Э.Мөнх-Очир Азийн буудлагын холбооны дэд ерөнхийлөгч боллоо
October 21, 2011 by admin
Filed under Буудлага, Спорт холбоод
CITIUS, ATLIUS, FORTIUS
Кувейтэд болж буй Азийн аварга шалгаруулах тэмцээний өмнө Азийн буудлагын холбооны ерөнхий чуулган болж өнгөрлөө. Энэ удаагийн чуулганаар холбооны бүтэц бүрэлдэхүүнийг хэлэлцжээ. Монголын буудлага спортын холбооны ерөнхийлөгч Э.Мөнх-Очир энэхүү хуралд оролцсон бөгөөд Азийн буудлагын холбооны дэд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн байна. Тэрбээр 46 санал авч ялалт байгуулан нэр хүндтэй албыг хашихаар болжээ.
Олимпийн төрлийн спортын Азийн удирдах албан тушаалд ийнхүү бас нэгэн монгол томилогдлоо. Монголын олимпийн боксын холбооны ерөнхийлөгч Ч.Ганзориг Азийн холбооны дэд ерөнхийлөгч, Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Б.Ганболд Азийн холбооны удирдах зөвлөлийн гишүүний албыг тус тус хашдаг билээ.
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон баг, тамирчдаа хүлээн авлаа
October 18, 2011 by admin
Filed under Бокс, Дотоод, Мэдээ, Спорт холбоод, Чөлөөт бөх
CITIUS, ATLIUS, FORTIUS
МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн өнгөрсөн сард Туркийн Анталья хотод болсон чөлөөт бөхийн ДАШТ, энэ сард Азербайжаны нийслэл Баку хотноо болсон боксын ДАШТ-д амжилттай оролцож, медаль, олимпийн эрх авсан тамирчдыг хүлээн авч уулзлаа. Чөлөөт бөхийн ДАШТ-ээс манай шигшээ багийн эмэгтэйчүүдийн 63 кг-ийн О.Насанбурмаа хүрэл медаль, эрэгтэйчүүдийн 120 кг-ийн Ж.Чулуунбат шагналт байранд орж олимпийн эрхээ авч, Д.Отгонцэцэг, Б.Оюунсүрэн нар мөнгөн медаль хүртсэн бол боксын ДАШТ-ээс П.Сэрдамба хүрэл медаль, У.Мөнх-Эрдэнэ шагналт байр эзэлж олимпийн эрхээ тус тус авсан билээ. МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн баг тамирчдад баяр хүргээд, ирэх олимпийн наадмын бэлтгэлээ чамбай базааж, яг ийм амжилттайгаар Лондоны олимпийн дараа уулзах ерөөлийг дэвшүүллээ. Харин нийт баг хамт олонд олимпийн эрхийн тоогоо улам ихээр нэмэгдүүлж, Будант Албионд бүтэн багаараа очихыг хүслээ.
Э.Халиунболд Өвөр Монголд түрүүлэв
October 17, 2011 by admin
Filed under Авто спорт, Дотоод, Мэдээ
CITIUS, ATLIUS, FORTIUS
ӨМӨЗО-ны Биеийн тамир спортын хороо, МҮОХ хамтран Өвөр Монголын Ордос хот буюу Зүүн гар хошуунд аравдугаар сарын 8-11-нд автомашин, мотоциклын бартаат замын уралдааныг зохион явууллаа. Энэхүү уралдаанд Монголын автомашин болон мотоциклийн спортын шилдгүүд болох ОУХМ Д.Болдбаатар, Ш.Гансүх, Э.Халиунболд, Х.Тэмүүжин зэрэг тамирчид дасгалжуулагч Ш.Эрдэнэбилэг, Б.Хадбаатар, холбооны УЗ-ийн гишүүн Л.Баасанжав, Д.Ганбат, ахмад тамирчин, ОУХМ Д.Дашдорж болон хөгжөөн дэмжигчдийн баг зэрэг нийт 70 хүний бүрэлдхүүнтэй томоохон баг оролцлоо.
Уралдааныг БНХАУ-ын Авто мото спортын холбооны (CMSA), ӨМӨЗО-ны Биеийн тамир спортын хороо ивээн тэтгэж, тамирчдад өндөр шагнал өгсөн юм. Автомашины уралдаанд 70 баг оролцсон бөгөөд тамирчид нэг нэгээр гараанаас гарч 2,5 км бартаа саад бүхий замыг туулсан цагийн амжилтаар байр эзлүүлэхэд эзэн орны баг шилдэг гэдгээ харуулан эхний байруудыг эзэлсэн. Манай тамирчдын хамгийн сайн амжилт VII байр байсан.
Уралдааныг зохион байгуулагч нар УАЗ автомашинаар оролцсон Монголын баг тамирчдыг уралдуулан дүнг гаргахад тэргүүн байрт спортын мастер Ш.Гомбодорж шалгарч, дэд мастер Ариунболд, залуу тамирчин Сүрэндорж нар удаалсан. Мотоциклын бартаат замын уралдааны төрөлд манай зургаан тамирчин оролцсон ба нийт 40 тамирчин гараанаас гарсан юм. Энэхүү төрөлд манайхан Ази тивд шилдэг гэдгээ харуулж, ОУХМ Э.Халиунболд түрүүлэн, ОУХМ Х.Тэмүүжин удаах байрт шалгарсан. Уралдааныг жил бүр уламжлал болгон зохион явуулах бөгөөд жилээс жилд шагналын сан өндөр байх болно гэдгийг зохион байгуулагчид хэллээ.
