Инсбрукийн олимпод оролцох Монголын цанын баг
November 24, 2011 by admin
Filed under Дотоод, Иннсбрук 2012, Мэдээ
CITIUS, ATLIUS, FORTIUS
Дандарын Өсөхбаяр. 1995 оны 11-р сарын 10-нд Төв аймгийн Борнуур суманд төрсөн. Дөрвөн хүүхэдтэй айлын отгон хүү. Борнуур сумын дунд сургуулийн 11-в ангийн сурагч. 2007 оноос цанын спортоор хичээллэжээ. Спортын дэд мастер цолтой. Өсвөр үеийн УАШТ-ий хошой алт (2010), мөнгө, хүрэл (2011) медальтай. 2011 онд Монгол туургатны хүүхдийн наадмаас мөнгө, хүрэл медаль хүртсэн. Өсвөр үеийн ДАШТ-д уралдаж олимпийн эрхээ авчээ. Дасгалжуулагч нь Борнуурын дунд сургуулийн биеийн тамирын багш Д.Ичинхорлоо.
Дашдоржийн Ичинхорлоо. 1956.01.04-нд төрсөн. Спортын мастер. Биеийн тамирын багшаар 33 дахь жилдээ ажиллаж байгаа. Шавь нараас нь ОУХМ 3, спортын мастер 6, спортын дэд мастер 4 төрөн гараад байгаа.
ЦАГААН ОЛИМПОД ОРОЛЦОХ ХҮҮД БАТЛАМЖ ГАРДУУЛЛАА
November 23, 2011 by admin
Filed under Дотоод, Иннсбрук 2012, Мэдээ
CITIUS, ATLIUS, FORTIUS
Олон улсын олимпийн хорооноос санаачилсан залуучуудын өвлийн анхдугаар олимп “Инсбрук-2012” эхлэхэд 51 хоног үлдлээ. Австрийн Инсбрук хотноо болох өсвөрийнхний цагаан олимпод манайхаас гүйлтийн цанын төрлөөр оролцох хүүд өчигдөр батламжийг нь гардуулсан юм. Төв аймгийн Борнуур сумын ерөнхий боловсролын сургуулийн 11 дүгээр ангийн сурагч, спортын дэд мастер Д.Өсөхбаяр тав дахь жилдээ цанын спортоор хичээллэж байгаа аж.
2010 оны улсын хошой аварга тэрбээр олимпийн наадамд оролцох эрхээ өнгөрсөн жил Эстонид болсон өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс авчээ. Түүний амжилтад спортын мастер Д.Ичинхорлоо багш нь ихээхэн үүрэг гүйцэтгэсэн. Борнуур сумын ерөнхий боловсролын сургуулийн биеийн тамирын багш тэрбээр аймгийнхаа өсвөр үеийнхний цанын шигшээ багийн дасгалжуулагчаар давхар ажилладаг. “Сүүлийн дөрвөн жил манай аймгийн хүүхдүүд цанын спортоор улсад тогтмол дээгүүр амжилт үзүүлж байгаа. Д.Өсөхбаяр бид хоёрт олимпийн дэвжээнд очиход цөөн хоног үлдээд байна. Борнуурт цас хэдийгээр бага байгаа ч бид бэлтгэлээ сайн хийсэн. Өнөөдрөөс Хандгайтын аманд эрчимжүүлсэн бэлтгэлд гарна. Инсбрук өндөрлөг газар, дээрээс нь цас нь манайхаас өөр учраас олимпийн наадмаас өмнө тэр хавьд дөхөж очин бэлтгэлээ хийх байх” гэж Д.Ичинхорлоо багш ярив.
Д.Өсөхбаяр болон түүний дасгалжуулагч багшид МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, БТСГын дарга Ч.Наранбаатар, дэд дарга, Монголын цанын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Сүрэнхорлоо нар баяр хүргэж, амжилт хүслээ.
