Оросууд Лондонд бууриа заслаа

January 13, 2012 by  
Filed under Лондон 2012, Наадмуудын мэдээлэл

CITIUS, ATLIUS, FORTIUS

Лондонгийн олимпод оролцох ОХУ-ын баг тамирчид хотын хамгийн тансаг зэрэглэлийн бүст төвхнөхөөр боллоо. Хааны гэр бүлийнхэн байдаг Лексингтон хавьд тэд өөрсдийн хотхоноо барьж байгаа бөгөөд зочдод зориулсан тусгай гадаа талбайтай, архи, тамхигүй ордон байх нь ээ. Оросын домог болсон тамирчид, олимпод оролцох тамирчид, албаны хүмүүс бүгд энд олимп эхлэхээс дуусах хүртэл байрлах аж. Энэ газар мөн хөлбөмбөгийн талбай, нисдэг тэрэг буух тусгай талбайтай юм. Өнгөрсөн онд Их Британий ханхүү Уильям, гүнж Миддлтонтой сүй тавих ёслолоо энд хийж байсан гэнэ.

Оросын Сбербанк, Роснефть, Мегафон компаниуд ивээн тэтгэж буй Оросын хотхонд мөн 2013 оны Казаний Оюутны универсиадыг зохион байгуулах хороо, 2020 оны Екатеринбургийн Экспог зохион байгуулахад нэр дэвших хороо тус тус байрлаж, танилцуулга хийх гэнэ.

Олимпизм, МакДональдс хорин он хүртэл хамтдаа

January 13, 2012 by  
Filed under Дотоод, Мэдээ, Олимпийн түншлэл

CITIUS, ATLIUS, FORTIUS

1973 оноос олон улсын олимпийн хөдөлгөөнтэй хамтран ажиллаж ирсэн олон улсын түргэн хоолны Макдональдс сүлжээ 2020 он хүртэл гэрээгээ сунгалаа. ОУОХ-ны топ түнш тэд ирэх найман жилд хамтран ажилласнаар 100 сая америк долларыг төлөх юм. Олимпийн түншээр хамтран ажилладаг тэд олимпийн тосгоны хоолны асуудлыг бүрэн шийддэг юм. Лондонгийн олимпод гэхэд 3000 метр квадрат талбай, 1500 суудал бүхий хоёр давхар хоолны танхимыг ажиллуулж, 1,75 сая хоолыг тамирчин, албаныханд хүргэх ажээ.

Уг гэрээг сунгаснаар 2020 он дуустал бүх олимпийн наадамд хамтран ажиллана.

ОУОХ-ны ТОП түнш P&G, Visa, Omega, Dow Chemical, General Electric, Coca Cola компаниуд 2020 он хүртэл гэрээг үзэглээд байгаа юм.

Инсбрукийн олимп өнөөдөр эхэлхэ

CITIUS, ATLIUS, FORTIUS

Маргааш “хөшгөө нээх” “Инсбрук-2012” залуучуудын өвлийн анхдугаар наадамд оролцох 60 улсын 1100 тамирчин Австрид цуглараад байна. Спортын 15 төрөлд 63 багц медалийн төлөө өрсөлдөх тэдний дунд манай цаначин Д.Өсөхбаяр, тэшүүрчин А.Энх-Ариун нар багтсан юм. 48 жилийн тэртээ олимпийн энхийн салхинд төрийн далбаагаа анх мандуулсан Л.Цэнд гавьяатын мөрөөр цаначин хүү алтан соёмбот тугаа Инсбрукийн тэнгэрт мандуулна.

Түүхийн хуудас сөхвөл ОУОХ-ны 2008 оны ээлжит чуулганаар тус наадмын хотыг тодруулсан бөгөөд насанд хүрэгчдийн хоёр ч олимпийг амжилттай зохион байгуулсан Инсбрукийг Финландын Куопиогоос илүү хэмээн итгэл хүлээлгэжээ.

