Танилц. Тэд олимпийн “Алтан түнш”
August 29, 2011 by admin
Filed under Дотоод, Мэдээ, Олимпийн түншлэл
CITIUS, ATLIUS, FORTIUS
МҮОХ шинэ маркетинг, түншлэлийн бодлогын хүрээнд Алтан түншүүдтэй гэрээ байгууллаа.
Олимпийн түншлэлийн зорилго
- МҮОХ-ны стратеги зорилгыг хэрэгжүүлэх
- Олимпийн наадамд оролцох Монголын багийн бэлтгэлжилтэнд бодитой хөрөнгө оруулах
- Монгол оронд олимпизмийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх
- Үндэсний спортын холбоодод дэмжлэг үзүүлэх Read more
“Алтан Од” + “Алтан Гадас”

ОУОХ-ны Ерөнхийлөгч Жак Рогге “Олимпик хаус”-т зочлох үеэрээ МҮОХ-ны тэргүүн дээд шагнал “Алтан Од”-ыг хүртлээ. Энэхүү шагналыг Монгол улсад олимпизмийг түгээн дэлгэрүүлэх, спортод өөрийн бодитой хувь нэмрээ оруулсан хүнд өгдөг юм. Тэрбээр энэхүү шагналыг хүртсэн анхны ОУОХ-ны Ерөнхийлөгч болсон нь энэ юм.
Тэгвэл түүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж түүнийг хүлээн авч уулзан төрийн дээд шагнал “Алтан Гадас” одонгоор шагналаа. Гадаадын иргэдэд өгдөг төрийн дээд шагнал болох энэхүү одонг түүнийг Монгол улсад оруулсан хувь нэмэр, олимпийн наадамд оролцох, олон улсын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд оруулсан бодитой хувь нэмрийг үнэлэн гардуулжээ.
ОУОХ-ны Ерөнхийлөгч Жак Рогге “Лондон-2012″ олимпийн наадмын урилгыг гардууллаа
August 25, 2011 by admin
Filed under Дотоод, Лондон 2012, ОУОХ
CITIUS, ATLIUS, FORTIUS

МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэнгийн урилгаар Монгол улсад айлчилж буй ОУОХ-ны Ерөнхийлөгч, эрхэмсэг ноён Жак Рогге “Олимпик хаус”-т зочилсон юм.
Энэ үеэр олон үйл явдал болсон бөгөөд тэдний нэг нь “Лондон-2012″ олимпийн наадамд оролцох урилгыг ОУОХ-ны Ерөнхийлөгч Жак Рогге өөрийн биеэр олимпийн наадмын Монголын багийн ахлагч, Монгол улсын шадар сайд, МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн М.Энхболдод гардуулсан юм. Ёслолын ажиллагааны үеэр ОУОХ-ны хүндэт гишүүн Ш.Магван, МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн, МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ж.Хатанбаатар нар байлцлаа.
Лондон хот олимпийн наадмыг зохион байгуулах эрхийг 2005 онд Сингапурт болсон ОУОХ-ны их хурлаар авснаар орчин үеийн олимпийн наадмыг гурван удаа зохион байгуулахаар болсон анхны хот болсон билээ. Лондон хоттой Парис, Нью Йорк, Москва, Мадрид хотууд өрсөлдсөн юм.
Лондон хот олимпийн наадмын эрхийг авснаас хойш дэд бүтэц, хүний нөөц, санхүүгийн тал дээр маш амжилттай ажиллаж, төлөвлөсөн хугацаанаасаа өмнө цэнгэлдэх хүрээлэн, бүтээн байгуулалтын ажлуудаа хүлээлгэж өгөөд байна.
Олимпийн наадам үндсэндээ Төвийн бүс, Темза мөрний бүс, Олимпийн бүс, Их Лондоны гадна бүс, Хөлбөмбөгийн бүс гэсэн таван хэсэгт зохион байгуулагдана.
Лондонгийн олимпийн наадамд оролцох Монголын багийн ахлагчаар (chef-de-mission) Монгол Улсын Шадар Сайд, МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн М.Энхболд ажиллах бол, атташегаар МҮОХ-ны дэд ерөнхийлөгч, “Голомт” банкны ТУЗ-ийн дарга Д.Баясгалан томилогдсон.
Одоогоор Монголын баг олимпийн наадмын дөрвөн эрхийг хөнгөн атлетик, буудлага, байт харвааны төрөлд аваад байна. Бусад олон спортын төрлийн эрх авах тэмцээнүүд болсны дараа энэхүү тоо улам нэмэгдэх нь дамжиггүй билээ.
