх шийдвэр гарсан билээ. Энэ өдрийг 1948 оноос эхлэн дэлхийн даяар Олон улсын олимпийн өдөр болгон тэмдэглэх болсон юм. Энэхүү арга хэмжээг дэлхийн 150 гаруй улсад жил бүр өргөн дэлгэр тэмдэглэдэг бөгөөд сүүлийн жилүүдэд “Хөдөлгөөн-суралцах-эрэлхийлэх” агуулгын доор тэмдэглэх болсон билээ.

Энэ жил МҮОХ нь Олимпийн өдрийг тэмдэглэх нэг сарын аянг зарлаж байна. Энэхүү аяны хүрээнд дараах арга хэмжээнүүдийг зохион байгуулна.

  • МҮОХ нь спортын холбоодтойгоо хамтран олимпийн хөдөлгөөнийг сурталчилж, олимпийн хөтөлбөрийн шинэ спортыг таниулах арга хэмжээ зохион байгуулна.
  • Олимпод оролцогч тамирчдыг залуу үеийн үлгэр дууриалал болгох, олон нийтэд сурталчлах, хөгжөөнт буухиа тэмцээнийг хөлбөмбөгийн холбоотой хамтран зохион байгуулна.
  • “Олимпийн өдрийн 10 000 алхам” явган аялал зохион байгуулна.
  • Спорт, олимпизмийн сэдэв зургийн уралдаан: гар зураг болон фото зураг
  • Олимпод оролцогчдын дэлхийн холбооноос Олимпийн медальтнууд, олимпод оролцогчдыг дэмжигч байгууллагуудад талархал илэрхийлж, хүндэтгэл үзүүлнэ.

 

 

 

М.Анхцэцэг Тайландын Эзэн хааны цом хүртлээ

CITIUS, ATLIUS, FORTIUS

Энэ сарын 2-10-нд Тайландын Кон-Кэн хотноо Тайландын Эзэн хааны цомын тэмцээн болж 6 улсын хүндийг өргөгчид өрсөлджээ. Тэмцээний залуучуудын 63 кг-д манай 14 настай, ОУХМ М.Анхцэцэг 20 тамирчнаас түлхэлттэй өргөлтөөр алтан медаль, огцом өргөлт болон нийлбэрээр мөнгөн медаль хүртэж, Тайландын Эзэн хааны цомоор шагнууллаа. М.Анхцэцэг 2011 он гарснаас хойш насанд хүрэгчдийн улсын аварга, Монголын хүүхдийн спортын 4-р их наадамд түрүүлж, улсын залуучуудын рекордыг 15 удаа шинэчлээд байгаа юм.

Эрдэм шинжилгээний бага хурал боллоо

May 11, 2011 by  
Filed under Дотоод, Мэдээ, Спортын анагаах

CITIUS, ATLIUS, FORTIUS

Монгол улсад Спортын Анагаах ухааны салбар үүсч хөгжсөний 50 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал 2011 оны 05 дугаар сарын 11-ний өдөр МҮОХ-ны хурлын танхимд болж өнгөрлөө. Хурлыг МҮОАкадеми, БТСГ-ын Спортын Анагаах Ухааны Алба хамтран зохион байгууллаа. Эрдэм шинжилгээ, онол практикийн бага хуралд МУБИС, Аварга БТДС, ЭМШУИСургууль, Сувилахуйн сургуулийн эрдэмтэн судлаач, багш оюутнуудын нийт 15 илтгэл тавигдав.

Илтгэлүүдээс Аварга БТДС-ийн багш Ю.Гандолгорын “Түүхий сүүний хоормогийг чөлөөт бөхийн тамирчдад хэрэглэсэн байдал”  1-р байр, МУБИС Гимнастикийн тэнхимийн эрхлэгч ахлах багш Г.Энхсайхан “Монголын эрэгтэй гимнастикчдын бие бялдрын тусгай бэлтгэлжилтийг тодорхойлсон нь” бүтээл тусгай шагнал хүртсэн юм.

