Допингийн эсрэг семинар болов
November 1, 2011 by admin
Filed under Дотоод, Мэдээ, Спортын анагаах
CITIUS, ATLIUS, FORTIUS
МҮОХ, Допингийн эсрэг үндэсний төв, Монголын спортын эмнэлгийн холбооноос хамтран спортын холбоодын ерөнхий нарийн бичгийн дарга, шигшээ багийн дасгалжуулагчдын дунд семинар зохион явуулав. Тус семинарт Монголын допингийн эсрэг үндэсний төвийн гүйцэтгэх захирал Н.Цогтсайхан “Допингийн эсрэг хөтөлбөр”, МҮОХ-ны эмнэлгийн комиссийн зохицуулагч, БТСГ-ын спортын анагаах ухааны албаны дарга, шигшээ багуудын ерөнхий эмч Ч.Насанбат “Допинг хэрэглэсэн нь илэрсэн тамирчинд оногдуулах арга хэмжээ” сэдвээр лекц уншиж, оролцогчдын сонирхсон асуултанд хариулсан байна. Мөн биеийн тамир, спортын газрын удирдлагууд урилгаар оролцов. Дэлхийн допингийн эсрэг төв (WADA)-ийн гишүүн Монголын допингийн эсрэг үндэсний төв 2007 онд тусдаа байгуулагдаж, тэргүүнээр нь монгол улсын ардын эмч Ж.Хатанбаатар ажилладаг юм.













