“Олимпийн танхим”-ын үйл ажиллагаатай танилцав
МҮОХ-ны Олимп судлалын төв, Баянзүрх дүүргийн “Нагано” Олимпийн зөвлөлтэй хамтран тус дүүргийн ерөнхий боловсролын 21, 84, 102, 111, 48, 33, 97, 68, 53, 44 дүгээр сургуулиудын дэргэдэх Олимпийн танхимын үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцан заавар зөвлөмж өгч, арга зүйн туслалцаа үзүүллээ. Read more
Олимпийн их дэлгүүр Сингапурт нээгдлээ
Хүүхдийн анхдугаар олимпод зориулсан бэлэг дурсгалын зүйлсийн олон жижиг дэлгүүр Сингапурт ажиллаж байгаа билээ. Тэгвэл Сингапур хот-улсаас наадамд зориулсан хамгийн том дэлгүүр худалдааны хамгийн том Орчард дүүрэгт нээлтээ хийлээ.
Хамгийн жижгээс авхуулаад төрөл бүрийн бэлэг дурсгал, хэрэглэлийн дэлгүүр 150 гаруй метрийн урттай бөгөөд “Олимпийн супер их дэлгүүр” хэмээн нэрийджээ. Read more
Афин 1896
May 6, 2010 by admin
Filed under Uncategorized
CITIUS, ATLIUS, FORTIUS
Ватти Азийн наадмын бамбарыг нийлүүлнэ
Азийн 16-р наадмын бамбар, шатдаг хийн нийлүүлэлтийг Хятадын Зоншаний Ватти компани хариуцан ажиллахаар болж хамтарсан гэрээнд гарын үсэг зуржээ. Зоншан Ватти компани нь бамбарын аяллын үе дэх бүх техникийн асуудлыг хариуцан ажиллаж Давалгаа хэмээн нэрлэгдсэн бамбарыг нийлүүлэх ажээ.
2001 оноос хойш спортын салбар руу эрчтэй орсон Ватти Гуанжоуд болсон Хятадын бүх ард түмний спартакиад, Нанжиний спартакиад, Бээжингийн олимпийн наадам, Хүүхдийн анхдугаар олимпийн наадам, Хонг Конг 2009 Зүүн Азийн наадмын бамбарыг нийлүүлж байжээ.
Чөлөөтийнхэн олимпийн эрхийг нэгээр нэмлээ
Тавдугаар сарын эхний өдрүүдэд Узбекистаны Ташкент хотноо “Сингапур-2010″ Хүүхдийн анхдугаар олимпийн наадмын эрх олгох чөлөөт бөхийн Азийн бүсийн тэмцээн болж, 20 орны тамирчид өрсөлдлөө. Олимпийн сонгон шалгаруулах тэмцээний охидын 46 кг-д А.Цэдэнгэрэл, 52 кг-д Э.Даваачимэг, 60 кг-д Б.Батцэцэг, 70 кг-д Б.Даваацэрэн нар зодоглосон ба тэднээс гурав нь хүрэл медаль хүртсэн мэдээг Ташкентаас бидэнд ирүүллээ. Үүнээс 60кг-д барилдсан Б.Батцэцэг олимпийн эрх авчээ. Түүнчлэн хөвгүүдийн 46 кг-д Б.Нямжав, 54 кг-д Б.Номин, 63 кг-д Б.Нямбаяр, 76 кг-д Б.Номинтуяа, 100 кг-д Э.Оюунболд нар энэ тэмцээнд хүч үзсэн байна. Баг тамирчдыг гавьяат тамирчин О.Пүрэвбаатар, Биеийн тамир, спортын дунд сургуулийн дасгалжуулагч Б.Чулуунбаатар нар удирдан авч явсан юм.
Сочигийн олимпийн цасны нөөц төлөвлөгөө
Ванкуверийн олимпод цасаар гачихгдахын зовлонг амсч буй канадуудыг харсан Сочигийн олимпийн баг тус олимпийн үеэр хиймэл цасны нөөц төлөвлөгөө боловсруулахаар болжээ.
Сочигийн өвлийн олимпийн зохион байгуулах хорооны дарга Чернышенко энэ тухай “Бид Канадын нөхцөл байдлаас их зүйл сурсан. Дулаарал нь дэлхий нийтийн асуудал боловч Сочигийн олимп энэ асуудалд өртөх ёсгүй. Бид Б төлөвлөгөө боловсруулан оны өмнө бэлэн болгох бодолтой байгаа. Ямар ч байсан олимпийн үеэр энэ асуудал тохиолдохгүй” хэмээжээ. Read more
Олимпийн шигтгээ – 2010*05*3
Өнгөрсөн долоо хоногт ОУОХ-ы удирдах зөвлөл Дубай хотноо хуралдлаа. Хурлын өмнө ОУОХ-ы ерөнхийлөгч Хүүхдийн олимпийн зохион байгуулах хорооны ерөнхийлөгч Сэр Миан Нг, ОУОХ-ы энэхүү наадамд томилогдсон комиссын дарга Сергей Бубка нартай дугуй ширээний уулзалт хийжээ. Харин уулзалтын дараа ОУОХ-ы хүндэт гишүүн Хейн Вербруггений удирдсан СпортАккорд конвенцийн нээлтийн ажиллагаанд оролцсон аж. Read more
ЭМШУИС-д Олимпийн танхим нээгдлээ
МҮОХ хөдөө орон нутагт спортыг жигд түлхүү хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, олимпийн тухай спорт сонирхогч ард түмэндээ өргөн мэдээлэл өгч мэдлэг олгох зорилготойгоор хөдөө орон нутаг рүү чиглэсэн олон үйл ажиллагааг зохион байгуулж байгаа билээ. Аймаг, сум бүрт олимпийн танхим байгуулж байгаа билээ. Read more
Елена Исинбаева – Залуучуудын олимпийн элч
Домогт тулгууртай харайгч Елена Исенбаева Сингапур 2010 наадмын албан ёсны элчээр сонгогдлоо. Тэрбээр хоёр дахь элч болж байгаа бөгөөд 2 сард Майкл Фелпс энэхүү наадмын анхны элч төлөөлөгч болсон билээ.
Олимпийн хошой аварга Исенбаева Залуучуудын олимпийн наадмын үеэр дэлхийн өнцөг булан бүрээс цугласан авьяаслаг хүүхэд, багачуудад дэмжлэг үзүүлж, олимпизмийн мөн чанарыг тэнэд ойлгуулна. Read more
МҮОХ-ы ивээл дор цана, тэшүүрийн спортыг төрөлжүүлэн орон нутагт хөгжүүлэх тухай хамтран ажиллах гэрээг баталлаа
Монголд өвлийн спорт хөгжиж эхлэн багагүй хугацааг элээсэн ч амжилтын хувьд тийм ч сайнгүй байгаа билээ. Өмнөх олимпуудад оролцсон амжилтуудыг харгалзан үзээд МҮОХ төрийн бус байгууллагын хүрээнд цана, тэшүүрийн спортыг хөгжүүлэх санаачилгыг гаргаж 9 байгууллага оролцсон хамтын ажиллагааны гэрээг “Сочи 2014″ олимп хүртэлх хугацаанд байгууллаа. Read more