Ш.Отгонбилэгийн нэрэмжит чөлөөт бөхийн уламжлалт тэмцээн амжилттай болж өнгөрлөө
November 23, 2011 by admin
Filed under Дотоод, Мэдээ, Чөлөөт бөх
CITIUS, ATLIUS, FORTIUS
Орхон аймагт 11 дүгээр сарын 17-18-ны өдрүүдэд Хөдөлмөрийн баатар, төр, нийгэм, спортын нэрт зүтгэлтэн Ш.Отгонбилэгийн нэрэмжит чөлөөт бөхийн өсвөр, залуучуудын уламжлалт “Олимпийн одод” тэмцээн амжилттай болж өнгөрлөө. МҮОХ, “Ш.Отгонбилэг 21-р зуун сан” ТББ, Орхон аймгийн Засаг даргын тамгын газар, МЧБХ, Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр, “Хангарьд” спорт клуб, Орхон аймгийн чөлөөт бөхийн холбоо хамтран зохион байгуулсан, найм дахь удаагаа болсон энэхүү тэмцээнд Архангай, Говь-Сүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Орхон, Өвөрхангай, Сэлэнгэ аймаг, БГД, БЗД, ХУД, ЧД, Налайх дүүрэг, МУБИС-ийн БТДС, “Аварга”, “Мон-Алтиус”, ҮБТДС, БТСДуС, “Алдар”, “Замчин”, “Хүч” спорт хороо, “Олимп” сургууль, 73 дугаар сургууль, “Ирээдүй” цогцолбор сургууль, “Ирээдүйн одод”, “Мөнхжин”, “Мөнхийн хүч”, “Олимпийн гал”, “Тэмүүжин”, “Хөвсгөлийн хүчтэн”, “Хангарьд” клуб нийт 31 аймаг, спорт, клубын 349 залуу, өсвөрийн бөхчүүд өрсөлдлөө. Жин тус бүрт түрүүлсэн бөхчүүдийн нэрсийг дор толилуулж байна.
Охид: 38 кг: С.Сэржмядаг /Сэлэнгэ аймаг/ 46 кг: Т.Цээбилэг /Дархан-Уул аймаг, “Мега-Старс” клуб/ 51 кг: Б.Батзул /Налайх дүүрэг/ 55 кг: Алтанцэцэгийн Батцэцэг /Дархан-Уул аймаг, “Мега-Старс” клуб/, 59 кг: Сүхээгийн Цэрэнчимэд /”Алдар” спорт хороо/ 63 кг: Б.Нямгэрэл /Орхон аймаг, “Ирээдүйн одод” клуб/ 67 кг: П.Номин-Эрдэнэ /”Мон-Алтиус” БТДС/
Хөвгүүд: 29 кг: М.Эрдэнэбаяр /Орхон аймаг, “Ирээдүйн одод” клуб/ 34 кг: Б.Хосбат /”Мон-Алтиус” БТДС/ 38 кг:Т.Тулга /”Тэмүүжин” клуб/, 42 кг: Б.Гүндсамбуу /”Мон-Алтиус” БТДС/, 46 кг:Д.Ханбүргэд /”Алдар” спорт хороо/
Залуучууд: 50 кг: Г.Отгонбаатар /”Олимп” сургууль/, 55 кг: Б.Гомбодорж /”Тэмүүжин” клуб/, 60 кг: Т.Номин /”Олимп” сургууль/, 66 кг: Б.Нямдорж /73 дугаар сургууль/, 74 кг: Д.Алтангэрэл /Орхон аймаг, “Ирээдүйн одод” клуб/, 84 кг: Батын Номиндалай /“Аварга” БТДС/
Багийн дүн: 1.53 оноо, Орхон аймгийн “Ирээдүйн одод” клуб, дасгалжуулагч Батын Идэрсайхан 2.39 оноо, “Мон-Алтуис” БТДС, дасгалжуулагч Баасанжаргал 3. 34 оноо, “Алдар” спорт хороо, дасгалжуулагч Цэрэнбаатарын Хосбаяр
Спортын холбоодын оны тайлангийн маягт
November 22, 2011 by admin
Filed under Дотоод, Зарлал, Мэдээ, Пресс релиз, Спорт холбоод
CITIUS, ATLIUS, FORTIUS

Та бүхэн доорх холбоосноос тайлангийн маягтыг татаж авна уу!