Харин оюутнуудаас ЭМШУИС Био-анагаахын 5-р курсын оюутан Б.Бурмаа “Жүдо, чөлөөт бөхийн тамирчдын ажиллах чадвар” бүтээлээр 1-р байр, МУБИС БТДС-ын биеийн тамирын багшийн 4-р ангийн оюутан Т.Доржготов “Гүйлтийн цанын техник тамичдын амжилтанд нөлөөлөх нь”  2- байр, Сувилахуйн сургуулийн оюутан Э.Түвшинбаяр “Жүдо бөхийн спортод зонхилох бэртэл гэмтэл” 3-р байр тус тус эзэлж өргөмжлөл тусгай шагналаар шагнагдлаа. Тус хуралд БТСГ-ын дарга Ч.Наранбаатар, МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, САУ-ны салбарын анхны дарга Тарваа болон Спортын Анагаах ухааны болон Спортын шинжлэх ухааны доктор, профессорууд оролцсон юм.

Л.Отгонбаяр олимпийн хоёр дахь эрхийн болзлыг хангалаа

CITIUS, ATLIUS, FORTIUS

Хөнгөн атлетикийн ОУХМ Л.Отгонбаяр Чех улсын нийслэл Прага хотноо 2011 оны 5 сарын 8-нд болсон Цагдаагийн ДАШТ-ий марафон гүйлтийн тэмцээнд 2:39:51 секундын амжилт үзүүлж түрүүллээ.

Ингэснээр Л.Отгонбаяр Монгол улсын рекорд амжилтыг 43 секундээр ахиулсан ба Лондоны олимпийн наадмын Б зэрэглэлийн нормативийг биелүүлсэн юм.

Холын зайн гүйгч Л.Отгонбаяр нь Хүч спорт хороонд харьяалагддаг. 2004 оны олимпийн наадамд марафон гүйлтийн төрлөөр оролцож байсан бөгөөд улсын дээд амжилтыг хэд хэдэн удаа шинэчилж байсан юм.

Олимпийн төрлийн спортыг дэмжих хөтөлбөрийн маягтууд

CITIUS, ATLIUS, FORTIUS

Спорт холбоодод: Олимпийн төрлийн спортыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд спортын холбоодын бөглөх өргөдлийн маягт, санхүүгийн маягтыг доорх холбоос дээр даран татаж авна уу.

Санхүүгийн маягт

Өргөдлийн маягт

 

Олон улсын марафон гүйлтийн 2-р тэмцээн

CITIUS, ATLIUS, FORTIUS

Эрүүл аж төрөх ёсыг эрхэмлэгч, бие бялдрын өв тэгш хөгжлийг дээдлэгч, хөнгөн атлетикийн спортыг сонирхогч, өөрийгөө ялагч хүн бүхэнд

Биеийн тамир, спортыг идэвхитэй дэмжигч, бодитойгоор хөгжүүлэгч “Ар Монгол Трэвл” компаниас санаачлан Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Монголын хөнгөн атлетикийн холбоо хамтран зохион байгуулдаг Олон улсын марафон гүйлтийн II удаагийн тэмцээн 2011 оны 6 сарын 4-ний өдөр зохион байгуулагдах гэж байна. Read more

Олимпийн төрлийн спортыг дэмжих

May 4, 2011 by  
Filed under Дотоод, Мэдээ, Спорт холбоод

CITIUS, ATLIUS, FORTIUS

Спортын холбоодын бүтэц, үйл ажиллагаа сул, хөгжлийн түвшин жигд бус зэргийг үндэслэн МҮОХ-ноос хоёр шаттай холбоодыг дэмжих хөтөлбөр зарлаж байна. Хөтөлбөрийн эхний хэсэг нь Монголд олимпийн төрлийн спортыг жигд хөгжүүлэхэд чиглэж байгаа юм. Read more

“Mongolia Open-2011″ чөлөөт бөхийн нээлттэй УАШТ боллоо

CITIUS, ATLIUS, FORTIUS

2011 оны чөлөөт бөхийн УАШТ  “Буянт Ухаа” спортын цогцолборт хоёр өдөр явагдаж дүнгээ гаргалаа. Энэ удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн нээлттэй хэлбэрээр явагдсанаараа онцлог бөгөөд нийт долоон улсын 310 гаруй тамирчин оролцсон юм. Тэмцээнийг Женко групп ивээн тэтгэн явууллаа. Тэмцээнээс шалгарсан тамирчид Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийг авсан юм. Read more

Page 1 of 212