Ирэх жилийн долдугаар сарын 27-нд бамбараа асаах уг олимпод монголчууд чөлөөт бөх, жүдо, бокс, буудлага, байт харваа, хүндийг өргөлт, хөнгөн атлетик, усанд сэлэлт, тэквондо, дугуйн спортоор 30-40 тамирчин оролцуулах өөдрөг зорилттой байгаа бөгөөд “Бээжин-2008”-д долоон төрлөөр 27 тамирчин илгээсэн билээ
Ерөнхийлөгчийн хүслийг Олимпийн музейд заллаа
Энэ оны 1 дүгээр сарын 25-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Швейцарь улсад айлчлал хийх үеэрээ Лозанн хотноо байрлах ОУОХ-ны төв байранд зочилж, Ерөнхийлөгч Жак Роггетой уулзсан юм.
Уулзалтын үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бээжин-2008 олимпийн наадамд үзүүлсэн спортын бахдам амжилтаа улам бататган Лондон-2012 олимпод шаргуу бэлдэх үйл хэрэгт бүхий л талын туслалцаа үзүүлж, олимпизмийн хөгжлийн төлөө өргөн анхаарал тавихаа илэрхийлсэн билээ.
Мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол улс 2017 оны Зүүн Азийн, 2023 оны Азийн, 2040 оны Олимпийн наадмын төлөө өрсөлдөх алсын санаатай буйгаа илэрхийлж, ОУОХ-ны Ерөнхийлөгч Жак Роггетой хамт “Сонирхлын бичиг”-т гарын үсэг зурсан юм.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэхүү “Сонирхлын бичиг”-ийг Монголын Олимпийн музейд хадгалуулах шийдвэрийг гаргаж энэхүү хүсэл биелэхийн өлзийтэй ерөөлийг тавьж байна.
О.Энэрэлт “Универсиад”-ийг сурвалжилна
August 10, 2011 by admin
Filed under Спорт пресс, Спорт холбоод
CITIUS, ATLIUS, FORTIUS
Олон Улсын Оюутны Спортын Холбоо, Олон Улсын Спортын Сэтгүүлчдийн Холбооноос хамтран залуу сэтгүүлчдийн хөтөлбөрийг “Шеньжен-2011″ оюутны универсиадын үеэр хэрэгжүүлж байгаа билээ. Энэхүү хөтөлбөрт нэр дэвшигч залуу сэтгүүлчдийг англи хэлний мэдлэг, ажлын туршлагыг нь үндэслэн сонгосон бөгөөд “Таван цагариг” сонины Англи дахь тусгай сурвалжлагч О.Энэрэлт шалгарчээ. Энэхүү хөтөлбөрт дэлхийн 60 орны залуус шалгарч оролцож байгаа юм. Тэд наадмын турш сургалтанд сууж, дэлхийн шилдэг сэтгүүлчдийн лекцийг сонсож тархиа цэнэглэж туршлага солилцох юм.
Оюутны “Универсиад” наадмыг 3100 гаруй сэтгүүлч (2500 хятад, 500 гаруй гадаад) сурвалжлах бөгөөд Монголоос МҮОНРТВ, ТВ-9 телевиз багаа илгээж байгаа гэнэ.
“Лондон-2012″ багийн ахлагчдын их чуулган
August 10, 2011 by admin
Filed under Лондон 2012, Наадмуудын мэдээлэл
CITIUS, ATLIUS, FORTIUS
“London-2012” олимпийн наадмын багийн ахлагчдын зөвлөгөөнд МҮОХны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, шадар сайд, Монголын багийн шефде- миссион М.Энхболд уригдсан байна. Зуны XXX олимпийн наадам эхлэхээс нэг жилийн өмнө уламжлал болон зохиогддог “Chef-de-Mission meeting”-д дэлхийн 205 орны ҮОХны төлөөлөгчид Лондон хотноо хуран цугларчээ. Ирэх жилийн долдугаар сарын 27-нд бамбараа асаах уг олимпод монголчууд чөлөөт бөх, жүдо, бокс, буудлага, байт харваа, хүндийг өргөлт, хөнгөн атлетик, усанд сэлэлт, тэквондо, дугуйн спортоор 30-40 тамирчин оролцуулах өөдрөг зорилттой байгаа бөгөөд “Бээжин-2008”-д долоон төрлөөр 27 тамирчин илгээсэн билээ.
Тивийн сэтгүүлчдийн босс Монголд
August 10, 2011 by admin
Filed under Мэдээ, Спорт пресс, Спорт холбоод
CITIUS, ATLIUS, FORTIUS

Тивийн сэтгүүлчдийн босс Монголд Азийн спортын сэтгүүлчдийн холбоо (ASPU)-ны ерөнхий нарийн бичгийн дарга, БНСУ-ын иргэн Хон Жон-Сү саяхан Улаанбаатар хотноо зочилж, мэргэжил нэгтнүүдтэйгээ “Olympic House”-д нүүр тулан уулзав. Монголын спортын
сэтгүүлчдийн холбоо (MSPU)-ны генсек Б.Цагаанбаатар профессор Хон-той хамтын ажиллагааны асуудал хэлэлцэж, 2012 оноос спортын сэтгүүлчдийн төлөөлөгчдийг харилцан солилцохоор тохиров. Мөн өдөр ASPU-гийн түшмэл МҮОХны Ерөнхийлөгч Д.Загдсүрэнд бараалхсан байна. Азийн спортын сэтгүүлчдийн холбооны төв Сөүл хотноо байрладаг бөгөөд Монгол улс 1990 онд гишүүнээр элссэн юм.