Тайлангийн маягт
Азийн допингийн эсрэг том зүтгэлтэн нас барлаа
November 18, 2011 by admin
Filed under Азийн Олимпийн Зөвлөл, Мэдээ, Спортын анагаах
CITIUS, ATLIUS, FORTIUS
Азийн олимпийн зөвлөл (OCA)-ийн Эмнэлгийн комиссийн гишүүн, допингийн эсрэг нийгэмлэгийн ахлах менежер Кувейтийн иргэн Махмуд Халифа Али зуурдаар нас барлаа. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт БНСУ-ын Инчеон хотноо болсон Азийн наадмын хянах комиссийн хуралд суугаад гэртээ очин, зүрхний шигдээс өвчний улмаас нас баржээ. Монголын үндэсний олимпийн хороо, Допингийн эсрэг үндэсний төв эмгэнэлийн бичгийн Азийн олимпийн зөвлөл, түүний гэр бүлд илгээлээ.
Д.Нармандахын нэрэмжит өсвөрийн тэмцээн боллоо
Монголын жүдо бөхийн холбоо, Хангарьд спорт клуб хамтран 1996 оны Атлантын олимпийн хүрэл медальт, Монгол улсын Гавьяат тамирчин Д.Нармандахын нэрэмжит жүдо бөхийн өсвөр үеийн 16 дахь удаагийн тэмцээнийг зохион байгууллаа.Энэхүү тэмцээн Д.Нармандах гавьяатыг олимпийн медаль авснаас хойш жил жүр зохиогдож буй бөгөөд Хөдөлмөрийн баатар, олимпийн аварга Н.Түвшинбаяр, дэлхийн аварга Х.Цагаанбаатар, залуучуудын ДАШТ-ий медальт Д.Төмөрхүлэг нарын олон шилдэг жүдоч энэ тэмцээний талбараас амжилтын гараагаа эхлүүлж байсан юм.
Тус тэмцээнд 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш төрсөн өсвөрийн тамирчид оролцлоо.
ТЭМЦЭЭНД ОРОЛЦОГЧ АЙМАГ, СУМ БОЛОН БУСАД БАЙГУУЛЛАГУУД:
- Сэлэнгэ аймаг
- Биеийн Тамир Спортын Газар
- Дархан-Уул аймаг
- Биеийн Тамир Спортын Газар
- Жүдо Бөхийн Холбоо
- Орхон аймаг
- Биеийн Тамир Спортын Газар
- Булган аймаг
- Биеийн Тамир Спортын Газар
- Жүдо Бөхийн Холбоо
- Архангай Гурвантамир сургууль
- Кенко клуб
- Тэмүүжин ССТөв
- ОБЕГ Аврагч Спорт Хороо
- Хонгор Нутаг дэвжээ
- Монголын Жүдо Академи
- МСБТСДуС
- Чингэлтэй дүүрэг
- Олимп сургууль
- Говь –Алтай аймаг Бугат сум” Бугат Хайрхан” дэвжээ
- Хангарьд клуб
ТАМИРЧДЫН ТОО:
- Эрэгтэй, – 310 тамирчин
БАГИЙН ДҮН:
- Эрэгтэй, Эмэгтэй
- 1-р байр- МСБТСДуС – Г.Эрдэнэбат, З.Сүхчулуун дасгалжуулагч 52 оноо
- 2-р байр –Тэмүүжин – Д.Энхбаатар, Т.Энхцэцэг дасгалжуулагч- 41.5 оноо
- 3-р байр Женко- Г.Энхбаяр. дасгалжуулагч- 33 оноо