1964 онд болсон Инсбрукийн өвлийн IX олимпод 36 улсын 1091 тамирчин 34 багц медалийн төлөө өрсөлдсөн бөгөөд манай найман цаначин, гурван тэшүүрчин цасан зам, мөсөн талбарт хурд хүчээ сорьжээ. ЗХУ-ын тэшүүрчин Лидия Скобликова дөрвөн зайд аваргалсан амжилтаар тус олимпийн гол баатраар тодорч, Францын төрсөн эгч дүүс Кристиан, Мариелл Гойцчел нар слалом, жиант слаломын төрөлд алт, мөнгөн медаль зүүсэн баярт мөчийг санахын зэрэгцээ бэлтгэлийн үеэр нас барсан Австралийн уулын цаначин Росс Милен, Британийн чаргачин Кай Казимерз нарын гашуун түүх үлдээсэн юм. Тамирчдын аюулгүй байдал, эрүүл мэндийг хамгаалах асуудал юу юунаас чухал гэдгийг энэ явдал харуулсан. “Инсбрук-1964”-т медалийн тоогоор ЗХУ тэргүүлж (11 алт, найман мөнгө, 6 хүрэл), Австри (4 алт, 5 мөнгө, 3 хүрэл), Норвег (3 алт, 6 мөнгө, 6 хүрэл) удаалжээ. Тэгвэл мөн хотод 12 жилийн дараа айлчилсан цагаан олимпод 37 улсын 1123 тамирчин 37 багц медалийн төлөө өрсөлдсөн түүхтэй. Уулын цаначин Франц Кламмер нутгийнхаа дэвжээнд аваргын титэм хүртэж, америк гулгагч Дороти Хэмилл цогтой тоглолтоороо бүхнийг хөгжөөн, Татьяна Аверина ЗХУ-ын шигшээ багт хоёр алт, хос хүрэл медаль нэмсэн байна. Медалийн тоогоор мөн л ЗХУ (13 алт, 6 мөнгө, 8 хүрэл) манлайлж, Зүүн Герман (7 алт, 5 мөнгө, 7 хүрэл) АНУ (3 алт, 3 мөнгө, 1 хүрэл) удаад нь орсон уг олимпийг монголчууд өнжсөн билээ.

1968 оны Универсиад, 2005 оны хоккейн ДАШТ, трамплины тив, дэлхийн тэмцээнийг зохион байгуулсан хур туршлагатай Инсбрук залуучуудын анхдугаар олимпийн зохион байгуулалтад 22,5 сая доллар, барилга байгууламж, тамирчдын тосгонд 121 сая доллар зарцуулсан гэсэн тооцоо гарчээ. XXI зуунд анх удаа Австри улсад болох залуучуудын эхний олимпод тамирчид биатлон, бобслей, скелетон, керлинг, хоккей, уран гулгалт, чарга, шорт-трек, тэшүүр, уулын болон гүйлтийн цана, цанын хоёр төрөлт, сноуборд, трамплинаас харайлт, фристайлын төрөлд хүч сорино. Австрийн 65 хотоор 3753 км зам туулсан олимпийн бамбар төв цэнгэлдэх хүрээлэнд тухлахад ганцхан хоног үлдлээ. Цас мөсний тэмцээнд аагим Африкийн Камерунаас эхлээд цас унадаггүй олон орны цаначид, тэшүүрчид өрсөлдөнө. “Лондон-2012“ зуны олимпийг зохион байгуулах Их Британи улс ч гэсэн Инсбрукт ач холбогдол өгч 23 тамирчнаа илгээжээ.

 

МУГТ Б.СЭР-ОД 12-Р САРЫН ШИЛДЭГ ТАМИРЧИН БОЛЛОО

January 10, 2012 by  
Filed under Дотоод, Мэдээ

CITIUS, ATLIUS, FORTIUS

Монголын Үндэсний Олимпийн Хорооноос тухайн сард болж өнгөрсөн тэмцээн, уралдаанд амжилт үзүүлсэн тамирчдаа алдаршуулах, сар бүр Монголын спортын ертөнцөд болсон үйл явдлыг дүгнэх зорилгоор “Сарын шилдэг тамирчин” төслийг Монголын Спортын сэтгүүлчдийн холбоо, UBS телевиз, Монголын спортын маркетингийн агентлагтай хамтран өнгөрсөн сараас эхлэн хэрэгжүүлж эхэлсэн билээ.

Анхны шалгаруулалтанд амжилтаараа манлайлсан 5 тамирчин өрсөлдөж Боксын ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн МУГТ, Хөдөлмөрийн баатар П.Сэрдамба 10-р сарын шилдгээр тодорсон юм. Харин 11-р сарын шилдэг тамирчнаар Нидерландын Амстердам хотноо болсон Жүдо бөхийн Гран При тэмцээний -78 кг-ийн жинд аваргалсан ОУХМ П.Лхамдэгд мөн тодорсон удаатай.