Гимнастикийн хөгжил манай тивийг даяарчилж байна
October 17, 2011 by admin
Filed under Гимнастик, Спорт холбоод
CITIUS, ATLIUS, FORTIUS
“Таван цагариг” сонины тусгай сурвалжлагч Б.Өлзийтогтох Токио хотоос мэдээлж байна
Багийн спортоос дутахааргүй ширүүн тэмцэл гимнастикийн талбарт ч өрнөдөг. Нэг нь нийтийн, нийт нь нэгийн төлөө байж, биенийхээ алдааг засаж, хамгийн өндөр үнэлгээ авахын төлөө зориг шалгасан тэмцэл буцалдгаараа онцлог. Хэрэглэл бүхэнд сор болсон тус бүр гурван гимнастикч ур чадвараа нийтэд шалгуулдаг тэр л журмаар Токиогийн цэнгэлдэхэд олимпийн эрх авсан шилдэг найман багийн шигшээ тэмцээн олны сонирхлын төвд байсан юм. Аль ч дасгалд бүдрэхгүй байх зорилготой АНУ-ын шигшээ багийн бүсгүйчүүд ур чадвараа олонд гайхуулсаар аваргын титмийг хүртсэн нь бахдалтай. Иймдээ ч тэд Афин, Бээжингийн олимпийн өмнөх ДАШТ-д ялагдсан гашуун туршлагаа Наран улсад цэглэж, ялалтын “тушаалд гарын үсэг зуруулж” чадсан юм. Энэхүү ялалтад хүрэхэд Алисия Сакрамонегийн гавьяа томоохон түлхэц болсныг тэмдэглэх хэрэгтэй биз ээ.
Харин хойд хөршийн бүсгүйчүүд мөнгөн медальтайгаа эвлэрч чадахгүй, сэтгэл гонсгор байх нь ажиглагдсан. Сингапурын олимпийн аварга Виктория Комовагийн удаа дараа гаргасан алдаа багийн амжилтыг хойш татсан хэмээн үзэх хүн ч олон байв. Сингапурын олимпийн аваргад туршлага дутсан байж магадгүй. Гэхдээ л Комова олон төрөлтийн тэмцээний дэд байрт шалгарч чадсан билээ. Харин эхний гуравт багтах эсэх таамаглал байнга дагуулдаг БНХАУ-ын гимнастикчид нэг хүн шиг байж чадсаны хүчинд Румын, Их Британи, Герман, Япон, Австралийн багийг ардаа орхисон юм. Read more
Эрдмийн их уурхайн багш нарыг шагналаа
October 13, 2011 by admin
Filed under Дотоод, Олимп судлалын төв
CITIUS, ATLIUS, FORTIUS

МУБИС-ийн 60, Биеийн тамирын сургууль үүсч хөгжсөний 55 жилийн ойг тохиолдуулан МҮОХ-ны удирдлагууд дараах нэр бүхийн хүмүүсийг шагнаж, урамшууллаа.
Монгол орон биеийн тамирын багш, спортын дасгалжуулагч, спортын сэтгүүлч, спортын аялал жуулчлалын мэргэжилтэн бэлтгэх, олимпийн хөдөлгөөнийг судлах, сурталчлахад өөрийн хөдөлмөр, бүтээлээ зориулж, олон жил үр бүтээлтэй ажиллаж ирсэн ахмад багш Д.Дамдинсүрэнг МҮОХ-ны “Алтан Очир” одон, онол арга зүйн тэнхимийн эрхлэгч Л.Уртнасанг “Олимпийн алдар” медалиар шагналаа. Түүнчлэн хөнгөн атлетикийн тэнхимийн багш И.Жамьяндагва, гимнастикийн тэнхимийн багш Ш.Энхбүрэн, Б.Бат-Отгон, ерөнхий биеийн тамирын тэнхимийн багш М.Баттөгс нарыг дурсгалын алтан медалиар тус тус шагнасан юм.