ШИЛДЭГ ТАМИРЧИН: Д.БЯМБАСҮРЭН 60КГ
Г.МӨНХ-ЭРДЭНЭ 66КГ
ШИЛДЭГ ШҮҮГЧ: Ж.НЯМДОРЖ УШ
МЕДАЛЬТ БАЙР ЭЗЭЛСЭН ТАМИРЧИД:
|
-27кг |
Овог нэр | Байгууллага |
-55кг |
Овог нэр | Байгууллага |
|
Байр |
Байр |
||||
|
1 |
Б.ЖАВХЛАНТӨГС | ТЭМҮҮЖИН |
1 |
Г.БАТТУЛГА | ЖЕНКО |
|
2 |
Б.ХҮРЭЛШАГАЙ | ЧИНГЭЛТЭЙ |
2 |
Г.ЛХАГВАДОРЖ | ОЛИМП |
|
3 |
Б.ЦОГТБАЯР | ХАНГАРЬД |
3 |
Б.БАТБАЯР | МСБТСДС |
|
3 |
С.БААСАНЦЭРЭН | ХАНГАРЬД |
3 |
С.МӨНХБААТАР | ЖЕНКО |
|
-30кг |
-60кг |
||||
|
1 |
О.ШИНЭБАЯР | ТЭМҮҮЖИН |
1 |
Д.БЯМБАСҮРЭН | МСБТСДС |
|
2 |
Б.ЭРДЭНЭБАЯР | ХАНГАРЬД |
2 |
М.БАВУУБААТАР | ЖЕНКО |
|
3 |
Б.СҮХБАТ | ТЭМҮҮЖИН |
3 |
С.БАЯРТҮВШИН | ЖЕНКО |
|
3 |
Б.НАРМАНДАХ | ЖЕНКО |
3 |
Г.БАЛСАНЛХҮНДЭВ | ХАНГАРЬД |
|
-34кг |
-66кг |
||||
|
1 |
Э.ОТГОНБАЯР | ЖЕНКО |
1 |
Г.МӨНХ-ЭРДЭНЭ | ХАНГАРЬД |
|
2 |
Х.ХУЯГБААТАР | ДАРХАН-УУЛ ЖБХ |
2 |
Б.ПҮРЭВДАВАА | МСБТСДС |
|
3 |
Б.АЗБАЯР | ХАНГАРЬД |
3 |
Д.БАЛЖИННЯМ | МСБТСДС |
|
3 |
М.БААСАНЖАВ | ЖЕНКО |
3 |
Б. АЛТАНСҮХ | ЖЕНКО |
|
-38кг |
-73кг |
||||
|
1 |
Г.МӨНХБАТ | МСБТСДС |
1 |
А.АЛТАН-ОЧИР | МСБТСДС |
|
2 |
Д.ШАГДАРСҮРЭН | ТЭМҮҮЖИН |
2 |
Г.АЛТАНБАГАНА | ТЭМҮҮЖИН |
|
3 |
А.НЭРГҮЙБААТАР | АРХАНГАЙ |
3 |
Б.ГААЖАДАМБА | ЖЕНКО |
|
3 |
Б.МӨНГӨНШАГАЙ | ТЭМҮҮЖИН |
3 |
М.ТАМИР | ОЛИМП |
|
-42кг |
-81кг |
||||
|
1 |
Б.АМАРТҮВШИН | ЖЕНКО |
1 |
Б.ДЭНЗЭНСАМБУУ | ТЭМҮҮЖИН |
|
2 |
Б.ХҮЧИТБААТАР | ЖЕНКО |
2 |
Б.БАТ-ЭРДЭНЭ | ТЭМҮҮЖИН |
|
3 |
Б.МЯГМАР-ОЧИР | АРХАНГАЙ |
3 |
Т.ПУНЦАГДОРЖ | ЖЕНКО |
|
3 |
Ц.ТӨГСБОЛД | МСБТСДС |
3 |
Б.ШИРМЭН | МСБТСДС |
|
-46кг |
+81кг | ||||
|
1 |
Д.БАТБАЯР | ОЛИМП СУРГУУУЛЬ |
1 |
Ө.ДҮҮРЭНБАЯР | ОЛИМП |
|
2 |
Ц.ЦОГТБААТАР | ОБЕГ |
2 |
Б.СЕРИК | ОБЕГ |
|
3 |
З.ТҮШИГТӨР | ТЭМҮҮЖИН |
3 |
Д.ПҮРЭВБААТАР | МСБТСДС |
|
3 |
Б.БАЯРАА | ЖЕНКО |
3 |
М.ЛУВСАНДОРЖ | МСБТСДС |
|
-50кг |
|||||
|
1 |
Э.ЭРДЭНЭСҮХ | ОЛИМП СУРГУУЛЬ | |||
|
2 |
Б.СУМЪЯАБАЗАР | МСБТСДС | |||
|
3 |
Ж.АМАРБОЛД | ОБЕГ | |||
|
3 |
П.АЛТАНБАГАНА | ОЛИМП СУРГУУЛЬ | |||
Монголчууд “SEA Games”-т “оролцож” байна
November 16, 2011 by admin
Filed under Азийн Олимпийн Зөвлөл, Дотоод, Мэдээ
CITIUS, ATLIUS, FORTIUS