Тэгвэл 2011 оны хамгийн сүүлийн сар болох 12-р сарын шилдэг тамирчны шалгаруулалт тун өрсөлдөөнтэй явагдаж, Монголын спортын отгон гавьяат марафоны спортын тамирчин Бат-Очирын Сэр-Од шилдгээр анх удаагаа шалгарлаа.
МУГТ Б.Сэр-Од 10-р сарын шилдэг тамирчны шалгаруулалтанд мөн нэр дэвшиж байсан бөгөөд Японы Марафонд 2 дахь жилдээ дараалан түрүүлсэн амжилтаараа ийнхүү 12-р сарын шилдэг тамирчин боллоо. Үзэгч, хөгжөөн дэмжигчдийн санал болох онлайн санал асуулгыг болон комиссын гишүүдын санал асуулгыг тэрээр итгэл төгс манлайлжээ.
Харин 2-р байрт онлайн шалгаруулалтыг сүүлийн өдрийг хүртэл тэргүүлж байсан Ой тогтоолтын ДАШТ-д оролцон хүрэл медаль хүртсэн Монгол улсын шигшээ баг орлоо. Багийн ахлагч Х.Хатанбаатар, С.Цогбадрах, С.Акжол, Т.Мягмарсүрэн нарын бүрэлдэхүүнтэй баг БНХАУ-ын Гуанжоуд болсон ДАШТ-ээс багаараа хүрэл медаль хүртснээс гадна хувийн төрлөөр топ 10-т 4 тамирчин багтаж, 2 тамирчин их мастерийн болзлыг хангасан билээ.

 

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 100 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаанд түрүүлсэн Монгол улсын аварга С.Мөнхбат, Токиогийн их дуулгаас хүрэл, Жэжүгийн дэлхийн цомоос мөнгөн медалийг 2 өөр жинд хүртэж бахдам амжилт үзүүлсэн Хөдөлмөрийн баатар МУГТ Х.Цагаанбаатар, Монгол Туургатан 2011 шатрын олон улсын тэмцээнд түрүүлж, шатрын их мастер цол хүртсэн Монгол улсын 5 дахь тамирчин болсон Ц.Батчулуун нар энэхүү шалгаруулалтанд нэр дэвшиж өрсөлдлөө.

Дашрамд дуулгахад энэ сарын шалгаруулалтаас эхлэн МҮОХ-ны алтан түнш “РИО ТИНТО” ивээн тэтгэгч-хамтран ажиллагчаар ажиллах болсныг та бүхэнд дуулгахад таатай байна.

П.Лхамдэгд, Г.Мандахнаран “Рио Тинто”-гийн элч боллоо

МҮОХ-ны алтан түнш “Рио Тинто” компани Азийн болон Дэлхийн цом, гран-при тэмцээний аварга, жүдо бөхийн ОУХМ П.Лхамдэгд, Азийн наадмын аварга, чөлөөт бөхийн ОУХМ Г.Мандахнаран нарыг Лондоны олимпийн элч тамирчнаараа зарлалаа. Ингэснээр дэлхийн уул уурхайн тэргүүлэгч групп энэ хоёр тамирчны бэлтгэл, витаминжуулалт, замын болон олимпийн үеэр гарах бүх зардлыг хариуцах ажээ.

Гэрээнд гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагаанд БТСГ-ын дарга Ч.Наранбаатар, МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ц.Дамдин, Оюу Толгой ХХК -ийн ТУЗ-ийн дарга доктор Г.Батсүх, Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх Ерөнхий Захирал Камерон МакРей, Олон нийтийн мэдээлэл харилцааны дэд ерөнхийлөгч Дэвид Патерсон нар оролцсон юм. Өмнө нь Оюу толгой ХХК нь Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатарыг элч тамирчнаараа зарлаж, паралимпийнхантай мөн гэрээ байгуулаад байсан билээ.