Хар бүстнүүд номын дуу сонсов
October 12, 2011 by admin
Filed under Дотоод, Спорт холбоод, Тэквондо
CITIUS, ATLIUS, FORTIUS
МҮОХ, Олон улсын олимпийн хорооны хамтын ажиллагааны хөтөлбөрийн дагуу тэквондогийн дасгалжуулагчдын үндэсний семинар Улаанбаатар хотод болж өнгөрөв. Дэлхийн Тэквондогийн Холбоо (WTF)-ны мэргэжилтэн багш, БНСУ-ын иргэн Ким Сок-Самын ес хоног удирдсан семинарт хот, хөдөөгийн нийт 40 гаруй хар бүстэн оролцож, шалгалт өгсөний эцэст, Олон Улсын олимпийн хорооны Ерөнхийлөгчийн гарын үсэг бүхий сертификатыг гардан авлаа. Ким багш энэ жил 37 настай, Кёнвон их сургуулийн профессор, олон улсын шүүгч бөгөөд 10 жилийн дараа Монгол улсад хөл тавьж буй нь энэ юм. 2011 онд МҮОХ-ноос зохион байгуулж буй энэхүү гуравдахь семинарын өмнө нь жүдо, чөлөөт бөхийн төрлөөр болсон билээ. Тэквондо нь анх Сидней-2000 наадмаас эхлэн олимпийн хөтөлбөрт албан ёсоор багтсан бөгөөд Сөүл хотноо төвтэй WTF бүх үйл ажиллагааг нь удирдан зохион байгуулдаг.
Холбоодын ерөнхий нарийн бичгийн дарга нар чууллаа
October 11, 2011 by admin
Filed under Дотоод, Мэдээ, Спорт холбоод
CITIUS, ATLIUS, FORTIUS

Монголын үндэсний олимпийн хорооноос улирал тутам зохион байгуулдаг холбоодын ЕНБД нарын уулзалт, семинар Олимпик Хаусд зохион байгуулагдлаа. Уг семинарт Монголын бүжгийн спортын холбооны ЕНБД А.Мөнгөнхуяг “Спорт бүх нийтийн төлөө” олон улсад хуралд оролцсон тэмдэглэл, МҮОХ-ноос “Спортын менежментийн судалгааны баг”, “Олимпийн болон олимпийн бус төрлийн спортын холбоодыг дэмжих төсөл”, МҮОХ-ны зүгээс өнгөрсөн улиралд хийсэн ажлын товч тайлан, “Лондон-2012″ зуны олимпийн наадам, “Инсбрук-2012″ хүүхдийн өвлийн олимпийн анхдугаар наадам, “Тяньжин-2013″ оны Зүүн Азийн наадам, “Хай Ян-2012″ Азийн элсний спортын наадмын талаар мэдээлэл хийлээ. Хурлын үеэр Монголын бүжгийн спортын холбооны ЕНБД А.Мөнгөнхуяг, МЧБХ-ны ЕНБД Г.Бат-Эрдэнэ нийт тамирчид, спортын зүтгэлтнүүдийг архи, тамхины эсрэг тэмцэхэд уриалж, тэднийг ийм төрлийн аливаа бүтээгдэхүүний сурталчилгаанд тоглуулахгүй байх тал дээр хамтран зүтгэхээ илэрхийлцгээлээ.
Британийн дипломатчид Olympic House-д зочлов
October 11, 2011 by admin
Filed under Дотоод, Лондон 2012, Мэдээ
CITIUS, ATLIUS, FORTIUS

МҮОХ-ны Ерөнхийлөгч Доктор Д.Загдсүрэн Британий Цог Жавхлант Хатан хааны элчин сайд, хатагтай Т.Абботт-Ватт, Хонконг дахь Британин Ерөнхий Консулын газрын бүс нутаг хариуцсан захирал Ж.Шарп, Бээжин хот дахь Британийн ЭСЯ-ны 1-р нарийн бичгийн дарга Д.Жонс нарыг хүлээн авч уулзав. Хоёр тал Лондон-2012 олимпийн өмнөх болон наадмын үеийн хил гаалийн журам дүрэм, спортын тэмцээн уралдаанд оролцох хуваарь, тэдэнд үзүүлэх хөнгөлөлт ба бусад хамтын ажиллагааны талаар нухацтай ярилцлаа. Британийн дипломатчид Монголын багт Лондон-2012 олимпод өндөр амжилт гаргахын хүсэн ерөөлөө.
10+10+10+10+10
Жил бүрийн 10-р сарын 10-ны 10 цагт 10 онохын төлөө мэрийдэг мэргэн буучид маань баяраа тэмдэглэдэг уламжлалын дагуу Сүхбаатарын талбайд хуран цугларч, буудагчдын дууны клипэндээ оролцож, Холбооны ерөнхийлөгч, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очир үе үеийн буудлага спортын тамирчиддаа баяр хүргэлээ. Монголын Буудлага Спортын Холбоо анх 1964 оны 10-р сарын 10-нд байгуулагдсан түүхэн өдрийн мөнхжүүлэх зорилгоор 1998 оноос “Монголын буудагчдын өдөр”-ийг ийнхүү тэмдэглэдэг болсон бөгөөд энэ удаагийн арга хэмжээнд 100 гаруй буудлага спортын ахмад, залуу тамирчид, дасгалжуулагчид, зүтгэлтнүүд оролцож, халуун ам бүл дотроо тэмцээн зохион явууллаа. Мөн өдөр МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн ахмад буудагч Цэрэннадмидыг “Олимпийн Алдар” одонгоор шагнаж урамшуулав.
Триатлоны холбоо шинэ бүрэлдэхүүнээр ажиллана
October 9, 2011 by admin
Filed under Мэдээ, Спорт холбоод, Триатлон
CITIUS, ATLIUS, FORTIUS
















