Монголын металаар бүтээгдэх медалийн загвар зарлагдлаа

July 28, 2011 by  
Filed under Лондон 2012

CITIUS, ATLIUS, FORTIUS

2012 оны 7 сарын 27-ны үдэш Английн нийслэл Лондон хотноо Зуны олимпийн 30-р наадам нээлтээ хийнэ. Олимп эхлэхэд нэг жил үлдсэн баярын өдөр өчигдөр дэлхий даяар боллоо.

Лондон хотноо ОУОХ-ны Ерөнхийлөгч Жак Рогге айлчилж олон чухал арга хэмжээнд оролцлоо. Олимп эхлэхэд нэг жил үлдсэн энэ өдөр тэрбээр ОУОХ-ны гишүүн 205 орны Үндэсний Олимпийн Хороодод олимпийн наадамд оролцох урилгад гарын үсэг зурсан юм.

Өчигдөр болсон хамгийн том арга хэмжээ нь Лондон 2012 олимпийн наадмын медалийн загварыг олонд танилцуулсан явдал байлаа.

Олимпийн медалийн дизайнийг язгууртнуудын дизайнер Давид Уаткинс урласан аж. Медалийн нэг талд нь бүх зуны олимпийн наадмын медальд залардаг Грекиийн ялалтын бурхан Никег залж, Афиний сүм Партеноныг зэрэгцүүлжээ. Эсрэг талд нь Темза мөрөн, орчин үеийн хотыг харуулсан зураглал багтсан байна.

Медаль 375-400 граммын жин татаж, 85 мм-ийн диаметр, долоон мм-ийн зузаантай байх юм.

Спортын 30 гаруй ордонд 302 медаль гардуулах ёслол болж 2100 гаруй медаль эзэндээ хүрнэ. Олимпийн медалийн орцыг Монголын Оюу Толгой уурхай болон АНУ-ын Юта муж улсын Коннекотын уурхайн металаар хийх билээ.

Азийн Олимпийн Зөвлөлийн Их чуулган боллоо

CITIUS, ATLIUS, FORTIUS

Азийн Олимпийн Зөвлөлийн (OCA) их чуулган Японы нийслэл Токио хотноо өнгөрөгч өдрүүдэд явагдаж өнгөрлөө. Дараах хэд хэдэн чухал шийдвэрийг гаргажээ.

2012 оны чуулган Макаод

Португалийн колони байж байгаад 1999 оноос Хятадын мэдэлд орсон Макао арgl 2012 оны Азийн олимпийн 31 дэх чуулганыг хүлээн авахаар боллоо. Макао 1990 оны Бээжинд анх удаа Азийн наадамд оролцож байжээ. Харин OCA-ийн удирдах зөвлөлийн дараагийн хурал энэ арван сард Туркменистанд болохоор болжээ.  Read more

Олимпийн дөрөв дэх эрхийг Ж.Гантөгс авлаа

CITIUS, ATLIUS, FORTIUS

Монголын байт харвааны холбооны Үндсэн шигшээ багийн тамирчид 2011 оны 7-р сарын 3-10-ны өдрүүдэд Итали улсын Турин хотод болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо. Уг тэмцээн нь 2012 оны Олимпийн наадамд оролцох эрх олгох хариуцлагатай тэмцээн байсан бөгөөд нийт 82 орны шилдэг тамирчид цэц мэргээ сорилоо.

Тэмцээн олон улсын дүрмийн дагуу эрэгтэй тамирчид 90, 70, 50, 30 метрийн зайд харваж  манай улсаас оролцсон ОУХМ Ж.Гантөгс 4 зайн нийлбэр дүнгээр 1346 оноо онож нийт 199 тамирчдаас 9-р байранд шалгарч  90, 70, 50 метрийн зайн болон 4 зайн нийлбэр дүнгийн Монгол улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоов. Мөн ОУХМ Г.Ган-Эрдэнэ 4 зайн нийлбэр дүнгээр 23-р байранд шалгарч 30 метрийн зайн Монгол улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо. Эрэгтэй нийт 54 улсын баг эрэгтэй багийн харваанд өрсөлдсөнөөс манай улсын баг 25-р байранд шалгарч  үндэснийхээ дээд амжилтыг мөн шинэчлэн тогтоов.

Эмэгтэй тамирчид 70, 60, 50, 30 метрийн зайд харваснаас ОУХМ Б.Урантунгалаг 4 зайн нийлбэр дүнгээр 1323 оноо онож нийт 148 тамирчдаас 32-р байранд шалгарч 50 метрийн зайн болон нийлбэр дүнгийн үндэсний дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо.

Спортын мастер Ч.Оюунсүрэн 4 зайн нийлбэр дүнгээр 1280 оноо онож Монгол Улсын ОУХМ-ын болзолыг хангалаа. Манай эмэгтэй багийн тамирчид багийн харваанд дэлхийн 42 орны багтай өрсөлдөж 21-р байранд орж үндэсний дээд амжилтыг шинэчлэн тогтоов.

Шигшээ харваанд манай 5 тамирчин оролцож ОУХМ Ж.Гантөгс 3 удаагийн ялалт байгуулж 2012 оны Олимпийн наадамд оролцох эрх авлаа.