Х.Цагаанбаатар “Оюу Толгой”-н элч тамирчин боллоо
Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Гавьяат тамирчин, “Афин-2004″ зуны олимпийн наадмын хүрэл медальт, Дэлхийн аварга, дэлхийн аваргын хүрэл медальт Хашбаатарын Цагаанбаатар “Оюу Толгой”-н элч тамирчин боллоо.
Өчигдөр болсон элч тамирчинг зарлах ёслолын ажиллагаанд “Оюу Толгой” төслийн ТУЗ-ийн дарга Г.Батсүх, Ерөнхийлөгч Камерон МакРей, МҮОХ-ны Ерөнхийлөгч Ц.Дамдин, түүний багш нар болох Ч.Насантогтох, П.Нямлхагва нар оролцлоо.
“Оюу Толгой” төслийн ТУЗ-ийн дарга Г.Батсүх хэлэхдээ “гурван жилийн өмнөх яг энэ өдөр би Бээжин хотод Цагаанаагийнхаа ялагдахыг хараад уйлж суусан. Одоо харин ирэх олимпод нь амжилт үзүүлэхэд бага ч гэсэн нэмэр болж дэмжлэг үзүүлж байгаадаа баяртай байна. Лондонгийн олимпийн албан ёсны медаль Оюу Толгойн дээж эрдэнэсээр бүтээгдэхээр болсон билээ. Эх орны энэхүү эрдэнэсийг эргүүлэн авчраасай хэмээгээд эрдэнэсийн дээжийг бэлэглэж байна” хэмээжээ. Мөн энэ үеэр Х.Цагаанбаатар болон түүний хоёр багшид зориулсан ноолууран пиджакийг гардуулан өгсөн юм.
Х.Цагаанбаатар “Оюу Толгой” төслийн элч тамирчин болсноор “Лондон-2012″ зуны олимпийн 30-р наадам хүртэлх бүх бэлтгэл сургуулилт, тэмцээн уралдаанд оролцох асуудлаа шийдүүлж байгаа юм.
Орчин үеийн таван төрөлтийн холбооны Ерөнхийлөгч Доктор Шорман Монголд
August 8, 2011 by admin
Filed under Спорт холбоод
CITIUS, ATLIUS, FORTIUS
МҮОХ-ны Ерөнхийлөгч Доктор Д.Загдсүрэн, ОУОХ-ны комиссийн гишүүн, Олон Улсын Орчин Үеийн Таван Төрөлтийн Холбооны (UIPM) ерөнхийлөгч ноён Клаус Шорманыг хүлээн авч уулзлаа. UIPM-ийн хамгийн залуу гишүүн болсон энэхүү сонирхолтой спортыг Монголд хэрхэн хөгжүүлэх талаар санал солилцлоо. МҮОХ-ны Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Ж.Отгонцагаан, МОҮТТХ-ны Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Э.Баярбат нар уг уулзалтанд оролцлоо.
Анхдагчдын нэрэмжит тэмцээн өндөрлөлөө
August 1, 2011 by admin
Filed under Дотоод, Мэдээ, Спорт холбоод
CITIUS, ATLIUS, FORTIUS
Монголын Бейсболын Үндэсний Холбооны 20-н жилийн ой энэ 2011 онд тохиож байгаа бөгөөд ойн хүрээнд 2011 оны 7-р дугаар сарын 28-31-ний өдрүүдэд үүсгэн байгуулагч Х.Магван, Ц.Түмэндэлгэр агсан нарын нэрэмжит бейсболын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа. Тэмцээнийг УИХ-ын гишүүн, МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Э.Мөнх-Очир ивээн тэтгэсэн юм. Тэрбээр 2011 оны 5-р дугаар сарын 29-с 06-р сарын 01 хооронд болсон ‘’Бид Нэг Дэлхийн Хүүхдүүд’’ өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнийг ивээн тэтгэн явуулж байсан билээ.
Энэ удаагийн тэмцээнд наймаг баг 12-15, 16-18 насны ангилалд өрсөлдсөн юм.
12-15 насны ангилалд Strong Ball баг тэргүүлсэн бол, Dream Team, Хөх Монгол багууд удаалж алт, мөнгө, хүрэл медаль, мөнгөн шагналаар шагнуулсан байна.
Харин 16-18 насны ангилалд Хар үнэг баг тэргүүлж, Заанууд, Зөгийнүүд баг удаалжээ.
Монголын Бейсболын Үндэсний Холбоо энэ жил 20 жилийн ойн хүрээнд олон тэмцээнийг зохион байгуулж байгаа бөгөөд Япон, Солонгосоос мэргэжлийн багш, дасгалжуулагч нарыг урин боловсон хүчнээ бэлдэж байна.