12-Р САРЫН ШИЛДЭГ ТАМИРЧИНД НЭР ДЭВШИГЧИД ТОДОРЛОО

January 3, 2012 by  
Filed under Дотоод

CITIUS, ATLIUS, FORTIUS

 

 

Монголын Үндэсний Олимпийн Хорооноос тухайн сард болж өнгөрсөн тэмцээн, уралдаанд амжилт үзүүлсэн тамирчдаа алдаршуулах, сар бүр Монголын спортын ертөнцөд болсон үйл явдлыг дүгнэх зорилгоор “Сарын шилдэг тамирчин” төслийг Монголын Спортын сэтгүүлчдийн холбоо, UBS телевиз, Монголын спортын маркетингийн агентлагтай хамтран өнгөрсөн оны 10-р сараас эхлэн хэрэгжүүлж эхэлсэн билээ.

 

Хамгийн анхны шалгаруулалт буюу 10-р сарын шалгаруулалтанд амжилтаараа манлайлсан 5 тамирчин өрсөлдөж Боксын ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн МУГТ, Хөдөлмөрийн баатар П.Сэрдамба шилдгээр тодорсон юм.

 

Тэгвэл 11-р сарын шилдэг тамирчны шалгаруулалтыг Нидерландын Амстердам хотноо болсон Жүдо бөхийн Гран При тэмцээний -78 кг-ийн жинд аваргалсан ОУХМ П.Лхамдэгд тэргүүлж сарын шилдэг тамирчны шагналаа гардан авсан билээ.

 

Энэ сарын шалгаруулалтаас эхлэн МҮОХ-ны алтан түнш “РИО ТИНТО” ивээн тэтгэгч-хамтран ажиллагчаар ажиллах болсныг та бүхэнд дуулгахад таатай байна. 2011 оны 12-р сарын шилдэг тамирчинд нэр дэвшигчдийг танилцуулж байна.


 

12-Р САРЫН ШИЛДЭГ ТАМИРЧИНД НЭР ДЭВШИГЧИД

 

Шатрын Их Мастер Цэгмидийн Батчулуун – “Монгол Туургатан 2011” шатрын олон улсын тэмцээнд түрүүлж, шатрын спортын оргил цол их мастерийн болзол хангаж, Монгол Улсын 5 дахь их мастер болсон.

 

 

МУГТ Бат-Очирын Сэр-Од – Японы Марафонд 2 дахь жилдээ дараалан түрүүлж, Монгол Улсын Гавьяат Тамирчин цолоор шагнагдсан.

 

 

Монгол Улсын Аварга Сүхбаатарын Мөнхбат – Үндэсний Эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 100 жилийн түүхт ойд зориулсан үндэсний бөхийн барилдаанд 7 даван түрүүлсэн.

 

 

Хөдөлмөрийн баатар, МУГТ Хашбаатарын Цагаанбаатар – Японы Токио хотноо болсон “Их Дуулга” тэмцээнээс 66 кг-ийн жинд хүрэл медаль, БНСУ-ын Жэжү хотноо болсон Дэлхийн цомын тэмцээнээс 73 кг-ийн жинд мөнгөн медаль хүртсэн.

 

 

Ой Тогтоолын ДАШТ-д оролцсон Монгол улсын шигшээ баг- БНХАУ-ын Гуаньжу хотноо болсон “Ой Тогтоолын ДАШТ”-д багаараа хүрэл медаль хүртэж, хувийн төрлөөр 3 тамирчин Топ 10-т багтан, 2 тамирчин их мастерийн болзол хангасан.

 

Тэрчлэн өнгөрсөн сард амжилт арвинтай байсан Жүдо Бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчдын онцлохгүй аргагүй. БНХАУ-ын Чиндаод болсон Дэлхийн Цомд түрүүлсэн МУГТ М.Бундмаа, БНСУ-ын Жэжүд болсон Дэлхийн цомд түрүүлсэн Хөдөлмөрийн Баатар, МУГТ Н.Түвшинбаяр нар болон нийт медаль хүртсэн, амжилт үзүүлсэн тамирчдадаа баяр хүргэх нь зөв юм.

Дахин сануулахад Сар бүрийн шилдэг тамирчид ирэх сарын эхний долоо хоногт тодрох бөгөөд шилдгийг дараах зарчмаар тодруулдаг

 1.       Онлайн санал асуулга (Вэб хуудас, бусад онлайн хэрэгслээр санал авах) – нийт саналын 50 хувь

2.       Сарын шилдгийг дүгнэх комисс (Хамтрагч байгууллага бүрээс нэг нэг төлөөлөгч) – нийт саналын 50 хувь

 

 

Хүндэтгэсэн:

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛИМПИЙН ХОРОО

Page 2 of 212