Боксын төрлөөр олимпийн эрх хэрхэн авах вэ?

September 26, 2011 by  
Filed under Лондон 2012, Мэдээ

CITIUS, ATLIUS, FORTIUS

“Лондон-2012” олимпийн наадамд боксын төрөлд оролцох тамирчид эрхээ хэрхэн авах талаар та бүхэндээ танилцуулъя.

Олимпийн наадмын боксын эрэгтэй төрөл дараах арван жинд явагдана.

Хөнгөн ялаа жин – 46-49 кг

Ялаа жин – 52 кг

Азарган тахиа жин – 56 кг

Хөнгөн жин – 60 кг

Хөнгөн холимог – 64 кг

Холимог жин – 69 кг

Дунд жин – 75 кг

Хөнгөн хүнд – 81 кг

Хүнд – 91 кг

Супер хүнд – 91 кг

Нийт 250 эрэгтэй боксчин олимпийн наадамд хүч үзэх бөгөөд дараах үе шаттай.

  1. Дэлхийн боксын лиг. 5 эрх – Өнгөрсөн жилд зохион байгуулагдсан дэлхийн боксын лигт жиндээ тэргүүлсэн  боксчин шууд олимпийн наадамд оролцох эрхээ авна. Эдгээр нэрс тодорсон бөгөөд Алжир, Хятад, Итали, Казахстан,  Украйны боксчид эрхээ аваад байгаа аж.
  2. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн. 92 эрх – Азербайжаны Бакуд болж буй ДАШТ-ний эхний арван байрт орсон боксчин эрхээ авна. Харин хүнд хоёр жинд эхний зургаад орсон тамирчин эрхээ авах юм.
  3. Тивийн олимпийн эрх олгох тэмцээн. 140 эрх – Тив бүрт эрх олгох ганц л тэмцээн зохион байгуулагдана. Ази тивд 56 эрх байгаа юм.

Олимпизмоор амьсгалсан хоймор нутгийнхан

September 24, 2011 by  
Filed under Дотоод, Мэдээ, Олимп судлалын төв

CITIUS, ATLIUS, FORTIUS

МҮОХ-ноос зуны олимпийн XXX наадмыг угтаж, “Таван цагаригийн бат холбоо” уриан доор хөдөө орон нутгаар олимпизмийг сурталчлах өдрүүдийг зохиож байгаа билээ. Аяны хүрээнд Архангай аймагт гурван сар гаруй саатсан олимпийн бамбарыг Монгол орны хоймор болсон Хөвсгөл нутагт залах арга хэмжээ энэ сарын 5-12-нд болсон юм. Тус арга хэмжээнд ОУОХ-ны хүндэт гишүүн Ш.Магван, МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, олимп судлалын төвийн захирал Ж.Баасанхүү, залуучуудын олимпийн аварга Б.Батцэцэг, боксын Азийн хошой аварга, МУГТ Х.Алтанхуяг, гавьяат дасгалжуулагч Ц.Чанцал, С.Түвшинбаяр болон нийслэлийн долоон дүүрэг, 20 аймгийн (Налайх, Хан-Уул, Ховдоос бусад) олимпийн зөвлөлийн дарга, аргазүйчид, төвийн хэвлэл мэдээллийн сурвалжлагчдаас бүрдсэн “Олимп-эв нэгдэл” багийнхан оролцсон юм. Read more

Г.Мөнхбаярыг “Алтан Од” одонгоор шагналаа

September 16, 2011 by  
Filed under Дотоод, Мэдээ

CITIUS, ATLIUS, FORTIUS

Спорт, олимпизмийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, нийслэл Улаанбаатар хотын нийт оршин суугчдын эрүүл мэнд, биеийн тамирын хөгжилд байнга анхаарал хандуулдаг Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаярыг МҮОХ-ны тэргүүн дээд шагнал “Алтан Од”-оор шагнав.

Г.Мөнхбаяр нь их спортыг хөгжүүлэх тал дээр ихээхэн анхаарал хандуулж, спортын дэд бүтэц, барилга байгууламж барих тал дээр чухал шийдвэрийг гаргаж байсан юм. Түүнчлэн “ФС Улаанбаатар” хөлбөмбөгийн клубыг үүсгэн байгуулж, хүүхэд залуучуудад хөлбөмбөгөөр хичээллэхэд урам өгөх, “Сити Кап” спортын цуврал тэмцээнүүд, Улаанбаатар хотод зохиогдсон олон улсын тэмцээнүүдийн Зохион байгуулах хорооны дарга, орлогч даргаар удаа дараа ажиллаж тэмцээнийг зохион байгуулахад шаардлагатай бүхий л арга хэмжээнүүдийг авч байсан юм.