Индонез улсад ид өрнөж буй Зүүн Өмнөд Азийн 26-р наадам (SEA-South East Asian Games)-д тус бүс нутгийн 11 орон буюу Тайланд, Малайз, Сингапур, Вьетнам, Лаос, Камбож, Мьянмар, Филиппин, Зүүн Тимор, Бруней, Индонез улсууд спортын 44 төрлөөр 545 цогц медалийн төлөө өрсөлдөж байна. Харин OCA-ийн хуваарилалтаар Зүүн Азид багтдаг монголчууд энэ наадамд оролцож буй нь “хачирхалтай”. МҮОХ-ны гадаад харилцааны референт Б.Баяртуяа ОУОХ-ны шугамаар Малайзын ҮОХ-нд гурван сарын дадлага хийж байгаа бөгөөд өдгөө Жакарта хотноо Малайзийн багийн төв штабт шаргуу ажиллаж байна. Харин өнөөдөр эхлэх жүдогийн тэмцээнд Лаос шавь нараа сойсон Б.Ууганбаатар багш малайзийн жүдочдыг дасгалжуулсан Д.Маралгэрэлийн багийг яаж давах тактикаа хурцлан байнам. Өмнө нь зүүн өмнөд азийн наадамд О.Мөнхбат, М.Баярсайхан (хоёул чөлөөт бөх, Лаос), Ло.Энхбаяр (чөлөөт бөх, Филиппин), Х.Болдбаатар (жүдо, Лаос) нар дасгалжуулагчаар, А.Басхүү, А.Баасанхүү нар FILA-гийн шүүгчээр тус тус оролцож байсан түүхтэй. Одоогийн байдлаар нутгийн эзэн Индонез улс 83 алт, 62 мөнгө, 62 хүрэл медальтайгаар наадмыг тэргүүлж байна.Азийн олимпийн зөвлөлийн байнгын хорооны хуралдаан
November 16, 2011 by admin
Filed under Азийн Олимпийн Зөвлөл, Гадаад, Мэдээ
CITIUS, ATLIUS, FORTIUS
Азийн олимпийн зөвлөл (OCA)-ийн Хянан зохицуулах хороо (Coordination Committee)-ны хуралдаан БНСУ-ын Инчеон хотноо хоёр хоног хуралдав. 2014 оны 9-р сарын 19-нөөс 10-р сарын 4-ний өдөр Солонгосын гурав дахь том хот Инчеонд зохиогдох Азийн XVII наадамд тивийн 45 орны тамирчид спортын 36 төрлөөр 437 цогц медалийн төлөө өрсөлдөх билээ. OCA-ийн Хянан зохицуулах хорооны дарга, Японы ҮОХ-ны Ерөнхийлөгч, ханхүү Цунекацү Такеда хурлыг удирдан, Инчеоны Азийн Наадмын зохион байгуулах хорооныхон (IACOG) ажлаа бүрэн тайлагналаа. Уг хуралд OCA-ийн Ерөнхийлөгч Шейх Ахмад Аль Фахад Аль Сабах, IACOG-ийн Ерөнхийлөгч Ли Юн-Тэк, БНСУ-ын ҮОХ-ны Ерөнхийлөгч Пак Юн-Сун нар оролцсон байна. OCA-ийн Хянан шалгах хорооны бүрэлдэхүүнд нийт 12 зүтгэлтэн багтдагаас МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан энэ оны VIII сараас гишүүнээр албан ёсоор томилогдсон юм. Өнөөдрөөс гишүүд 2013 оны Азийн хүүхдийн спортыг зохион байгуулах Нанжин (БНХАУ) хотод хоёр хоног ажиллана.