Манай харваачид 1996 оны Атлантын Олимпийн наадмаас хойшхи 3 Олимпийн наадамд, ялангуяа эрэгтэй харваачид 1980 оны Москвагийн Олимпийн наадмаас хойш буюу 32 жилийн хугацаанд Олимпийн наадамд оролцож чадаагүй байсан юм.

Ийнхүү манай улс байт харвааны спортын төрлөөр Олимпийн наадамд оролцох эрхтэй боллоо.

Мөн энэ оны 10 сард Иран улсад болох Азийн аварга шалгаруулах тэмцээн, 2012 оны 6 сард АНУ-д болох Дэлхийн цомын тэмцээнээс манай байт харваачид Олимпийн наадамд оролцох эрхийн тоогоо нэмэх боломжтой юм.

Олимпийн медальтнуудыг Засгийн газраас шагналаа

July 7, 2011 by  
Filed under Дотоод, Мэдээ

CITIUS, ATLIUS, FORTIUS

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Олимпийн наадмаас медаль хүртэж эх орныхоо нэрийг олимпийн тэнгэрт дуурсгаж байсан тамирчдыг засгийн газраас нийт 160 сая төгрөгөөр шагнах шийдвэр гаргажээ.

1968 оны Мехикогийн олимпийн наадмын мөнгөн медальт Ж.Мөнхбат /чөлөөт бөх/, 1972 оны Мюнхены олимпийн мөнгөн медальт Х.Баянмөнх  /чөлөөт бөх/, 1976 оны Монреалийн олимпийн наадмын мөнгөн медальт З.Ойдов /чөлөөт бөх/, 1980 оны Москвагийн олимпийн наадмын мөнгөн медальт Ц.Дамдин /жүдо бөх/ нарт болон 1980 оны Москвагийн олимпийн наадмын мөнгөн медальт Ж.Даваажав агсны гэр бүлд тус бүр 15 сая төгрөг,  1968 оны Мехикогийн олимпийн наадмын хүрэл медальт Ч.Дамдиншарав /чөлөөт бөх/, Д.Сэрээтэр /чөлөөт бөх/, 1980 оны Москвагийн олимпийн наадмын хүрэл медальт Р.Даваадалай /жүдо бөх/, 1988 оны Сөүлийн олимпийн наадмын хүрэл медальт Н.Энхбат /бокс/, 1992 оны Барселоны олимпийн наадмын хүрэл медальт Д.Мөнхбаяр /буудлага/, 1996 оны Атлантын олимпийн наадмын хүрэл медальт Д.Нармандах  /жүдо бөх/ нарт болон 1968 оны Мехикогийн олимпийн наадмын хүрэл медальт Т.Артаг агсан, 1980 оны Москвагийн олимпийн наадмын хүрэл медальт Д.Оюунболд агсны гэр бүлд тус бүр 10 сая төгрөгийн мөнгөн шагнал олгохоор шийдвэрлэсэн байна.

2018 оны цагаан олимп Пёнчан хотод

July 7, 2011 by  
Filed under Мэдээ, Наадмуудын мэдээлэл

CITIUS, ATLIUS, FORTIUS

ӨАБНУ-ын далайн эргийн үзэсгэлэнт Дурбан хотноо болж буй ОУОХ-ны 123 дахь удаагийн хурлаар 2018 оны олимпийн нийслэлийн нэр тодорлоо.

Өвлийн олимпийн 23 дугаар наадмыг зохион байгуулах эрхийн төлөө гурван хот өрсөлдсөн бөгөөд өмнө нь явагдсан сугалааны дагуу Мюнхен (ХБНГУ), Анси (Франц), Пёнчан (БНСУ) гэсэн дарааллаар өөрсдийн илтгэлүүдээ тавьсан юм. Үүний дараа санал хураалт явагдаж орон нутгийн цагаар 15 цагаас ОУОХ-ны Ерөнхийлөгч Жак Рогге ялагчийг зарласан.

Санал асуулгаар БНСУ-ын Пёнчан хот үнэмлэхүй олонхийн санал буюу 63 санал авч тэргүүлсэн бол Германы Мюнхен 25, Францын Анси 7 санал авч 2018 оны ОЛИМПИЙН НИЙСЛЭЛЭЭР ПЁНЧАН ХОТ ТОДОРЛОО.

ПЁНЧАН хот ийнхүү олимпийн наадмын эрхийг авснаар өвлийн олимп Ази тивд гурав дахиа айлчлахаар болж байна. Өмнө нь 1972 онд Японы Саппоро, 1998 онд мөн Японы Наганод өвлийн олимп зохиогдож байв.

 

Пёнчан хот нь нийслэл Сөүл хотоос дорно зүгт 180 км-т оршдог, 50,000 гаруй хүнтэй бяцхан хот юм. Энэ хотыг олонд таниулсан зүйл нь буддын шашны сүм хийдүүд бөгөөд сүүлийн хэдэн жил өвлийн спортод ихээр анхаарлаа хандуулах болж жуулчдыг соронзон мэт татах болсон юм. 2008 оноос цас, мөсний спорт хөгжих боломжгүй халуун орны залуусын дунд “Мөрөөдлийн хөтөлбөр” хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд жил бүр 30 гаруй орны хүүхэд залуус энэ төсөлд тогтмол хамрагдах болжээ.