Чөлөөт бөхийн төрлөөр олимпийн эрхийг хэрхэн авах вэ?

September 16, 2011 by  
Filed under Лондон 2012, Чөлөөт бөх

CITIUS, ATLIUS, FORTIUS

Олон Улсын Бөхийн Төрлүүдийн нэгдсэн холбоо (FILA), ОУОХ-ноос эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөх, сонгомол бөх нийлсэн нийт 28 жинд 344 тамирчинг олимпийн наадамд хүч үзэхийг зөвшөөрчээ. Нэг жинд нэг улсаас нэг тамирчин барилдах эрхтэй.

Эрэгтэй чөлөөт бөх (7): 55 кг, 60 кг, 66 кг, 74 кг, 84 кг, 96 кг, 120 кг

Эмэгтэй чөлөөт бөх (4): 48 кг, 55 кг, 63 кг, 72 кг

Сонгомол (7): 55 кг, 60 кг, 66 кг, 74 кг, 84 кг, 96 кг, 120 кг

Нийт тамирчид олимпийн эрхийг дөрвөн үе шаттайгаар авна.

1. Дэлхийн аварга шалгаруулахтэмцээн. Туркийн Истанбул хотод болж буй ДАШТ-д олимпийн жингийн эхний зургаан байр эзэлсэн тамирчид олимпийн эрхээ шууд авна. Энэ тэмцээнээс нийт 108 тамирчинд эрх өгнө.

2. Тивийн аварга шалгаруулах тэмцээн. 2012 он гараад тив тус бүр аварга шалгаруулах тэмцээнээ хийнэ. Тивийн аварга шалгаруулах тэмцээнд эхний хоёр байрт орсон тамирчид олимпийн эрх авна. Өмнө нь олимпийн эрхээ авсан оронд эрхийг олгохгүй ба хэрвээ эхний хоёрт орох аваас байр огшооно. Тив тус бүрээс 36 эрхийг олгоно.

3. Олон улсын эрх олгох тэмцээн 1. Эхний гурван байрт орсон эрэгтэй, хоёр байрт орсон эмэгтэйд олимпийн эрхийг олгоно. Нийт 50 тамирчин олимпийн эрхээ энэ тэмцээнээс авна.

4. Олон улсын эрх олгох тэмцээн 2. Эхний хоёр байр эзэлсэн тамирчид олимпийн эрхээ авна. Нийт 36 тамирчин эрхээ авна.

П.Бат-Очир Азийн Боксын Холбооны Эмнэлгийн комиссийн гишүүнээр сонгогдлоо

September 13, 2011 by  
Filed under Дотоод, Мэдээ, Спортын анагаах

CITIUS, ATLIUS, FORTIUS

Улсын шигшээ багийн эмч, спортын эмч П.Бат-Очир Азийн Боксын Холбооны Эмнэлгийн комиссийн гишүүнээр сонгогджээ. Энэ тухай Азийн Боксын Холбооны Ерөнхийлөгч Гофур Рахимов тус комиссийн дарга Жерри Юү нар бидэнд уламжилсан байна. Жүдо, чөлөөт, бокс, нийт тамирчдын төлөө олон жил ажиллаж буй түүнд амжилт хүсье.

2020 оны олимпийн наадамд зургаан хот өрсөлдөнө

September 12, 2011 by  
Filed under Гадаад, Мэдээ, Наадмуудын мэдээлэл

CITIUS, ATLIUS, FORTIUS

2020 оны Зуны олимпийн наадамд өрсөлдөх зургаан хотын нэр өнгөрсөн долоо хоногт тодорсон билээ.

32 дахь удаагийн наадмыг зохион байгуулах хүсэлтээ Баку (Азербайжан), Доха (Катар), Истанбул (Турк), Мадрид (Испани), Ром (Итали), Токио (Япон)  хотууд илгээсэн юм. Хотууд ирэх хоёр жилийн хугацаан техник, эдийн засгийн үндэслэл, бусад сурталчилгаагаа эрчимтэй хийснээр ОУОХ-ноос томилогдсон тусгай комиссд шалгуулах болно. Үүний дараа 2013 оны 9-р сарын 7-нд Аргентиний Буэнос Аэрост болох ОУОХ-ны их чуулганаар Олимпийн нийслэл тодрох болно.