Хатан хаан “хажуу өрөөгөө” түрээслэнэ
November 13, 2011 by admin
Filed under Лондон 2012
CITIUS, ATLIUS, FORTIUS
Олимпийн наадмыг зорьж очсон өндөр хэмжээнийзочид Хатан хааны ордонд амьдрах боломжтой болжээ. Хатан хаан Элизабет II үүнийг нотолсон бөгөөд түүний амьдардаг Сэйнт Жеймс ордны хааны өрөө мөнгөө төлсөн хэн бүхний өмнө нээлттэй гэнэ. Баттай бус эх сурвалжийн мэдээлж буйгаар нэг өрөө нь хоноггийн 30,000 паунд буюу 60 орчим сая төгрөг байх бололтой. Хатан хааны энэхүү ордон ашиглалтанд орсноос хойшхи 500 гаруй жилийн хугацаанд анх удаа ашиг олох зорилгоор ашиглаж буй нь энэ ажээ. Энэхүү ордонд хэдэн хэдэн хаан амьдарч байсан бөгөөд саяхан Ханхүү Уильям, гүнж Кейт Миддлтон нар сүй тавьж байсан билээ. Түүнчлэн Лидсийн харшийг түрээслэх зарыг түгээгээд байгаа бөгөөд энэхүү харшид олимпийн наадам болох 17 хоногийн турш амьдрах хүн нэг сая паунд (2 тэрбум төгрөг)-ыг төлөх ёстой гэнэ. Хатан хааны эдгээр орднуудаас элсний волейбол, триатлоны спорт болох газрууд ойрхон бөгөөд марафоны төрөл бүр энэ ордноос эхэлж, эндээ дуусах юм.
Жан Жилон Олимпик хауст
Азийн хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч, Азийн Олимпийн зөвлөлийн удирдах зөвлөлийн гишүүн, Спортын комиссийн дарга ноён Жан Жилон Монгол улсад албан ёсны айлчлал хийж байгаа билээ. Айлчлалын хүрээнд МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ц.Дамдин “Олимпик хаус”-т хүлээн авч уулзан, халуун яриа өрнүүллээ. Жан Жилон Монголын хөлбөмбөгийн холбоог Азийн хамгийн идэвхитэй гишүүдийн нэг хэмээн онцолсон юм. Монголын үндэсний олимпийн хороо нь хөлбөмбөгийн холбоотойгоо хамтын ажиллагаа сайн байдагт талархаж явдгаа илэрхийллээ. Тэрбээр мөн Азийн олимпийн зөвлөлийн спортын комиссийн даргын хувьд МҮОХ-ны үйл ажиллагаанд амжилт хүсч, Лондонгийн олимпийн наадамд арвин ургац хураахыг хүслээ.
Ноён Жан Жилон Монгол улсад ОУХБХ (FIFA)-ийн Гоол-4 төслийн хүрээнд баригдсан футзалын шинэ ордны нээлтэнд оролцохоор хүрэлцэн ирсэн бөгөөд айлчлалын үеэр Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд С.Батболд, Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр нартай уулзалт хийжээ.













